"Өвөр Монголын Өдрийн Сонин"-ы сурвалжилагч Гоо, дадлагын оюутан Саруул 4 жилд нэг тохиолдох олимпийн наадмын сонирхол татсан уралдаан тэмцээнийг өнгөрсөнд шөнө дүлээр босоод үзэж байсан бол энэ удаад Төв Телевизийн 6 сувгаар аль дуртай сонирхолтой уралдаан тэмцээнээ өдрийн аль дуртай цагтаа үзэж сонирхох болллоо. Энэ их дэлхийн нийтийн наадам гэрийн үүдэнд болж байгаа сайхан цаг мөчид олимпийн уралдаан тэмцээн сонирхох нь үй олон гэр бүлийн сүүлийн өдрүүдийн амьдралын гол зугаа цэнгэл болж, "энэ удаад ёстой хантлаа үзлээ дээ" гэсэн бодол аяндаан ордог боллоо. Бид саяхан Өвөр Монголын хэдэн аймаг хотын үзэгчдийн олимпийн наадам үзэж сонирхож байгаа байдлыг утсаар сонирхож ойлгосон юм.
Хөххотын аялал жуулчлалын хөтлөгчийн ажил хийдэг бүсгүй Ма Шяолань хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадам эхэлснээс хойш бид ажил алдажээ. Жил бүрийн энэ хугацаа бол уул нь аялал жуулчлалын хамгийн ажил ихтэй цаг болхоор хөтлөгч бидний хамгийн яаруу улирал байдаг юм. Гэвч энэ жил Бээжинд олимпийн наадам болсон учраас хүмүүсийн анхаарал олимпийн уралдаан тэмцээнд татагдаж, жуулчид ил тод багасчээ. Би ч гэсэн энэ боломжоор олимпийн уралдаан тэмцээн сонирхож байна гэжээ.
Хянган аймагийн хөдөөгийн эмч Ли Мин, өвчтөн дуудахгүй л юм бол гэр бүлээрээ зурагт харж, олимпийн уралдаан тэмцээнийг сонирхож байна. Онцгойлон 8-р сарын 8-ны орой бид хоолоо эрт идээд олимпийн нээлтийн ёслолыг сэтгэл догдлон сонирхолоо гэж яриж байлаа. Үүний зэрэгцээ мөн өвчтөнд халуумсагаар үйлчилж, эм тангийг нь баталж, тосгоны хүн ардын эрүүл мэнд, баяр баясгалантайгаар олимпийн наадам сонирхоход үйлчилж байгаа юм байна.
Түнляо хотын Хорчин Зүүн Гарын Дунд хошууны тариачин Мэн Шянюй, сүүлийн өдрүүдэд тэнгэр үүлшиж байгаа учраас тосгоны тариачид шорой тээж байшингийн оройгоо яаралтай шавж байгаа бөгөөд мөн зав чөлөөгөө алдалгүй олимпийн уралдаан тэмцээн сонирхож байна. Бээжингийн олимпийн наадам эхэлэх үеэр манай нутгийнхан "Олимпийн 24 оюутаны найр" хийж, олимпийн жил олон залуус их сургуулийн алтан бошгийг алхасан бэлгэшээлт үйл хэргийг тэмдэглэсэн байна гэж ярилаа.
Шилингол аймагийн Зүүн Үзэмчин хошууны Онгон сумын малчин Цолмоных салхины энергийн цахилгаанаар зурагтаа ажиллуулж, олимпийн уралдаан тэмцээн сонирхож, мөн сонин сэтгүүл дээрээс өөрт нь хэрэгтэй мэдээ мэдээлэл авч байна. Сургуулийн зуны амралтаар гэртээ ирсэн хүүхэд нь гэрийн ажилд тусалж, хурганы хашааны төмөр торыг засан сэлбэж, зав чөлөөгөөр уралдаан тэмцээн сонирхож байна. Энэ жил Үзэмчин нутгийн хур бороо элбэг, бэлчээр хадлан сайтай, мал сүрэг тарга хүчтэй байж, малчид сэтгэл тэнүүн, санаа тайван байгаа юм байна.
|