• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-15 15:20:06    
Жан Жиган

CRI

      Өнгөрсөн 2006 оны Хятадын Төв Телевизийн цагаан сарын үдэшлэгт дүлий хэлгүй жүжигчний тоглосон " мянган моторт арябал" гэсэн бүжиг нь урлагийн өндөр түвшнээрээ дотоод гадаадын үзэгчдийн халуун сайшаалыг хүлээсэн юм. Одоо та бүхэнд тус бүжгийг диглэгч Жан Жиганг танилцуульяа.

      Жан Жиган гэж дурдахад Хятадын маш олон хүн түүний тухай төдий л мэдэхгүй. Гэхдээ тэр жилийн цагаан сарын үдэшлэгт, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоглосон " мянган моторт арябал" гэсэн бүжиг нь сая олон үзэгчдийн нүдний харааг булаасан байна. Алтан өнгөт гоёлолын хувцастай дүлий хэлгүй 21 эрэгтэй эмэгтэй залуучууд мянган мотрын гоо сайхан дүрслэл болон биеийн хөдөлгөөн, эргэн мусгих, олон хувьралттай дүрслэг бүжгээр мянган моторт арябалын дэлхий ертөнцийг эзэмдэн амьтан болгоны тусын төлөө гэсэн гол санааг илтгэж, сайхан санааны, энрэнгүй сайхан бурхан сэтгэлийг илтгэсэн байна.

      Жан Жиган Хятадын Хатан голын сав газрын Шань ши мужид төрсөн хүн. Өнгөрсөн зууны наяад онд тэрээр Шань ши мужийн дуу бүжгийн салбарт авьяас чадвараа анх харуулж байсан юм. Хатан голын сав газарт төрсөнөөс болбуу, Жан Жиган " Хатан голд маш хайртай" байдаг.

     " Мянган моторт арябал" гэсэн бүжгийг диглэх үеийн сэтгэгдлээ ярих үе Жан Жиган: би өөрийн төрсөн нутаг Шан ши мужийн Юнь гангийн чулуун агуй болон Гансу мужийн Дүнхуанд олон удаа хүрч амьдралд гүнзгийрсэн. Эдгээр газрын эртний нэрт үзэмжит нутгуудад ер нь мянган моторт арябалын дүрийг олон харж байсан. Мянган моторт арябалын дүр миний уран бүтээлийн ундраа болсон юм гэж байлаа.

      Жан Жиган эргэн санж хэлэхдээ, 1997 онд би " мянган моторт арябал" гэсэн бүжиг диглэх санаа орсон юм. Очсон газар болгондоо би алдарт үзэмж эртний дурсгалт зүйлийг анхааран ажиглаж явдаг. Мянган моторт арябалыг харах болгондоо, ханын зураг буюу чулуун шоомол гэсэнгүй мянган моторт арябалын дүр миний сэтгэлийг татаж, энэ сайхан дүрийг амьд юм шиг хөдөлгөөнтөй болгох юм бол зүүдэн ертөнцийн шиг гоё сайхан дүрээр бүжгийн тайзанд амилуулах юм бол гайхамшигтай болох сан гэж бодсоор ирсэн юм гэжээ.

      3 жилийн хугацаанд Жан Жиган цохом хэнээр энэ мянган моторт арябалыг тоглуулах гэснийг бодож ирсэн байна. Жан Жиган Хятадын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн урлагийн бригадыг энэ бүжигт оролцуулах санаа орж, тэднээр тус бүжгээ тоглуулахаар шийдсэн байна.

      Тоглолтод оролцох хүмүүс нь хөгжлийн бэрхшээлтэй 21 залуу эрэгтэй эмгтэй жүжигчин байсан бөгөөд тэд бүр дүлий хэлгүй болохоор, тэдэнд хөгжим сонсдохгүй учир бүжиг диглэгч нь хөгжмийн айжим цохилго, уран бүтээлийн ойлголт энэ бүхнийг гарын дохиогоор тэдэнд уламжилж өгөх шаардлагатай болсон юм. Хөгжлийн бэрхшээлтэй жүжигчин нартай хамтран ажиллах явцад, өөрөө үргэлж сэтгэл догдолсон байдалд байсан, ялангуяа дүлий хэлгүй хүмүүсийн бие махбуд нь тахир дутуу боловч, тэдний сэтгэл зүй нь эрүүл энх, тэд өөрийн биеийн эмзэг талтай сорилт хийх зоригтой хүмүүс байсан нь намайг маш сэтгэл догдлуулж байсан гэж Жан Жиган хэлсэн байна.

      2000 онд Хятадын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн урлагийн бригадын " мянган моторт арябал" гэсэн бүжиг Америкт тоглоод маш их амжилтанд хүрч, 2004 онд бага зэрэг өөрчлөлт оруулаад Афиний параолимпийн хаалтын ёслолд тоглож, халуун сайшаал хүлээсэн байна. \Пэрлаймаа орчуулав\