• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-15 17:02:25    
Монголын тамирчин Найдангийн Түвшинбаяр эх орондоо Бээжингийн Олимпиос алт авлаа [Радио]

CRI

      8-р сарын 14-ний орой Бээжингийн Олимпийн наадмын эрэгтэйчүүдийн жүдо бөхийн 100 кг-ийн жингийн шигшээ тэмцээнд Монгол улсын бөх Найдангийн Түвшинбаяр Казахстаны Асхат Житкееийг ялж алтан медаль авлаа. Энэ алтан медаль нь Монголын баг тамирчдын Бээжингийн Олимпиос авсан анхны алтан медаль төдийгүй Монгол улсын Олимпийн түүхэн дэх анхны алтан медаль болох юм. Найдангийн Түвшинбаяр түүхэнд тэмдэглэгдлээ.

      Найдангийн Түвшинбаяр шагнал олгох тавцанд гарч ирэхэд спортын талайд баяр хөөрөөр бялхаж байв. Хятадын үзэгчид түүхэн тэмдэглэл үүдсэн Найдангийн Түвшинбаярт баяр хүргэж байлаа. Талбайд хамгаас баяр баясгалантай нь Монголын сэтгүүлчид байлаа. Монголын телевизийн 9-р сувгийн сурвалжлагч О.Батхад манай радиогийн сурвалжлагчид сэтгэл догдлон хэлэхдээ:

      Бид Олимпийн наадмаас ерөөс алтан медаль аваагүй. Энэ утгаараа өнөөдрийн авсан алтан медаль Монголын Олимпийн наадмаас авч байгаа анхны алтан медаль болно. Энэ нь Монголд авч хэлбэл яруу алдартай, ариун дээд цаг мөч болох юм. Монголчууд, монголын хот хөдөөгүй баяр хөөрөөр баялхаж байна гэжээ.

      24-тэй Н. Түвшинбаяр 2007 оны жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 5-р байрын шагналт, Монгол улсын жүдо бөхийн шилдэг тамирчин юм. Шигшээ тоглолтод Н. Түвшинбаяр болон Асхат Житкееийн өрсөлдөөн маш хүчтэй шүрүүн явагдсан. Залуу бөх Н. Түвшинбаяр тун дайчин, зоримог, ухаалаг барилдаж, алтан медаль авлаа. Шагнал олгох тавцангаас бууж ирээд Н. Түвшинбаяр сурвалжлагчид сэтгэл догдлон хэлэхдээ:

      Энэ алтан медалийг авсандаа эн тэргүүнд аав ээж, дасгалжуулагч, намайг дэмжигч монгол түмэндээ баярлаж байна гэжээ.

      Бээжингийн Олимпийн наадмаас алт авах хамгийн сайн боломж гэж Монгол улсын ард иргэд нийдэм үзэж байсан. Учир нь Хятад Монгол цаг уур төсөөтэй, цагийн зөрүү байхгүй юм. Монгол улсын жүдо бөхийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Пагва сурвалжлагчид хэлэхдээ: Бээжингийн Олимпийн наадмаас алтан медаль авахын тулд Монгол улс 29 тамирчинг оролцуулсан түүхэнд хамгийн том цар хэмжээтэй Олимпийн төлөөлөгчид томилсон. Одоо алтан медаль авах зорилтоо биелүүллээ гэжээ.

      Энэ бол Монгол улс Олимпийн наадмаас авч байгаа анхны алтан медаль болно. Үүний төлөө бид хатуужилтэй хүчин чармайлт гаргасан. Би маш баяртай байна гэжээ.

      Тоглолтын дараа Н. Түвшинбаяр манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өглөө. Тэрээр хэлэхдээ: сүүлийн жилүүдэд Монголын биеийн тамир спортын үйлс түргэн хөгжиж байна. Уламжлалт хүчирхэг бөхийн төрөл нийт иргэдийн спорт болсон байна.

      Бөх бол Монголчуудын уламжлалт спорт юм. Жүдо болон бөх хоорондоо төсөөтэй зүйл байгаа. Иймээс би бөхийн мэхийг жүдогийн мэхтэй уялдуулж барилдав гэжээ.

      Олимпиос авсан медалиа эх орондоо аваачна л гэж бодож байна гэж тэрээр хэллээ. \Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав \