Хятадын эхийн сүүгээр хөхүүлэхийг сурталчлах анхны үндэсний өдөр 1990 оны 5-р сарын 20-ны өдөр болсон байна. Мөн оны 5-р сарын 20-ны өдөр Хятадын хэмжээнд "Эхийн сүүгээр хөхүүлхийг сурталчлах өдөр"-ийн арга хэмжээ зохиох бөгөөд нялха хүүхдийн эрүүл мэндээр өсөн буйжхыг баталж, иргэдийн биеийн эрүүл мэндийн түвшнийг тасралгүй дээшлүүлхийн төлөө энэ өдрийг эхийн сүгээр хөхүүлхийг сурталчлах үндэсний өдөр болгох болно гэж Хятадын Эрүүл мэндийн яам 1990 оны 5-р сарын дунд арав хоногт мэдэгдэсэн байна.
"Эрүүл хамгааллын 10 шилдэг хот" шалгаруулах ажиллагааг анх удаа хйисэн нь: "Эрүүл хамгааллын 10 шилдэг хот" шалгаруулах анхны ажиллагаа бол 1990 онд Хятадын 455 хотын хүрээнд явагдсан хотуудын эрүүл хамгааллын шалгалт шалгуруулалт болно. 1991 оны 1-р сарын 27-ны өдөр Үндэсний эх оронч эрүүл хамгааллын хороо Бээжингийн Ардын их хурлын ордонд шагнал гардуулах ёслол хийж, шалгарсан хотуудыг шагнав. Энэ шалгаруулалтаар шууд харьяа хот, мужийн хотууд болон төлөвлөгөөнд дангаараа жагсаагдсан хотуудоос 16 хот, аймагийн зэргэллийн хотуудоос 19 хот, хошуу шяний зэргэллийн хотуудоос 16 хот шалгарсан байна. үүний дотороос гурван зэргэллээр нь тус тус 10 хот шалгаруулж, "Эрүүл хамгааллын 10 шилдэг хот" цол олгосон байна.
"Эрүүл хамгааллын 10 шилдэг хот"-ын цол авсан анхны хотууд: Хятадын 1990 онд болсон Хятадын хэмжээний хотын эрүүл хамгааллын шалгалт шалгаруулалтад шууд харьяа хот, мужийн хотууд болон төлөвлөгөөнд дангаараа жагсаагдсан хотуудын дотроос Шэньжэнь, Далянь, Бээжин, Шанхай, Гуанжөү, Тяньжинь, Харбин, Жинань, Наньжин, Чэндү "Эрүүл хамгааллын 10 шилдэг хот"-ын цол авсан анхны хотууд болсон байна.
Хөлөө тайруулсан нөхөр гэргийн эрүүл мэндээ нөхөн сэргээх анхны тосгон: Хятадын хөлөө тайруулсан нөхөр гэргийн эрүүл мэндээ нөхөн сэргээх анхны тосгон 1991 оны 7-р сарын сүүлчээр Хэбэй мужийн Таншань хотод байгуулагдсан байна. үүнээс 15 жилийн өмнө Таншаний их газар хөдлөлтөөс болж хөлөө тайруулсан 10 хос шинэ гэрлэсэн нөхөр гэргий мөн оны 7-р сарын 25-ны өдөр энэ тосгоны анхны оршин суугчдын хувиар орж суусан байна. Энэ тосгоны байгуулалтад нийт 570 мянган юаний хөрөнгө оруулж, хөлгүй хүмүүст зориулсан 40 кавдарат метрийн талбай бүхий 26 өрөө байгаа юм байна.
"Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах анхын үндэсний өдөр": Хятадын "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах анхын үндэсний өдөр" 1991 оны 5-р сарын 19-ний өдөр болсон юм. Энэ өдрөөр Хятадын олон газрын боловсон хүчин, олон түмэн гудамжинд гарч, төрөл бүрийн арга хэлбэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах арга хэмжээ зохиож, нийгэм нийтийн анхаарал халамжийг харуулдаг. Жил бүхийн 5-р сарын гуравдах бүтэн сайны өдрийг хөгжилийн бэрхшээлтэй хүмүүст туслах үндэсний өдөр болгоно гэж 1991 оны 5-р сарын 15-ны өдрөөс үйлчилж эхэлсэн "БНХАУ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамгаалах тухай хууль"-ийнд тогтоосон байна. \М.Цэцэн бэлэтгэв\
|