Хятадын Усны Аж Ахуйн Яамны албаны хүн 13-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс усны нөөц баялгаар бага орны хувьд, усны нөөцийг зөв ашиглах талаар хүчин чармайлт гаргасаар ирсэн юм. Өнөө, усны нөөцийг үр ашигтай ашиглах талаар тодорхой ололт амжилттай болов гэжээ.
Олон хүн амтай, усны нөөц багатай, усны нөөцний хуваарилалт жигд биш, усны нөөц болон үйлдвэрлэх хүчний байршлал тэнцэхгүй байгаа нь Хятадын үндсэн байдал юм. 8-р сарын 13-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Хятадын Усны Аж Ахуйн Яамны орлогч сайд Хү Си-и хэлэхдээ:
"Хятадын усны нөөцний нийт хэмжээ багагүй, дэлхийд 6-рт жагсаагдаж байгаа. Гэвч хүн нэг бүрт 2200 шоо метр оногдох болохоор дэлхийд ус хамгаас хомсдолтой 20 орны нэг нь юм. Хятадын умард нутагт зөвхөн 19 хувийн усны нөөцний хэмжээтэй. Үүнийг тариан газрын талбайн 40 хувь, хүн амын 46 хувь, үндэсний үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдэрлэлд ашиглаж байна. Нэг жилийн борооны улирлын 4 сарын хур тунадас унах хэмжээ нь нэг жилийн 70 хувийг эзэлж байна" гэжээ.
Өнөө, бүх Хятадын бодитой усан хангамжийн хэмжээ 579 тэрбум 500 сая шоо метрт хүрч, хэрэгцээ шаардлагыг үндсэндээ хангаж байна. Гэвч гантай хуурай жил бол 40 тэрбум шоо метр ус тутагддаг байна. Усны хомсдол нь ард иргэдийн амьдрал ахуйтай шууд холбоотой бодитой асуудал болжээ. Усжуулалтын томоохон төсөл нь усны хомсдолыг шийдэх чухал арга барил болно. Өнөөгийн хэрэгжүүлж байгаа өмнөд нутгийн усыг умарт нутаг руу залах эхний хугацааны төсөл нь Хятадын усны нөөцийг баталгаажуулах хүчин чадлыг ихээхэн нэмэгдүүлэх болно.
Хятадын Усны Аж Ахуйн Яамны орлогч сайд Хү Си-и танилцуулж хэлэхдээ:
"2010 он болоход Хятад улс жилд 40 тэрбум шоо метр ус хангах хүчин чадалтай болно. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн усны хэрэглээний шаардлагыг үндсэнд нь баталж чадна. Хэрэгжүүж байгаа өмнөд нутгийн усыг умарт нутагт залах төсөл нь Бээжин, Тяньжинь зэрэг умард нутаг болон баруун хойд нутгийн усны хомсдолын асуудал болон экологийн орчин муудаж байгаа байдлыг үндсэнд нь зохицуулж чадна" гэжээ.
Усны нөөцийг хамгаалах нь ашиглахын үндэс болно. Хятад улс аж үйлдвэржилт болон хотжилтын хөгжлийн шатанд байгаа. Энэ нь эрчим хүчний нөөц баялаг зарцуулагдаж, бохир бодис гаргах хэмжээ ихсэж байгаа үе шат болохыг олон улсын туршлага харуулж байна. Хэсэг усны нөөц бүдүүлэг хэлбэрийн үйлдвэрлэлийн загвараас болж, бохирдож байгаа байдалд чиглүүлэн Хятад улс 2008 оны 6-р сарын 1-нд өөрчлөлт оруулсан "ус бохирдохоос сэргийлэх хууль" хэрэгжүүлж, бохирдлын эх үүсвэрийг чанд хяналттаа авч, олон газрынхан бохир бодис гаргах хэмжээг багасгахаар зориг шийджээ.
Үүнээс гадна, Хятадын усны аж ахуйн салбарынхан хяналт хамгаалалтаа эрчимжүүлж, бохир усыг цэвэршүүлэх төхөөрөмж байгуулсан нь ус бохирдохоос сэргийлэх ажилд тус төхөм үзүүлж байна.\Баясгалан орчуулж, О.Дарамбазар хянав.\
|