• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-13 16:13:43    
Ва үндэстний "мөү ни хэй"-гийн баяр наадам

CRI

       Хятадын баруун өмнөдийн хилийн нутаг Юннаннь мужийн Лин Цан хотод өвөрмөц онцлогтой нэгэн үндэстэн амьдарч байдаг, тухайлбал Юннань мужид онц байдаг үндэстний цөөнхийн нэг болох ва үндэстэн болно. Жил бүрийн тавдугаар сарын эхээр энэ нутагт "мөү ни хэй"-гийн баяр наадам болдог байна, даруй бие биеэ хараар будах явдал болно.

      Ва үндэстэн нь хар өнгийг маш их шүтдэг, хар өнгийг хамгийн эрхэм нандин өнгөөр үздэг юм. Тэд нарын бодолд хар өнгө нь ажилч хөдөлмөрч, эрүүл саруулын бэлэгдэл болно. Учир иймээс ва үндэстний өдөр тутмын амьдралын явцад, ялангуяа хувцас хунар нь хар өнгөөр голлуулдаг байна. Өнгөрсөнд хүмүүс шүдээ хүртэл хар өнгөөр буддаг байжээ.

      "Мөү ни хэй"-гийн баяр болох бүр ва тосгоны хөгшид залуусгүй тусгай бэлтгэсэн хувцасаа өмсөж энэ баярыг тэмдэглдэг. Тэд нар харилцан хөөцөлдөж харилцан тоглон, бие биендээ хар шавар түрхэж, баяр бахдалын түйлд нь тулдаг юм. Лин Цан хотын соёлын газрын дарга Вэй Чэнгийн танилцуулсанаар, "мөү ни хэй"-гийн баярын үеэр, ямар ч үндэстний ялгаагүйгээр бүгдэрээ харилцан биеэ буддаг. Хөгшнийг будвал урт насалж удаан жарган, охидыг будвал насан туршидын сэтгэлийн ханиа олдог, хүүхдийг будвал эрүүл саруулаар өсөн бойжиж, царайг нь будвал жилдээ баяр баясгалантай, бүтэн биег нь будвал насан туршидаа жаргаж явдаг юм гэжээ.

      "Мөү ни хэй"-гийн баяр нь гоё сайхан үлгэр домгоос ирэлтэй. Эрт дээдийн үед хүн төрөлхтөн бүс нэхэж чадахгүй, араатан амьтны арьсаар биеэ халхалж байжээ. Хожим нь хүнд зузаан амьтны арьс нь дараас болж, зармдаа догшин араатны дайралтаас мултарч чадахгүй болсон юм. Тэгээд тэд нар нь усан үхрийг дууриаж, шавар балчигийг биендээ түрхээд дараа нь навч ногоог наалдуулснаар, догшин араатаны дайралтаас сэргийлж чадах болсон бөгөөд нарын гэрлээс хамгаалж, хорхой шавж ч хатгахаа болисон байна. Он жил улирсаар байж, биендээ хар шавар түрхэх нь аюул барчдыг арилгаж, өвчин эмхэгээс сэргийлэх үйл ажиллагаа болж өөрчлөгдсөн юм.

      Ва үндэстэн нь оюуны амьдралыг эд материйн амьдралаас ч чухалд үздэг үндэстэн болно. "Мөү ни хэй"-гийн баяр нь тэд нарын өвөрмөц арга барилаар зол жаргалыг хөөцөлдөж, амар амгаланг даатгах арга барил болсон байна. Ва үндэстний ард түмэн ямар үед ч баяр баясгалантай итгэл төгөлдөр байж, чөлөөтөй үедээ дуу бүжгээр баяр бахдлаа тэмдэглэн, бэрэхшээл тохиолдох үед мөн дуугаар бие биеэ урамшуулдаг. Хэдэн зуун жил өнгөрсөн хэдий ч Юннань мужийн ва үндэстний өөртөө засах шяньд энэ уламжлалт баяр дурсгалын өдөр хадгалагдсаар иржээ. "Мөү ни хэй"-гийн баяр нь зугаа цэнгээний ажиллагаа болохоор барахгүй үндэстний соёлын өв хөрөнгө болсон байна. Ва үндэстний өөртөө засах шянь нь мөн энэ соёлын асар их нөөц хүчнийг хараад "мөү ни хэй"-гийн баярыг аялал жуулчлалын соёлын брэнд болгож, иймэрхүү эртний соёл нь орчин үеийн нийгэмд нэн их хөгжилтөй болохыг хүссэн байна.