• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-14 15:33:55    
Хятад улс бохирдолгүй цайны үйлдвэрлэлийг хөгжүүлж байна

CRI

      Эрхэм хүндэт сүлжээ ашиглагчид маань сайн байцгана уу? Эдийн засгийн шинэ дугаараар та бүхэнд Хятад улс бохирдолгүй цайны үйлдвэрлэлийг хөгжүүлж байгаа тухай танилцуулах болно.

      Насан сүүдэр 71 хүрч байгаа Хань пин настан бол Хятадын зүүн нутгийн Шаньдүн мужийн Жи нань хотын хүн болох юм. Сэтгүүлч тун саяхан Бээжинд болсон Хятадын олон улсын цайны анхны яармаг дээр түүнтэй уулзах үе тэрээр гартаа аяга цай барьж байлаа. Тэрээр хэлэхдээ, Би энэ насандаа өөр сонирхол байх үгүй, цай л уух сонирхолтой юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,

      Би ногоон цай уух дуртай, учир нь ногоон цай цусны өөх, цусны холестериныг бууруулахаар барахгүй бас даралт бууруулдаг юм. Миний цусны өөх, даралт өндөр. Би ногоон цай уухаар барахгүй Ү лүн цай ч уудаг юм. Өдөр бүрийн 3 цагт би өвгөнтэйгээ заавал цай уудаг юм гэжээ.

      Хань настан шиг цай уух дуртай хүмүүс Хятадад их олон байдаг юм. Хятад бол цайны нутаг, дөрөв таван мянган жилийн түүхтэй болж байна. Цай эрт язгуураас Хятачуудын дуртай ундаан болох юм. Сүүлийн жилүүдэд Хятачуудын амьдралын төвшин дээшилхийн дагуу тэд нар өөрийн бие махбодын эрүүл мэндийн байдлаа улам анхаарах болсон байна. Цай, бохирдолгүй цай, эрүүл мэндэд тустай ундаа болсны хувьд маш олон хүмүүс үүнийг хэрэглэх болсон байна. Өнөө Хятадын бараг бүх хотуудад цайны мухалагтай \гуанз\ болжээ. Бээжингээр авч хэлэхэд цайны мухлагийн бизнес маш сайн байна. Ү Юйтай гэч цайны мухлагийн захирал Гө лин сэтгүүлчид хандан хэлэхдээ,

      Сүүлийн жилүүдэд ард иргэдийн цай уух явдал газар авч байна. Үүнийг манай цайны борлуулалт улмаас улам өсч байгаагаас мэдэж болно. Манай жилийн борлуулалтын хэмжээ бараг 10%-ийн хурдаар өсч байна. Өнөө цайны бизнес их сайн байна гэжээ.

      Цай уух дуртай Хятадчууд бас Хятадын цайны үйлдвэрлэлийн хөгжлийг түлхэн ахиулсан байна. Бүртгэлийг үзвэл, 2003 онд Хятад улс бараг 1 сая 200 мянган га газар цай тарьж, дэлхийн 1-р байранд орсон байна. Жилийн цайны гаралт нь 700 мянган тонн-д хүрсэн байна. Цайны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нийт хэмжээ 34 тэрбум юаньд хүрсэн байна.

     Хятадчуудын цайны эрэлт хэрэгцээ улмаас улам ихэсч байгаагийн дагуу цайны чанарын тухай шаардлага ч улмаас улам өндөр болсон байна. Тэт цайны чанарыг нахаарахаар барахгүй бас цайны ургацны орчин ахуйг ч анхааралдаа авах болсон байна. Энэ шинэ эрэлт хэрэгцээ нь Хятадын цайны үйлдвэрлэлийн бохирдолгүй замаар явах ахицыг улам түргэтгэсэн байна.

      Хятадын баруун өмнөт нутгийн Юньнань мужаас ирсэн Пү Эр цай гэгч аж ахуйн нэгжийн нэгэн хариуцлагатан хатагтай Ван шя хэлэхдээ, Хэрэглэгчдэд сайн чанарын цай хангахын төлөө бид цайны баазаа Юньнань мужийн бохирдолгүй өндөр ууланд байгуулсан байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,

      Пү Эр цайны түүхий материалыг Юньнаны өндөр ууланд ургасан эртний цайны модноос авсан юм. Энэ бол бохирдолгүй, экологийн органик цай болох юм. Бид өнөө тус цайг зүүн Европ, баруун Европд экпортоор гаргаж байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулав\