• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-14 17:55:21    
Бүгд Найрамдах Хорват Улс

CRI

      Нутаг дэвсгээр: 56594 хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: 2001 оны байдлаар 4 сая 440 мянга. Гол үндэстэн нь Хорват үндэстэн, нийт хүн амын 89,63 хувийг эзэлдэг, бусад нь Серви, Унгар, Итали, Албани, Чех зэрэг үнэдстэн бий. Албаны хэл Хорват хэл, гол шашин нь Катулик шашин.

     Нийслэл: Загреб, 2001 оны байдлаар 780 мянган хүн амтай.

     Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Сжепан Месис, 2000 оны 2-р сард сонгогдож, 2005 оны 1-р сард дахин сонгогдов.

     Ерөнхий байдал: Европын төв хэсэг, Балканы хойгийн баруун хойд хэсэгт оршидог. Баруун хойд болон хойд биерээ Словен, Унгартай хил нийлэж, зүүн тийшээ Серви болон Монтенерго, Босни болон Герцеговинатай хөршилж, өмнөш Адриатын тэнгис хүрч байна. Нийт 1777 гаруй километр урт тэнгисийн эргийн шугамтай.

      6-р зууны сүүлч, 7-р зууны эхээр Славчууд Балканы хойгд ирж нутагшив. 8-р зууны сүүлч, 9-р зууны эхээр Хорвхтчууд энд феодалын улс байгуулж байв. 10-р зуунд Хорват вант улс байгуулагдав. 1102 – 1527 он хүртэл Хорват нь Унгар вант улсын ноёрхолд байв. 1527 – 1918 он хүртэл Хорват нь Хабишцбург вант улсын ноёрхолд байв. 1918 оны 1-р сард Хорват нь Югославын хэсэг үндэстэнтэй холбоолон Сервичууд – Хорватчууд – Словенчуудын вант улс байгуулж, 1929 онд Югославын вант улс гэж өөрчлөв. Герман, Итали 1941 онд Югославыг түрэмгийлж, "Бие даасан Хорват улс" байгуулав. 1945 онд Югославын үндэстэнүүдийн ард түмэн фшистын эсрэг дайны ялалт хийж, мөн оны 11-р сарын 29-ний өдөр Хобооны Бүгд Найрамдах Югослав Ард Улсыг байгуулж, 1963 онд Хобооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс гэж өөрчлөв. Хорват бол Хобооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсын 6 бүгд найрамдах улсын нэг нь юм. 1991 оны 5-р сард Хорват нь бүх ард түмний санал хураалт хийж, бие даахыг сайшаав. Мөн оны 6-р сарын 25-ны өдөр Хорватын парламент тогтоол баталж, Хорват нь Хобооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсаас тусдаа гарч тусгаар тогтносноо мэдэгдэв. 1992 оны 5-р сарын 22-ны өдөр Хорват нь НҮБ-д нэгдэн оржээ. \М.Цээцн бэлэтгэв\