Эрхэм сонсогчид та бүхэн сайн байцгаана уу, олимпийн мэдээлэл булан та бүхнийхээ амрыг эрэн золгож байна. Ер нь ойроос олимпийн тусгай нэвтрүүлгүүд явсан болхоор энэ булангаараа та бүхэнтэй золголгүй их удсан санагдна. Энэ хооронд та бүхэн маань сайн суугаа биз ээ. За ингээд олимпийн наадам Бээжинд амжилттай нээгдээд хэдэн хоног болчихлоо. Нээлтийн тухай тусгай нэвтрүүлэг та бүхэнд хүрэгсэн болхоор та бүхэн сайн мэдэж байгаа. Энэ удаад та бүхэндээ та бүхэнд Бээжинд болж байгаа олимпийн наадамд хүмүүс хэрхэн анхаарал хандуулж байгаа талаар ярихаар бэлтэглээ. Сүүлийн үе гадаадын хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүд Бээжингийн олимпийн нээлийн ёсололын талаар маш их мэдээлж байна. Урьдаар энэ талаар танилцуулья.
Америкийн Валл Стреет сонинд: Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслол уламжлалт тоглолт болон шинжлэх ухаан техникийн хүчин чадлыг нэгтгэж, телевизийн дамжуулгын түүхэн дэхь хамгийн олон үзэгчтэй нээлт болжээ гэж тэмдэлэсэн байна. Мөн Америкийн Чикаго Трибуне сонин 2016 оны олимпийг зохион байгуулах өрөгдөл дэвшүүлж байгаа Чикаго хотын дарга Ричард Далеигийн үгээс эш татаж тэмдэглэхдээ, ийм гайхамшигтай нээлтийг өнгөсөнд хүмүүс үзээгүй, энэ бол шинэ гараа, шинэ эрэн, бид үргэлжлэн урагшилах болно гэж Хятадчууд мэдэгдэл хийлээ гэжээ.
Египетийн Ал Ахрам сонин тэрүүн өгүүлэл нийтэлж, Бээжингийн олимпийн нээлтийн ёслол гайхамшигтэй сайхан болж, хүмүүс эрхгүй шагшин магтцгааж байна. Бээжингийн олимпийн нээлтийн ёслол Хятадын 5000 жилийн соёл иргэншилийг уламжлалыг олимпийн зориг санаатай хосгүй сайхан уялдуулж, олимпийн урлагийн бэлэг тэмдэг болж чадлаа. Ялангуя нээлтийн ёсол дээр дуулагдсан "чи бидэн хоёр" гэдэг дуу нь олимпийн үзэл санааг хүмүүсийн сэтгэл зүрхэн удаан хугацаа хоногшуулан үлдээмээр сайхан бүтээл болжээ гэж үнэлсэн байна.
Мексикийн реформа сонин болон екселсиор сонин тэргүүн нүүрэндээ Хятадын олимпийн аврага Ли Нин гал бамбар барин гүйж яваа том зургийг нийтэлж, Бээжингийн олимпийн нээлтийн ёслол нь даян дэлхийг догдолуулсан нээлтж болжээ гэж шагшин магтсан байлаа.
Чехийн Плаво сонин өгүүлэл нийтэлж, нээлтийн ёслолын үзэгдэл болгон нь хүмүүсийг бахархуулж байсан гэжээ. Үүнээс гадна Мороккогийн Ле Матин сонин зохиол нийтэлж, нээлтийн ёслол дээр Хятадчууд Күнзийг хүндлэн дээдэлж байгаа нь энэ улс эртний уламжлал болон соёлынхоо наньдан өвийг мартаагүй гэдгийг харуулж байна гэж үнэлсэн байна. Үүнээс гадга хэлээд байх юм бол Унгари, Танзани, Арабын нэгдсэн емерат улс, Турк зэрэг маш олон улс орны мэдээлэлийн хэрэгслүүд олимпийн нээлтийн ёслолд холбогдуулан өгүүлэл нийтэлсэн байлаа.
Дээр та бүхэнд дэлхийн хэвлэл мэдээлэлүүдийн олимпийн тухай мэдээнүүдээс сонирхууллаа.
Одоо гадаадын нэрт зүтгэлтэд олимпийг хэрхэн үнэлж байгаа талаар танилцуулья
Олимпийн үеэр дэлхийн олон орноос олимп үзэхээр ирсэн хүмүүс их олон байгаа. Тэдний дотор Америкийн төрийн нарийн бичгийн дарга байсан Хенри Кишшинжер ч багтаж байна. Тэрээр 1971 онд Америкийн ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгчийн хувиар Хятадын нутагт анх хөл тавьж , Хятадын удирдагчидтай хамтаар Хятад Америкийн харилцааны хаалгыг нээсэн хүн юм. тэрээр 30 гаруй жилийн турш Хятадад олон удаа айлчилж, Хятадын хуучин танил найз болсон хүн юм. тэрээр энэ удаа Хятадын ард түмний гадаадтай найрамдлаар харилцах нийгэмлэгийн урилгаар Хятадад айлчилсан бөгөөд олимпийн нээлтийн дараа өдөр буюу 8-р сарын 9-ний өдөр Хятадын олон улсын радиод ярилцлага өгсөн байна. Түүний үзэж байгаагаар Бээжинд олимп зохиож байгаа нь Хятадын улсын хувьд ховорхон тохиолдох сайхан завшаан мөн, Бээжингийн олимпийн зохион байгуулах ажил маш сайн болсон байна гэлээ. Түүний яриаг сонсё.
Ер нь аль хот олимпийг гарамгай зохион байгуулахыг хүсдэг. Мэдээж аль удаагийн олимп Бээжингийн олимп шиш ийм эмх цэгцтэй болж, ийм олон хүний дэмжлэгийг олоогүй юм. энэ нь дэлхий дээр Хятад улс ямар байр суурьтай байгаа, Хятад улс дэлхий гэдэг том гэр бүлтэй зохицож байгааг харуулж байна гэжээ.
Олимпийн нээлтийн ёслолын талаар тэр хэлэхдээ: маш нижгэн нээлт болсон, олимпийн нээлтэнд дээр маш их сэтгэл догдолсон. Тэр нь Хятадын ард түмний өөдрөг сэтгэлгээ болон дэлхий дахин үзүүлсэн хувь нэмэрийг харуулж байгаа юм. түүх болон ирээдүйг холбох хайлт болсон гэжээ.
|