• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-18 14:42:07    
Олимпийн тосгон дахь гадаад хэлний сайн дурынхан

CRI

      Иж бүрэн үйлчилгээг хүн бүхэнд үзүүлж байгаа олимпийн тосгон бол Бээжингийн олимп болон параолимпийн хугацаанд олон орны тамирчид, дасгалжуулагч олимпийн хорооны албаны хүмүүсийн амарч амьдрах газар юм. Олимпийн тосгоны 5400 гаруй сайн дурынхан энд амарч амьдрах "тосгоны иргэд"-ийн аюулгүй байдалд хяналт тавьж шалгах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллуулахад нь туслах, эмчилгээ, түргэн тусламж үзүүлэх зэрэг иж бүрэн үйлчилгээ үзүүлэх болно. Одоо энэ сайн дурын эгнээний нэг хэсэг Үндэсний олимпийн хорооны туслах групп буюу NOC- гийн туслах группын тухай танилцуулъя.

      Мянга орчим хүнтэй энэ групп нь олимпийн тосгоны хамгийн том эгнээ байж, олон орон, газар нутгийн олимпийн төлөөлөгчдийн чухал албан тушаалтанд үйлчлэх үүргийг гол хариуцаж, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тохиолдсон бүх асуудлыг зохицуулахад нь туслах болно. Өөрөөр хэлбэл, олон орны баг төлөөлөгчдийн Бээжинд байх хугацаанд хамгийн түрүүнд уулзаж ойр зуур харилцах хүмүүс юм.

      NOC –гийн группд их сургуулийн оюутны сайн дурынхан дийлэнх хувийг эзэлдэг. Орон орны хэлээр ярьж чаддаг байх нь NOC- гийн гишүүн нэг бүрийн эрхбиш хангах нөхцөл мөн. Бээжингийн гадаад хэлний хоёрдугаар их сургууулийн испани хэлний факультетын Ү-Хэжя бол испани хэлний туслах мөн. Олимпийн наадам болон параолимпийн хугацаанд тэр Латин Америк тивийн испани хэлний орнуудаас ирсэн баг төлөөлөгчдэд үйлчлэх ажлыг хийх болно.

     NOC- гийн групп нь Бээжингийн олимпийн наадам болон параолимпийн наадамд оролцох төлөөлөгчид нэг бүрт үйлчлэх болно. Испани шиг ийм олон хүнтэй баг тамирчидад NOC –гийн 10 орчим туслах үйлчилж, оролцсон баг тамирчид нь цөөн улс оронд 3—4 хүн үйлчлэх юм.

     Их сургуулийн эдгээр сайн дурын оюутнуудыг хариуцсан ажилдаа түргэн зохицож, үүрэг хариуцлагаа урагштай биелүүлэхэд нь туслахын төлөө Бээжингийн олимпийн зохион байгуулах хороо оны эхнээс эхлэн тэд нарыг хэрэглээний мэдлэг, чадварын дасгал сургуульд хамруулсан байна. Испани хэлний туслах Ү-Хэжя хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах хороо бидэнд онолын хичээл орж, ажлын агуулга, үүрэг хариуцлагын талаар тодорхой ярьсан төдийгүй тохиолдож мэдэх зарим бодитой асуудал жишээлбэл үзэгчид олон нийтийг тараах, аюулгүйн шалгалт, сэргээшийн шалгалт хийх, эмчилгээний тусламж үзүүлэх зэргээр нарийн тайлбарлан ярьсан. Хүн бүхний хамтач үзэл санааг эрчимжүүлэхийн төлөө мэдлэг боловсролыг дээшлүүлэх баазад дасгал сургуульд хамруулсан гэжээ.

      Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах хороо эдгээр сайн дурынхныг дасгал сургуульд бүрэн хамруулсан төдийгүй тэдний зан төлөв , онцлог сонирхолд зохицуулан маш дүйцсэн ажлын байр хуваарласан байна. Бээжингийн хэлний их сургуулийн англи хэлний факультетын 3-р ангийн оюутан Гүй жүний NOC –гийн групп дэх ажил үүрэг бол олимпийн тосгоны NOC –гийн үйлчилгээний төвийн ажилтан нартай хамтран төлөөлөгчидэд үйлчилж байгаа зарим орчуулагчийн шийдэж чадахгүй асуудлыг нь зохицуулж өгөх болно. Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах хороо ажлыг ингэж зохицуулах нь маш бүтээлч гэж тэр үзэв.

      NOC-д залуу оюутны сайн дурынхан байхаас гадна, бас өндөр настай сайн дурынхан ч бий. Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах хороо олон орны төлөөлөгчдийн холбоо харилцааны албан тушаалтан, төлөөлөгчдийн тэргүүн нартай шууд харилцах, орчуулах үүргийг тэд нарт даалгасан юм. Эдгээр хүмүүсийг Хятадын Олон Улсын Радио, Гадаад Хэргийн Яам, Хятадын Гаалийн Ерөнхий Газар, ,Бээжингийн Гадаад Хэлний Их Сургууль зэрэг байгууллагаас сонгон шилж авсан бөгөөд гадаад хэлэн дээр олон жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүд юм. ХОУР-гийн Вьетнам хэлний редакцийн тэтгэвэртээ гарсан нэвтрүүлэгч хатагтай Жан юй бол NOC –гийн гишүүн мөн. Манай радиогаас сайн дурынхан элсэх үед би бүртгүүлсэн. Дараа нь олимпийн хорооны хүмүүс манай радиод ирж шалгаад сайн дурынхны нэрсийг албан ёсоор баталсан гэж Жанюй хэлж байлаа.

      Тэтгэвэртээ гарсан 63-тай хатагтай Жан юй Бээжингийн олимпийн наадамд NOC –гийн туслахаар ажиллсандаа маш бахархаж, эх орондоо болсон олимпийн наадамд хүчин зүтгэлээ гаргасандаа маш азтай, жаргалтай хүн гэж үзэж бий. \Урангоо орчуулж бэлтгэв\