• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-14 17:37:19    
Банкны картын гэмт хэргээс амжилттай сэргийлж байна [Радио]

CRI

      Бээжингийн олимпийн наадам нь дэлхийн хүн ардад уулзаж учрах нандин боломж хангасан боловч олон улсын банкны картын гэмт этгээд ч үүнийг далимдуулан гэмт хэрэг хийж, олимпийн наадмын хугацааны банкны картын удирдлагад хүнд байдал учруулсан байна. Хятадын төв банкны холбогдох хариуцлатай хүн 13-ны өдөр Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, холбогдох салбарууд олон зүйлийн арга хэмжээ авч, олимпийн наадмын хугацаанд банкны картын гэмт хэрэг хийхээс амжилттай сэргийлж байна гэжээ.

     Урьд өмнөх олон удаагийн олимпийн наадмын тоо баримтад хийсэн судалгаанаас үзвэл, олимпийн наадмын үеэр банкны картын залилангийн хэргийн эрэсдэл ил тод нэмэгддэг юм байна. Гадаадын гэмт этгээд төрөл бүрийн арга замаар Хятадын хилд нэвтэрч болзошгүй юм байна. Иймээс Бээжингийн олимпийн наадмын хугацаанд Хятадын банкны картаар аюулгүй үйлчлэх систем маш хүнд байдалд нүүрлэж байна. Энэ оны 4-р сараас Хятадын Ардын банк нь Нийгмийг аюулаас хамгаалах яамтай хамтран банкны картын гэмт ажиллагааны эсрэг арга хэмжээ авсан байна. Хятадын Ардын банкны Төлбөр тооцооны газрын дарга Өүян Вэйминь хэлэхдээ,

      Өнөөгийн байдлаар бид банкны картын төрөл бүрийн 2000 гаруй гэмт хэргийн мэдүүлгийг хүлээн авч, гэмт хэрэгт холбогдсон 324 хүнийг барьж, хэрэгт холбогдсон 40 сая грауй юанийг хурааж аваад байгаа. Онцгойлон Фүжянь Жэжян, Бээжин зэрэг газарт төлбөрийн картаар гэмт хэрэг хийсэн том хэргүүдийг илрүүлсэн байна гэжээ.

      Банкны картын арилжааны бүх явцад холбогдох салбарууд нь банк, санхүүгийн үйлчилгээний баталгаа хангахын зэрэгцээ хэрэглэгчдийн эрх ашиг болон карт эзэмшигчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах болно. Хятадын Ардын банкны Төлбөр тооцооны газрын дарга Өүян Вэйминь хэлэхдээ,

      Карт эзэмшигчид картаар бараа бүтээгдэхүүн авахад маш дөхөм байдаг. Гэвч бид түүний ард тооцож зохицуулах маш нарийн төвөгтэй ажил хйиж байгаа юм. Бид компьютерийг хакерын дайралтаас хамгаалах явдлыг бодож, зарим хэрэглэгчдийг мэхлэхээс сэргийлэх хэрэгтэй бөгөөд мөн карт эзэмшигчийн хувь хүний мэдээллийг хэрхэн хамгаалах явдлыг бодох хэрэгтэй байдаг. Эдгээр асуудал бол манай системийн аюулгүй байдлын талаар чухалчлан анхаарах хэрэгтэй асуудал юм гэжээ.

      Олимпийн наадмын хугацаанд банкны картын эрэсдэл ихсэх асуудалд чиглүүлэн, Хятадын банк санхүүгийн байгууллага мөн онц байдлыг зохицуулах олон төрлийн төсөл тогтоосон юм. Олимпийн наадам эхлэхээс өмнө Хятадын том том банкууд олимпийн наадмын банк, санхүүгийн үйлчилгээний эрсдэлийн үнэлгээ хийж, гарч мэдэх эрсдэлд чиглүүлэн дасгал бэлтгэл хийж, нэн ялангуяа сүлжээний аюулгүй байдал, машины өрөөний аюулгүй байдал, шугам сүлжээг саадгүй байлгах, тэрчлэн цахилгаан эрчим хүчний баталгаа зэрэг гол гол талаар нарийн нямбай шалгалт хйисэн байна.

      Олимпийн наадмын хугацаанд Хятадын карт тараасан банкууд банкны карт авах хүмүүсийг нарийн шалгаж, үнэн нэр хэрэглэх болон банкны картын ажил төрлийн удирдлагын дүрэм тогтоолыг хатуу хэрэгжүүлж байна. Мөн онцгой хэрэглэгчид болон POS машины удирдлагаа эрчимжүүлж, онцгой хэрэглэгчдийг нарийн шалгаж байна. Олимпийн наадам эхэлснээс хойш Төв банк болон арилжааны банкуудын төлбөр тооцооны систем, сүлжээний тоног төхөөрөмж, галын аюулаас сэргийлэх тоног төхөөрөмж зэрэг системийн үйл ажиллагаа аятай сайхан байна гэж Хятадын Ардын банкны Төлбөр тооцооны газрын дарга Өүян Вэйминь хэллээ. \Цэцэн орчуулж, Буян хянав\