• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-15 18:37:41    
Олимпийн Наадмын хугацаанд Бээжин хотынхон Хятадын соёлын үзэсгэлэнгүүд ажлуулж байна [Радио]

CRI

      Бээжингийн Олимпийн Наадмын хугацаанд дотоод гадаадын хэдэн сая жуулчид Бээжинд хуран цугларч, Олимпийн Наадамд хамтаар оролцон, Олимпийн Наадмын баяр цэнгэлийг хуваалцаж байна. Дотоод гадаадын үзэгчдэд нэн гайхамшигтай сайхан тоглолтуудыг сонирхуулахын зэрэгцээ Хятадын өвөрмөц уламжлал болон соёлыг ойлгуулахын төлөө Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хороо нь Олимпийн соёлын арга хэмжээнүүд зохион байгуулж, Олимпийн наадмаа Хятадын соёлыг дэлгэн үзүүлэх хамгийн сайн боломж болгож байна.

      Бээжин хотын дурсгалт зүйлсийн ажил хариуцсан газрын орлогч дарга хатагтай Юй Пин 14-нд олон улсын хэвлэлийн төвд хийлгэсэн мэдээ нийтлэх хурал дээр хэлэхдээ, Бээжин хот нь Олимпийн наадмын өмнө хойно Олимптой холбоотой нийт 100 гаруй үзэсгэлэн зохион байгуулна. 13-ны өдрийн байдлаар, эдгээр үзэсгэлэнтэй танилцсан хүмүүс давхардсан тоогоор 1 сая 400 мянгад хүрсэн ба үүнд 60 гаран улс орноос ирсэн гадаадын улс орон газар нутгуудын 100 мянга гаран жуулчин байгаа юм гэжээ.

      Юй Пин хэлэхдээ, эдгээр үзэсгэлэнд олимпийн үзэл санааг танилцуулахаас гадна бас голдуу Хятадын соёлыг танилцуулахыг зорьсон юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ, \1\ эдгээр үзэсгэлэнд Бээжингийн давуу талуудыг харуулж, бүх Хятадын хүчнийг хамтруулан, Хятадын үндэстнүүдийн шилдэг уламжлал, шилдэг соёлыг төвлөрүүлэн харуулж байгаа юм. Эдгээр үзэсгэлэнд бас Бээжингийн Олимпийн Наадмын хотын соёлын арга хэмжээнүүдийн агуулгуудыг хамарснаараа ч дотоод гадаадын үзэгчдийн таашаал сайшаалыг хүртэж байгаа юм гэжээ.

      Бээжинд Олимпийн Наадамтай холбоотой үзэсгэлэнгүүд ажлуулж байгаагаас гадна бас Олимпийн соёлын өргөн талбайн олон арга хэмжээ зохион байгуулж байгаа юм. Бээжин хотын тойрог дүүргүүдэд гаргасан олимпийн соёлын 26 өргөн талбай нь ч жуулчид болон Бээжин хотын иргэдийн олимпийн хөдөлгөөнд оролцох, олимпийн баяр цэнгэлийг хуваалцах чухал газрууд болсон байна.

      14-нд болсон хэвлэлийн бага хурал дээр, Бээжин хотын соёлын ажил хариуцсан газрын орлогч дарга хатагтай Ван Жү хэлэхдээ, 7-р сарын дундуур өргөн талбайнуудын ажиллагаа эхэлснээс хойш, олимпийн соёлын өргөн талбай нь дотоод гадаадынханд зориулж баялаг агуулга хэлбэртэй олон сайхан арга хэмжээ зохиож байгаа юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,

      Олимпийн соёлын өргөн талбайн арга хэмжээнүүдэд, гадаадын болон бусад муж хотын мэргэжлийн хамтлагууд тоглож байгаагаас гадна бас Бээжин хотын оршин суугчдын хороолол болон хөдөө тосгоны бүжгийн хамтлаг, Янгоогийн хамтлаг, найрал дууны хамтлагууд зэргийн ажлын чөлөөний нэрт хамтлагууд тоглолт гаргаж байна. Бас олон нийтийн оролцсон программуудад том дэлгэцээр дамжуулах, уран сайхны тоглолт, соёлын үзүүллэг, олимпийн дурсгалт зүйлсээ солилцох, сайн дурынхны үйлчилгээ зэргийн олон агуулгыг хамарсан байна гэжээ.

      Бүртгэлээс үзэхэд, сар шахмын хугацаанд, олимпийн соёлын өргөн талбайн арга хэмжээнүүдэд, давхардсан тоогоор 1 сая 500 мянга гаран жуулчин хүлээн авч, өргөн талбайн олон төрлийн тоглолтуудыг 280 гаран удаа зохион байгуулж байгаа аж.

      Ван Жү танилцуулж хэлэхдээ,

      Энэ удаагийн Олимпийн Наадам болон Параолимпийн Наадмын хугацааны тоглолтын нэг онцлог бол ший жүжиг, Цирк, Симфони хөгжим, бүжиг, дуурь, дарам гээд төрөл зүйл нь маш олон, түвшин ч өндөр юм гэжээ.

      Олимпийн наадмыг хамжилцан зохион байгуулж байгаа Шянган, Шанхай, Тяньжинь зэрэг хотуудад ч ийм арга хэмжээнүүд зохиогдож байгаа бөгөөд эдгээр нь 9-р сар хүртэл үргэлжлэх болно. \Э.Цогзолмаа орчуулж,Баясгалан хянав\