• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-12 17:28:15    
Олимпийн хөдөлгөөний ариун цэвэр хийгээд шударга зарчмыг хамгаалья [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Сүүлийн жилүүдэд сэргээшийн асуудал нь биеийн тамир спортын хөдөлгөөнийг бүрхсэн бараан үүл болжээ. Огт хүлээн зөвшөөрөхгүй байх зарчмын жолоодлого дор Бээжингийн олимпийн наадам сэргээшийн эсрэг ажлын эрчээ нэмэх болно гэж Олон Улсын Олимпийн Хорооны ерөнхийлөгч Жасгуес Рогге олон удаа хэлсэн билээ. Сэргээшийг шалгах талаар Бээжингийн олимп нь түүхийн хоёр хамгийг бий болгов. Үүний нэг нь сэргээш шалгасан тоо хэмжээ нь түүхийн хамгийн их хэмжээнд хүрэв. Хоёрт сэргээшийн шалгалтад нотой гарсан тамирчинд хамгийн хатуу шийтгэл үзүүлсэн байна.

      Сэргээшийн асуудал 19-р зууны сүүлчээр гарч ирсэн бөгөөд 20-р зууны 60-аад оны үеэс олон улсын хамтын нийгэмлэг болон биеийн тамир спортын салбарын анхаарлыг татаж эхэлсэн юм. 1968 оны Мехикогийн олимпод анх удаагаа олон орны тамирчдаас албан ёсоор сэргээшийн шинжилгээ авсан юм. Гэвч 40 жилийн дараа Бээжингийн олимпийн сэргээшийн эсрэг тэмцэл мөн л маш хүнд өрсөлдөөн сорилтод нүүрлэсээр байна. Иймээс сэргээшийн эсрэг ажлын эрчээ нэмэх нь ОУОХ-ны шаардлага, мөн Хятадын шийдвэр зориг, дэлхий нийтийн хамтын хүсэл юм. ОУОХ-ны дарга Жасгуес Рогге хэлэхдээ,

      Бид ногоон олимп болон сэргээшгүй олимпийн төлөө тэмцэнэ. Би сэргээшийг хорсдог. Сэргээш нь хамгийн түрүүнд биеийн тамирын нэр хүндийг хохироодог. Биеийн тамирын хөдөлгөөнд амжилт болон нэрийн дарааллыг хүндэтгэдэг, амжилт болон нэрийн дараалал нь хатуужилтай бэлтгэл дасгалаас үүсэлтэй биш юм бол ямар ч үнэ цэнэгүй болох болно. Хоёрт сэргээш нь тамирчдын эрүүл мэндэд маш аюултай. Иймээс бид тамирчдаа хамгаалах хэрэгтэй гэжээ.

      2008 оны Бээжингийн олимпийн наадмын уралдаан тэмцээний эрүүл саруул уур амьсгалыг баталж, сэргээш хэрэглэх үйл ажиллагаатай тэмцэхийн төлөө Хятадын Олимпийн Хорооны Сэргээштэй тэмцэх комисс нь "Дэлхийн сэргээшийн эсрэг дүрэм"-ийг нухацтай хэрэгжүүлсэн бөгөөд хатуу арга хэмжээнүүд тогтоосон байна. ОУОХ-ны Анагаах ухаан хийгээд шинжлэх ухааны газрын дарга, доктор Патрикк Шамаш Бээжингийн олимпийн наадмын сэргээшийн шалгалтын арга хэмжээний тухай хэлэхдээ, 

       Бээжингийн олимпийн тэмцээний болон тэмцээний гаднах шалгалтад хамрагдсан хүн давхардсан тоогоор нийт 4500-д хүрч, олимпийн түүхэн дэх шинэ амжилт тогтоосон байна. Энэ тоо нь 2004 оны Афины олимпоос 25 хувь илүү, 2000 оны Сиднейн олимпоос 90 хувь илүү болсон байна гэжээ.

      Үүнээс гадна сэргээшийн шалгалтад нотой гарсан тамирчдад Бээжингийн олимп хамгийн хатуу шийтгэл өгсөн байна. ОУОХ болон дан төрлийн спортын холбоонуудын холбогдох дүрэм тогтоолоос гадна уралдаан тэмцээнд оролцох эрхээ 6 сараас дээш хасуулсан тамирчид 2012 оны Лондоны олимпод оролцох эрхээ хасуулах болно. Үүний зэрэгцээгээр, сэргээшийн шалгалтын загварыг 8 жил хадгалах бөгөөд дахин шалгаж мэдэх юм байна. Энэ явцад аль нэг тамирчны шалгалт нотой гарах юм бол уралдаан тэмцээнд оролцох эрхээ хасуулах бөгөөд авсан медаль нь хүчингүй болох юм байна.

      Хэрэг дээрээ, биеийн тамир спортын том гүрэн болсны хувьд Хятад улс нь биеийн тамир спортын ариун цэврийг хамгаалахын төлөө уйгагүй хүчин чармайлт гаргасаар байгаа билээ. Зуны олимпийн 29-р наадмыг зохион байгуулагч орны хувьд Хятад улс сэргээштэй тэмцэх шийдвэр зоригоо эрс шуурхай харуулсан байна. Алтан медаль алдаж болно. Харин сэргээш хэрэглэж болохгүй. Хятадын сэргээшийн эсрэг эрс шуурхай байр суурь хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж Хятадын спортын албаны хүн хэлсэн байна.

      Бээжингийн олимпийн наадмын сэргээшийг огт хүлээж авахгүй байх зарчмыг олон орны тамирчид сайшаан дэмжиж байна. \Цэцэн орчуулж,баясгалан хянав\