Бээжингийн Олимп нь Хятадын хөрш улс орон болон газар нутагт авч хэлбэл хамгийн ойрхоноороо онцлог болж байгаа юм. Иймэрхүү байдалд Монгол улсаас Хятадад сууж байгаа элчин сайд маш гүн сэтгэгдэлтэй байгаа юм. Өнөөдрийн нэвтрүүлгээр Монгол улсаас Хятадад суугаа элчин сайд Галсангийн Батсүхтэй Бээжингийн Олимпийн тухай ярилцалаа.
Монгол улс нь Хятад улсын хөрш улс байж, Монгол улс нь өмнүүрээ Хятадтай залгалдаж, хилийн шугамын урт нь бараг 4700км байдаг бөгөөд Монгол улсын нийслэл Улаанбаатраас Бээжингийн хооронд 2000км зайтай байдаг. Бээжингийн Олимп нь Монгол улсаас хамгийн ойр болж байгаа Олимп болно. Батсүх элчин сайд хэлэхдээ, Бээжингийн Олимп нь Монгол улсын хувьд маш онцгой Олимп болох бөгөөд Олимпийг Монголын ард түмэн оргилом халуун сэтгэлгээр хүсэн хүлээж байна гэлээ.
Олимпийн түүхэнд Бээжингийн Олимпийн 29-р наадам нь Монгол улсаас хамгийн ойр болж байгаа нэг удааны Олимп байж, энэ их наадам нь зөвхөн Монгол улсын нийслэл Улаанбаатраас 1800км зайд байрлаж байгаа манай хөрш улс Хятадын нийслэл Бээжин хотноо анхдагч удаагаа нээгдэх гэж байна. Энэ нь Монгол улсын хувьд туйлын онцгой Олимп болох бөгөөд бид бүхэн манай хөрш улсад болох гэж байгаа энэ сайхан баярт наадмыг сэтгэл догдлом хүсэн хүлээж байна. Энэ нь Монголын ард түмний хувьд нэг удааны баяр хөөр, оргилом сэтгэлгээр дүүрэн амжилтын соёл спортын наадам юм.
7 жилийн хугацаа өнгөрсөн ч элчин сайд маань Бээжигийн Олимпийг зохион явагдуулах эрхийг олохын төлөө тэмцэж байсан мөчийг тодорхой цээжилсээр байна, тэрээр хэлэхдээ, 29-р удаагийн зуны олимпын наадмыг зохион явуулах эрхийг тэмцэн олоход маш хурц ширүүн өрсөлдөөнтэй байсан юм. тэр мөчөд Монгол улсын засгийн газар, Монгол улсын Олимпийн хороо нь энэ удааны Олимпийг өөрийн хөрш улс Хятадад болохыг хүсэн мөрөөдөж санал оруулсан билээ. Иймээс Монгол улсын ард түмэн нь Хятадын ард түмэнтэй адилхан оргилом халуун сэтгэлгээр энэ удааны олимпын наадмыг хүсэн хүлээж байна гэжээ.
Ойлгосноор, Монгол улсын ерөнхийлөгч Намбрын Энхбаяр Бээжинд ирж Олимпийн нээлтийн ёслолд оролцох учраас элчин сайд маань энэ талаар бэлтгэл ажлаа хийж байгаа юм байна. Тэрээр бас хэлэхдээ, Бээжингийн Олимпийн нээлтийн ёслол нь лав таван мянган жилийн түүхтэй Хятадын ард түмний бүтээж босгож тэр дундаа өвлөн уламжилж ирсэн баялаг сайхан соёлын өвийг дэлхийн хүмүүсийн хараанаа дэлгэх бөгөөд том хэлбэрийн, сүр жавхаатай нээлтийн ёслол болох юм гэлээ. Бээжингийн Олимпийн нээлтийн ёслол нь бүх дэлхийн хүмүүст туйлын их баяр хөөр авчрах бөгөөд тэрээр Бээжингийн Олимпийн нээлтийн ёслолыг итгэл дүүрэн хүлээж байгаа юм байна.
Хятадын боловсны түүх бол хүн төрөлхтний хамаг эртний боловсны нэг юм, иймээс хүсэн хүлээж байгаа эхлэлтийн ёслол нь лав энэхүү гайхамшигт боловсон, түүх, соёл урлагийн охийг бүх дэлхийд харуулах байх. Энэ удааны Олимп нь "Нэг дэлхий, ижилхэн мөрөөдөл" гэсэн уриатай байж, бид бүгдээрээ адилхан нэг бөмбөрцөг дээр оршин амьдарж байна гэдгээ Олимпийн нээлтийн ёслолоор дамжин бүх дэлхийн хүмүүст мэдүүлэхийг хүсэн хүлээж байна. Бид хэдийгээр өөр өөрийн хил хязгаар, соёл, өөрийн арастан, үндэстэн, үг хэлтэй боловч бид эрх тэгш, хамтын ажиллагаа, хөгжил, урагшилт гэсэн хамтын хүсэл мөрөөдөлтэй юм. Мөн ч эхлэлтийн ёслолыг ийм гоц сайхан болно байх гэдэгт найдаж байна.
Ойлгосноор, Монгол Улсын тамирчид 1964 онд анх Олипын Наадамд оролцож, 1968 оны олимпын наадамд Монгол Улс анхны олимпын медаль авч байсан юм байна. Элчин сайд Бахсүх хэлэхдээ,
Монголын шилдэг тамирчид маань тус удааны Олимпд амжилт гаргахаар идэвхтэй бэлтгэж байгаа юм. Бид бүхэн ч манайхаас хамгийн ойр болж байгаа энэ удааны Олимп дээр алтан медаль тэмцэн авах мөрөөдлөө биелүүлхийг хүсэч байна. Миний хувьд Монголын спортын шилдэг хөвгүүд охид маань онцгойлон жудоо бөх, бөхийн барилдаан, сур харвал зэрэг төрлийн уралдаанд нэн сайн хир бүтэмж олохыг туйлын хүсэн хүлээж байх бөгөөд алт авах боломж ч байх бөгөөд яриангүй мөнгө, хүрэл медаль ч байна гэлээ. Олимпийн наадмаар дамжин Монгол улсаа бүх дэлхийд сурталчлан таниулж, нэн ялангуяа Олимпийн наадмыг эрхэлэн хийж байгаа хөрш улс болох БНХАУ-ын ард түмэн, найз нөхдөд манай монголын спортын амжилт бүтээл, хөгжил хувирал, соёл уралгаа улам гүнзгий таниулах нэн сайн боломж юм гэлээ.
Жудоо, бөхийн барилдаан, сур харвалт зэрэг төрөл нь бүр Монголын тамирчдын давуу байрыг эзлэх төрөл байж, энэ талаар амжилт товойм байдаг. Одоогийн байдлаар Монгол улсын 20 гаруй тамирчид Бээжингийн Олимпын наадамд оролцох болно. Элчин сайд бас хэлэхдээ, олон арвин Монголын үзэгчид болон жуулчид Бээжинд хүрэлцэн ирж Олимп үзэх болно гэлээ.
Нэвтрүүлгийн эцэст, элчин сайд Батсүх"жя юү" гэж хятадаар Олимпийн тамирчид болон Бээжин хотод сайн сайхны ерөөл дэвшүүлсэн байна. Тэрээр хэлэхдээ,
Хятад хүмүүс спортын далбайд үргэлж "жя юү" гэж хэлдэг, иймээс би өнөөдөр ХОУР-оор дамжуулан өргөн олон соносогчид, Монголын тамирчин хөвгүүд охид болон хөрш улс Хятадын тамирчиддаа нэн сайн амжилт гаргаасай гэж хүсэж байна гэлээ.
|