8-р сарын 8-ны орой, Хятадын нэрт найруулагч Жан И-Мөүгийн удирдаасан Бээжингийн олимпийн нээлтийн ёслол Бээжингийн олимпийн цэцэрлэгт хүрээлэнд байгаа "Шувууны үүр" төв цэнгэлдэх хүрээлэнд өвдөгш ихээр явагдсан юм. Энэхүү сүр жавхаатай, уран тансаг ёслолыг 90 мянган үзэгч газар дээр нь тухалан сууж сонирхон үзсэн бөгөөд, гадаадын удирдагч, дээд зиндааны хүмүүсийг багтаасан дэлхийн олон түмний халуун талархлыг хүлээн байна.
Үзэгчдийн үе үе алга ташилт, халуун хүрээлэлийн уухиан дунд, 29-р олимпийн наадамын нээлтийн ёслол нууцлаг, сонирхолтой сэдвээ нэг нэгээр задруулж, цагийн тоолол, хүслэнгийн таван цагариг, түүхийн ул мөрийг хүмүүсийн хараанаа тодхон буулгасан бөгөөд гэрэл цацрангуй соёл иргэншил болон цэцэглэн хөгжсөн шинэ цаг үе гэх хоёр том хэсгээс бүрэлдсэн уран сайханы тоглолтоор үзэгч олныхоо нүдийг хужирлаж, сонсогч түмнийхээ чихийг баясгасан байна. Ёслолын үйл ажиллагаа амжилттай явагдаж сүүлчийн шатандаа орход Хятадын нэрт тамирчин байсан Ли Нин гол бамбарыг асаагаад ёслолын ажиллагааг оргилд нь хүргэсэн байна.
Ираны дэд Ерөнхийлөгч, Спортын Үндэсний Байгуулалгын дарга Муханммад Али Абади манай радиод ярилцлага өгөхдөө, Бээжингийн олимпийн наадам нь олимпийн түүхийн алтан хуудаснаа өнө мөнх үлдэх юм гэлээ. Тэрээр Бээжингийн олимпийн нээлтийн ёслолын тухай ингэж ярилаа:
"Энэ удаагийн олимпийн нээлтийн ёслол нь Хятадын соёл иргэншилийг маш сайн харуулж чадсан бөгөөд сүр жавхаатай боллоо гэж би үзэж байна. Нээлтийн ёслол дээр дээд шинэ техникийг олон хэлбэрээр ашигласан, тэгэхдээ, Хятадын соёл иргэншил болон хүмүүнлэгийн үзэл баримтлал нь үзэгч олны анхаарлыг хамгийн илүү татсан гэж би бодож байна. Бээжингийн олимп нь лавтай олимпийн түүхийн алтан хуудаснаа өнөд тэмдэглэгдэх юм."
Вьетнам улсын дарга Нгуен Минх Триет, Нээлтийн ёслолын бүхийл хэсэг нь надад маш их таалагдсан гэж баярласан сэтгэлээ дарж ядан хэлж байлаа. Уран сайханы тоглолтоос аваад гол бамбарын суурыг асаах хүртлэх бүхийл явц нь бүр их гүн сэтгэгдэл үлдээсэн, харин аль хэсэг нь сонирхолыг маань хамгийн илүү татсан вэ гэвэл, Хятадын эртний соёлыг харуулсан тоглолт эн тэргүүнд дурдагдна гэж тэрээр яриж байлаа.
"Нээлтийн ёслол дээр, Хятадын соёл бүрэлдэн тогтож хөгжин мандсан явцыг харуулсан хэсэг нь нэн илүү сонихолтой санагдсан, би үүнийг хараад маш их биширлээ. Миний бодохоор, Хятадын соёл бол уугаа их соёл, тийм учраас, Хятад улсын хөгжил цэцэглэлийн алхаа ч хэзээд зогсохгүй харин улам цааш ахих болно."
Ангилийн ББС-гийн Ерөнхий захирал Марк Томпсон манай радиогийн урилгаар Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолыг сонирхосон юм. Тэрээр бидэнд ярилцлага өгөх үе хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолыг газар дээр нь сонирхсондоо маш их омог бахдалтай санагдаж байна гэлээ. Удаа болгоны олимпийн наадмын нээлтийн ёслол нь өвөрмөрц онцлогоор дүүрэн байдаг хэдий ч Бээжингийн олимпийн нээлтийн ёслол нь хамгийн амжилттай нэгэн удаа нь болсон гэж би үзэж байна, тэр нь Английн төдийгүй дэлхий дахины анхаалыг хүчтэй татсан юм гэлээ.
"Тэр нь хүмүүст асар гүн сэтгэгдэл үлдээж чадна гэдэгт би итгэл төгс байна. Нээлтийн ёслолд оролцсон тоглогчид, мөн түүний агуулж буй соёл урлагийн хэмжээ тэрчлэн дээд хэр түвшин бүхий тоглох ур авъяс нь дэлхийн хүмүүсийн гайхшрлыг төрүүлж байна. Дэлхийн өөр бусад орны хүмүүсийн Хятадыг сонирхох хүсэл улам ихээр нэмэгдэх болно гэдийг би баталж чадна."
|