Ред: Сэтгэлийн цэнгэл эдлүүлсэн Олимпийн тосгонд.
Ред: БНХАУ-ын бүх ард түмэн 2580 гаран хоног бүтээн босгож бэлдсэн, дэлхийн хүн төрөлхтөн 85 сар хоног тоолон хүлээсэн, ертөнцийн эв нэгдлийн их баяр цэнгэл ОЛИМПИЙН НААДАМ ЭХЛЭЭД ХЭД ХОНОЛОО. ЭНЭ ЦЭНХЭР ГАРГИЙН БҮХ ХҮН БЭЭЖИНГ ШИРТЭЖ, СОНСОЖ, ЯРЬЖ, НЭГ ҮГЭЭР ХЭЛЭХЭД ОЛИМПААР АМЬСГАЛЖ БАЙНА. "АЯА СПОРТ. ЭНХ АМГАЛАН БУЮУ ЧИ" ГЭЖ ЭХЛЭХ ОЛИМПИЙН СҮЛД ДУУЛАЛ ДЭЛХИЙГЭЭР НЭГ ЭГШИГЛЭЖ БАЙНА. 8 ОНЫ 8-Н САРЫН 8-НД 8 ЦАГ, 8 МИНУТААС ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР ЭХЭЛСЭН СПОРТЫН ИХ НААДМЫН НЭЭЛТИЙН ӨМНӨХ ӨДӨР ОЛИМПИЙН ТОСГОНД ХӨЛ ТАВИХ ЗАВШААН ТОХИОСОН ЮМ.
ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН РАДИОГИЙН ОЛИМП СУРВАЛЖЛАХ ЭРХ БҮХИЙ СЭТГҮҮЛЧ НАРТАЙ ОЛИМПИЙН ТОСГОНЫГ ЗОРЬСОН ЮМ. БИДНИЙ УНАА ОЛИМПАД ҮЙЛЧЛЭХ ТЭРЭГ БОЛОХООР ЗӨВХӨН ОЛИМПИЙН ЗОРИУЛАЛТТАЙ МАШИН ЯВАХ ТУСГАЙ ЗАМААР ЯМАР Ч СААДГҮЙ ХУРДАЛСААР ХҮРЭЭД ИРЛЭЭ. ОУР-ГИЙН ЛАОС ХЭЛНИЙ НЭВТРҮҮЛГИЙН СУРВАЛЖЛАГЧ ЗАЛУУ, МАНАЙ МОНГОЛ ХЭЛНИЙ НЭВТРҮҮЛГИЙН УРТНАСАН БИД ГУРАВ ТАМИРЧИД, ДАСГАЛЖУУЛАГЧИД АМЬДАРЧ БАЙГАА ХОРООЛОЛ РУУ ЗӨВХӨН ОЛИМПИЙН ХОТХОН ДОТОР ҮЙЛЧЛЭХ ТАКСИГААР ЯВЛАА. ОРОН ОРНЫ ТУГ ДАЛБААГААР ЧИМСЭН ТАМИРЧДЫН ХОРООЛЛООР ДАВХИЖ ЯВАХАД ХАРСАН БҮГД ДУУ АЛДМААР, ТАКСИНЫ СЭХЭЭВЧЭЭР САЛХИ БИШ ИХ МӨРӨӨДӨЛ, ИХ БАЯСАЛ, ИХ ЯЛАЛТЫН АЯЛГУУ ҮС ИЛБЭЖ, ЭНГЭР ЗААМААР САД ТАВЬЖ БАЙХ ШИГ ОРГИОД СЭТГЭЛИЙН ЦЭНГЭЛ ГЭЭЧИЙГ ХАРИН Ч НЭГ ХАРАМГҮЙ ХҮРТЭЭЖ БАЙВ ШҮҮ. САЙХАН ЮМ АА. ӨӨР ЮУ Ч ГЭХЭВ. ЕРӨӨС, САЙХНЫГ САЙХАН Л ГЭДЭГ ШҮҮ ДЭЭ.
