• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-16 22:03:47    
Монголын олимпийн алдартнуудыг сурвалжилсан мэдээлэл

Хятадын Олон Улсын Радио

МУ-ын гавьяат дасгалжуулагч Чимэдбазарын Насантогтох ХОУР-гийн сурвалжлагчид ярилцлага өгч байна

      Монголын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, МУ-ын гавьяат дасгалжуулагч Чимэдбазарын Насантогтох:

      - Би 35-н жил жүдо бөхийн дасгалжуулагчаар ажилласан. Монгол улсын олимпийн анхны аварга  Бээжингийн олимпийн  наадмаас төрсөнд, тэр тусмаа жүдо бөхийн тамирчин алтан медаль хүртсэнд туйлын баяртай байна.

МУ-ын хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяртай ХОУР-гийн сурвалжлагч ярилцаж байна

      Бээжингийн олимпийн аварга, МУ-ын гавьяат тамирчин, МУ-ын хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр:

     - Эх орон, ард түмнийхээ итгэлийг биелүүлж, олимпийн аварга гэдэг эрхэм алдрыг хүртлээ. Цаашид ч сайн барилдаж, ард түмнийхээ хайр, хүндэтгэлийг хариулна.

МУ-ын гавьяат тамирчин Отрядын Гүндэгмаатай ХОУР-гийн сурвалжлагч уулзсан юм

      Бээжингийн олимпийн мөнгөн медальт, МУ-ын гавьяат тамирчин Отрядын Гүндэгмаа:
 - Би 4 дэх удаагаа олимпийн наадамд оролцож, иөнгөн медаль хүртлээ. Дараа дараагийн тэмцээн, олимпийн наадмуудад амжилтаа ахиулна гэж бодож байгаа.