8-ны орой Олимпийн 29-р наадмын нээлтийн ёслол бүх дэлхийн хүн ардын харааг мялааж, бүх бөмбөрцгийн 4 тэрбум үзэгчид телевиз болон интернэтээр нээлтийн ёслолын өргөн байдлыг сонирхсон байна. Нээлтийн ёслолд дээд техникийг ихээр хэрэглэж, бүх бөмбөрцгийн хүн ардад гайхалтай сайхан үзэмжүүдийг сонирхуулж, бас Бээжингийн олимпийн наадмын ямагт журамласаар ирсэн "Шинжлэх ухааны олимп"-ийн үзэл санааг харуулсан байна.
Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолыг эрхлэн ажиллуулах төвийн эрхлэгч Ван Нин танилцуулж хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолд нийт хэдэн арван төрлийн дээд техник хэрэглэж, өнгөрсөн олимпуудын доторхи хамгийн олноор дээд техник хэрэглэсэн олимп болсон байна гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ:
Энэ удаагийн нээлтэд хэрэглэсэн техник, тоглолтод хэрэглэсэн техник тоног төхөөрөмж маш нарийн түвэгтэй. Тоглолтууд болон нээлтийн бүх явцад хэрэглэсэн тоног төхөөрөмжүүдийн мундаг том байсан нь ч өнгөрсөн хэдэн удаагийн олимпид байгаагүй юм гэжээ.
Ойлгосноор, энэ удаагийн олимпийн наадмын нээлтийн ёслолд хэрэглэсэн тоног төхөөрөмжийн нийт хүндийн жин нь 2000 гаруй тонн байгаа юм байна. Үүнд газар дээрх том оврын LED дэлгэц, газар дээрх хөдөлгөөнт тайз, газар доорх тайзыг хөөргөж буулгах төхөөрөмж жич өндөрт ажиллах төхөөрөмж зэрэг багтаж байна. Үүнээс гадна ажилтад бас үндэсний биеийн тамирын талбай "Шувууны үүр"-ийн онцгой бүтцийн дагуу том дэлгэц болон кино гаргах тоног төхөөрөмж угсарсан байна.
Эдгээр тоног төхөөрөмжүүдийн дотор LED-ыг гоё сайхан ажиллуулсан нь нээлтийн ёслолын тоглолтын хамгийн гайхалтай гоё тал болсон байна. Нээлтийн ёслолоос өмнөх цагийн тооллын тоглолтод, 2008 жүжигчин LED-ын төхөөрөмжөөр, Хятадын эртний үеийн малу дэлдэх урлагийн хэлбэрээр тоог хувиргах зэрэг сүрлэг үзэсгэлэнт байдал нь үзэгч олныг маш их хөгжөөн баясгасан байна. Үүнээс гадна, LED техникийн том хэлбэрийн газар дээрх дэлгэц нь нээлтийн ёслолын тоглолтод асар их үүрэг гүйцэтгэсэн байна. 147 метр урт, 22 метр өргөн LED тайз нь гэрэл сүүдрийн нөлөөгөөр янз бүрийн зураг хээ бүтээж, үзэгч олныг мөрөөдлийн ертөнцийн гайхамшигт үзэмжид оруулсан байна.
Мөн оройн галын наадамд шинэ техник мэргэжил хэрэглэснээр онц гойд тансаг боллоо. Нээлтийн ёслолын галын наадамд Олимпийн 29-р наадмыг бэлэгшээсэн 29 ул хэлбэртэй галыг Бээжингийн гол шугамаар 15 км хол байгаа Юүн динмэнь хаалганаас 2 секунд тутам нэг алхамын хурдаар наадмын гол талбай болох спортын төв цэнгэлдэх хүрээлэнд авчирсан байна. 29 ул хэлбэртэй гал цэнгэлдэх хүрээлэнгийн агаарт харагдахад наадмын талбайд өнгийн гэрэл гялбаа цацран, Олимпикийн таван цагариг агаарт мандаж, наадамчин олноо баясгалаа.
Нээлтийн ёслолд 20 мянга гаран хүн оролцов. Бээжингийн Олимпийн наадмын нээлт хаалтын ёслолыг зохион байгуулах төвийн эрхлэгч Ван Нин хэлэхдээ:
Холбооны хэрэгсэл хэрэглэх талаар, дагуулан удирдагчийн хэрэглэх чихэвч зэргийг бүх тоглогчдод 14 мянга гаранг бэлтгэв. Цар хүрээ болон тоног төхөөрөмж хэрэглэсэн хэмжээгээр өнгөрсний том хэлбэрийн тоглолтод ховорхон байсан юм гэжээ.
Одоо Бээжингийн Олимпийн наадмын нээлтийн ёслолын хамт олон Олимпийн хаалтын ёслолд бэлтгэж байна. 8-р сарын 24-нд дээд тэргүүний техникийг ашиглан зохион байгуулсан хаалтын ёслол хүмүүсийн сэтгэлийг баясгах болно.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|