РЕД: ТУСГАЙ ЖУРАМ, ЗӨВШӨӨРЛИЙН ДАГУУ БИД ОЛИМПИЙН ХОТХОНД ХӨЛ ТАВИЛАА. ХАМГИЙН ТҮРҮҮ НҮДЭНД ТУССАН ЗҮЙЛ БОЛ ОЛИМПАД ОРОЛЦОХ ОРОН ОРНЫ ТУГ ДАЛБААГ ЗАЛСАН ТАЛБАЙ БАЙСАН ЮМ. ТҮҮНИЙ ДОТОР МОНГОЛ УЛСЫН МААНЬ ТӨРИЙН ТАЛБАА НАНДИН ИХЭМСЭГ, СҮРЛЭГ БАДРАНГУЙН ТУЙЛ БОЛОН ОЛИМПЫН ТЭНГЭРТ АСАЖ БАЙВ ШҮҮ. АРАЙ Л... АРАЙГААР БАРАХ УУ? ШАЛ ӨӨР ЮМ АА. МОНГОЛ УЛСЫН АЛТАН СОЁМБОТ ДАЛБАА МӨНХ ТЭНГЭРТ НАМИРЧ БАЙНА ГЭДЭГ. ҮҮНИЙГ ХАРСАН МОНГОЛ ХҮНИЙ ЭР ХӨӨРӨХГҮЙ БАЙХЫН АРГАГҮЙ... СЭТГЭЛИЙН ЦЭНГЭЛ ГЭДЭГ Л ЭНЭ ДЭЭ.
РЕД: ГУРВАН ДАМДИНТАЙ ХӨӨРӨЛДӨХҮЙ.
РЕД: БИ ЦЭНДИЙН ДАМДИНТАЙ УУЛЗСАН ЮМ. ГЭЛЭЭ Ч ГУРВАН ДАМДИН ГЭХИЙН УЧИР БАС БАЙНАА. БИ ГУРВАН ДАМДИНТАЙ ЯРИЛЦСАН ЮМ. ОЛИМПИЙН МӨНГӨН МЕДАЛЬТ, МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН ДАМДИН, МОНГОЛ УЛСЫН ЖҮДО БӨХИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ АСАН ДАМДИН, МҮОХ-НЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ДАМДИН ГЭЖ ХҮССЭН БОЛГОНД ОЛДДОГГҮЙ АЛДАР ЦОЛ, НЭР ХҮНД,ҮҮРЭГ ХАРИУЦЛАГЫГ ГАНЦ БИЕДЭЭ ҮҮРСЭН ЭРХЭМТЭЙ ХАМГИЙН ЭХНИЙ ЯРИЛЦЛАГАА ХИЙСЭН ЮМ. ҮҮНДЭЭ БИ Ч ИХ БЭЛГЭШЭЭЖ БАЙГАА.
РЕД: ГУРВАН ХҮНД ОЛДОХ АЛДАР ГАВЬЯА, НЭР ХҮНД. ГУРВАН ХҮНИЙ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГЫГ ХЭЭВ НЭГ МӨРЛӨЖ ЯВАА МУ-ЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН, МҮОХ-НЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ЦЭНДИЙН ДАМДИНТАЙ ЯРИЛЦАХДАА ИХ СПОРТЫН ЭРЧ ХҮЧ, ОЛИМПИЙН ГАЙХАМШГААР АДИСЛУУЛЖ, СЭТГЭЛИЙН ЦЭНГЭЛИЙГ ХҮРТЭЖ СУУЛАА.
РЕД: ЭРГЭН УУЛЗАХЫН ЕРӨӨЛ ТАВЬЯ.
