• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-13 17:20:07    
Олимпийн аялал жуулчлалын өрнөлт Олимпийн наадмын дараа гарна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Өнгөрсний Олимпийн наамдуудын зүй тогтлоор Бээжингийн Олимпийн наадмыг гол зохион байгуулагч болон туслан зохион байгуулагч хотуудын аялал жуулчлалын өрнөлт Олимпийн наадмын дараа болдог гэж Хятадын Аялал жуулчлалын үндэсний газрын орлогч дарга Ван Чжифа 12-нд Бээжинд тэмдэглэжээ. Удалгүй аялал жуулчлалын өрнөлт гарахад чиглүүлэн Хятадын холбогдох талынхан нарийн нягт зохицуулалт хийжээ. 8-р сар гарснаас хойш Бээжингийн Олимпийн наадмыг гол зохион байгуулагч болон туслан зохион байгуулагч хотуудын хүлээн авч байгаа гадаадын жуулчид нэмэгдсээр байна. Хүлээн авах ажил урагштай хийгдэж байна гэж тэрээр тэмдэглэжээ.

      Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын ажил төрөл Хятадын улс ардын аж ахуйд чухал аж ахуй болж байна. Өнөө GDP-д хувь нэмэр оруулсан хэмжээ 4 гаран хувьд хүрчээ. 2007 онд Хятадад давхардсан тоогоор 132 сая хүн жуулчилж ирчээ, энэ тоогоороо дэлхийд 4-рт жагсаагдаж байна. Зуны Олимпийн 29-р наадмыг зохион байгуулагч Хятад орон нь гадаадын жуулчдын аялан жуулчлах газар болсноор жуулчлалын өрнөлт гарах болно.

      12-нд Бээжингийн олон улсын хэвлэл мэдээллийн төвд хийлгэсэн мэдээ нийтлэх хурал дээр Хятадын Аялал жуулчлалын үндэсний газрын орлогч дарга Ван Чжифа танилцуулж хэлэхдээ: Бээжингийн Олимпийн наадмыг гол зохион байгуулагч, туслан зохион байгуулагч хотуудын жуулчдыг хүлээн авах ажил урагштай хийгдэж байна гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, Энэ удаагийн Олимпийн наадмын гэрээлсэн зочид буудлын захиалагчийн хэмжээ нэлээд өндөр байгаа. 8-р сарын 1-нээс Олимпийн наадмын нээлт болтлохь хугацаанд Олимпийн наадмыг гол зохион байгуулагч, туслан зохион байгуулагч хотуудад жуулчид нэмэгдсээр байна. 8-р сарын 11-ний өдрийн байдлаар Олимпийг зохион байгуулагч 6 хотынхон хилийн чанадын аялал жуулчлалын 175 групын 6350 хүнийг хүлээн авчээ. 10-ны өдрийн Бээжингийн байдлаар зочид буудлыг түрээсэлсэн дундач хэмжээ 81,2 хувьд хүрэв гэжээ.

      Ван Чжифа хэлэхдээ: Олимпийн наадмын хугацаанд хилийн чандаас ирж байгаа аялан жуулчлагчид түргэн нэмэгдэж байна. Гэвч оргилдоо хүрэх болоогүй. Хятадын Аялал жуулчлалын удирдах байгууллагынхан нарийн нягт тохируулалт хийлээ.

      Бид энэ оны аялал жуулчлалын ажлыг Олимпийн аялал жуулчлалын оноор тогтоолоо. Олимпийн наадмаас өмнөх, наадмын хугацаанд, наадмаас хойших аялал жуулчлалын талаар бид нарийн нягт тохируулалт хийлээ. 1. Олимпийн наадмыг зохион байгуулахтай уялдуулан жуулчдыг хүлээн авах дэд бүтцийн байгуулалт болон нийтийн үйлчилгээний тоног төхөөрөмжийг улам боловсронгуй болгов. 2. Олимпийн дараагаар гарч мэдэх аялал жуулчлалын өрнөлтийг угтаж, олон газруудынхан үзэмжит районы хүлээн авах тоног төхөөрөмжийн байгуулалт болон аялал жуулчлалын шинэ төслүүдийг гаргасан байна. Олимпийн наадмаас хойш жуулчдыг хүлээн авах хүчин чадал улам нэмэгдлээ гэж хэлж болохоор байна гэжээ.

      Олимпийн наадмаас хойш Бээжин зэрэг газруудын жуулчдад үйлчлэх түвшин ихээр дээшилж, аялал жуулчлалын зах зээл ч улам журамжих болно гэж тэрээр хэлж байна. \Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав\