ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ын Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь 13-ны өдөр Бээжинд олимпид зориулан ажиллуулж байгаа "Гэсэрийн мянган тан-ка үзэсгэлэн"-тэй танилцав. Жя Чинлинь хэлэхдээ, Хятадын төв засгийн газар түүхнээсээ цөөнх үндэстний соёлыг хамгаалан хөгжүүлэхийг тун хүндэтгэн үзсээр ирсэн юм. Сычуань мужийн Ганьзигийн Түвд Үндэстний Өөртөө Засах Жөүгийн тал бүрийн хүчнийг зохион байгуулж урлан бүтээсэн Гэсэрийн мянган тан-ка зураг нь Түвд соёлыг хамгаалан хөгжүүлж байгааг харуулж байгаа төдийгүй, Хятадын үндэстний цөөнхийн тухай бодлого, соёлын бодлогын бодитой биелэл болж байгаа юм гэжээ.
Гэсэр бол Түвд үндэстний олон түмний дунд өргөн ихээр магтагдан дуулагдаж байгаа баатар хүн юм. Тан-ка бол Түвд үндэстний нутаг районд уламжлагдан дэлгэрсэн өвөрмөц онцлог бүхий хэмэрлэг зураг юм. Уг үзэсгэлэнд Гэсэрээр сэдвэлсэн 260 гаруй тан-ка зураг, 80 гаран гэрэл зураг, 50 гаруй бодит зүйлийг дэлгэн үзүүлжээ.\Буян орчуулж, Цэцэн хянав\
|