РЕД: МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛЖ, МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ИХ ИТГЭЛИЙН ТЭЭЖ ЯВАА ОЛИМПАД ӨРСӨЛДӨХ ТАМИРЧИДТАЙГАА УУЛЗЪЯ ГЭЖ ХИЧЭЭГЭЭГҮЙ Ч ЮМЫГ ЯАЖ МЭДЭХЭВ ГЭЖ БАГШ, ДАСГАЛЖУУЛАГЧ НАРААС ЯРИЛЦАХ БОЛОМЖ ОЛДОХ ЭСЭХИЙГ ТАНДАХАД "НААДМЫН ДАРАА БОЛООРОЙ" ГЭЖ БАЙНА. НЭЭРЭЭ Ч ТИЙМ ДЭЭ. ТЭДНИЙ МААНЬ БЭЛТГЭЛ НЬ БҮРЭН ХАНАЧИХААД, ТОРГОН ИРЭН ДЭЭРЭЭ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ИЙМ ҮЕД ТАМИРЧИН ХҮН БҮҮ ХЭЛ, УРАЛДАХ МОРЬ Ч ЭМЗЭГ БАЙДАГ ГЭДЭГ. ТЭНД БИД МҮОХ-НЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ОТГОНЦАГААН, МУ-ЫН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БОКСЫН ДАСГАЛЖУУЛАГЧ, МУ-ЫН ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ БАНДИ ГЭЭД ОЛОН ХҮМҮҮСТЭЙ СЭТГЭЛЭЭ ХУВААЛЦАЖ ЯРЬЖ СУУЛАА, ОЛИМПИЙН Л ТУХАЙ. МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН БАЙРНААС ГАРААД ЭЛЭВ ЗУРАГ ДАРСАН ШЭЭГ ЯВЖ БАЙТАЛ, "САЙН БАЙЦГААНА УУ?" ГЭЭД НЭГ ХҮН МОНГОЛООР МЭНДЭЛДЭГ ЮМ. ХАРАХНАА АРАЙ Л МОНГОЛ ХҮН БИШЭЭ.МАНЬ ЭР КАЗАК АЖЭЭ. ТИЙМ БАЙХ АА ТЭР. МОНГОЛООР УС ЦАС, КАЗАК ЭР, ТЭГЭЭД ОЛИМПИЙН ХОТХОНД ЯВАХ. НӨГӨӨ КАЗАКСТАН ЯВСАН ХЭДЭН МЯНГАН КАЗАКУУДЫН НЭГ БАЙНА ШҮҮ ДЭЭ, "ЯРИЛЦДАГ ХЭРГЭЭ" ГЭХ СЭТГҮҮЛЧИЙН ХОРХОЙ ХӨЛДӨЛЖ, ТАНААС ЯРИЛЦЛАГА АВЪЯ ГЭТЭЛ. ЯААРЧ ЯВНА, ЗАВГҮЙ ГЭНЭ. ТЭГВЭЛ ЯВДАЛ ДУНД ЧИНЬ ЯРИЛЦЛАГА ХИЙЕ ГЭСНИЙГ МИНЬ ХАРИН ЗӨВШӨӨРЧ БАЙНА, МАНЬ ЭР.
РЕД: БОЛАТТОЙ ЗУРАГ ХӨРГӨӨ ХАМТ АВАХУУЛЖ, ЭРГЭН УУЛЗАХЫН ЕРӨӨЛ ТАВИН БИД САЛЛАА. АНД МИНЬ ЧАМД, БАС ДАХИН АМЖИЛТ ХҮСЬЕ.
РЕД: "НАРАН ТОЙРОГ" 28 ДАХЬ ДУГААРААРАА "СЭТГЭЛИЙН ЦЭНГЭЛ ЭДЛҮҮЛСЭН ОЛИМПИЙН ТОСГОНД" ТЭМДЭГЛЭЛЭЭС СОНСГОЛОО. БЭЛТГЭЖ ХӨТӨЛСӨН ЦЭРЭНЖАМЦЫН ДАШДАМБА.
|