Хятадын Олон Улсын Радио. Бээжингээс ярьж байна. Эрхэм сонсогчид оо. Энэ удаагийн ээлжит булангаар би танд Хятадын чавхдаст хөгжмийн зэмсэг----Гао хүг танилцуулъя. Гао хү буюу(高胡)нь хуучрын төрөлд багтах хамгийн сүүлийн үеийн хөгжмийн зэмсэгт тооцогдож байна. Гао хү буюу(高胡)нь өндөр хөгийн хоёр чавхдаст хөгжмийн зэмсгийн товчилсон хэллэг нь юм. Гао хүгийн бий болсон нь Гуан дүнгийн хөгжимтөй холбоотой. Гуан дүнгийн хөгжим гэдэг нь Хятадын өмнө биеийн нутгаар дэлгэрсэн үндэстний хөгжмийн зэмсгийн хөгжимдөх урлагийн нэг хэлбэр нь юм. Гуан дүнгийн хөгжимд анх эхлээд Гао хү гэсэн хөгжмийн зэмсэг байгаагүй. Харин өнгөрсөн зууны 20-иод онд Гуан дүнгийн нэрт ардын уран сайханч ноён Ү Вэнь чэнь(二胡)буюу хоёр чавхдаст хуучирт зоригтой өөрчлөлт хийж, хуурны чавхдасыг болд утсаар хийх болсон ба хөгжмийн биеийг өвдөг дээрээ тавьж хөгжимдөж байснаас нь өвдгөндөө хавчуулж хөгжимдөх болгосон нь ч түүний анхны үүдэлт болох юм. Ү Вэнь чэний судлан гаргасан энэ хөгжимдөх арга нь урлагийнханд нэн даруй хүлээн зөвшөөрөгдсөн төдийгүй, энэ хөгжмийн зэмсэг нь Гуан дүн хөгжмийг хөгжимдөхөд дутагдаж болшгүй чухал хөгжмийн зэмсэг нь болсон байна.
Энэ дашрамд хэлэхээс, хоёр чихт хуучир буюу (二胡)нь хоёр чавхдастай бөгөөд хоёр чихтэй. Орой нь тэгш байж ямар ч чимэглэл хийдэггүй. Хөгжмийн эшийг нь улаан зандан мод юм аль эсвэл хар модоор хийх ба Хан үндэстэн нь хуучрын хэнгэргийг аварга могойн арьсаар бүрьсэн байхад, Монгол үндэстнүүд нь аврага могойн арьсаас гадна бас хонь үхрийн ширээр бүрдэг байна.
Гао хү нь тод жингнэм дуутай бөгөөд уянгалаг сайхан эгшиглэнтэй, түүний илтгэх чадавх нь ч маш сайн юм.
Хятадын урлагийн салбарт энэхүү хөгжмийн зэмсэгт гармагай хувь нэмэр оруулсан хоёр том мастер байдаг. Тэдний нэг нь Гао хүг судлан бүтээсэн бөгөөд хөгжмийн маш олон уран бүтээлтэй ноён Ү Вэнь чэнь байж, нөгөө нь Гао хүг зүйрлэшгүй авьяслаг хөгжимддөг ноён Лю Тянь и даруй мөн.
Эрхэм анд нөхөдөө. Хятадын чавхдаст хөгжмийн зэмсэг----Өндөр хөгийн хоёр чавхдаст хөгжмийн зэмсэг буюу Гао хү(高胡)-г танилцууллаа. Манай сайтанд анхаарлаа хандуулсан танд баярлалаа. Дараачийн ээлжийн энэ булангаар уулзтал түр баяртай. \Орчуулан бэлтгэсэн Номин\
|