Олимпоос хойш Хятадын эдийн засаг үргэлжлэн тогтвортой өсөн нэмэгдэж чадах эсэх асуудлыг хүмүүс анхаарсаар байгаа юм. Энэ асуудалд чиглүүлэн Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны макро эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн орлогч дарга Ван И-мин Олимп нь Хятадын эдийн засгийн зааг болохгүй юм гэжээ.
Олимпийн наадмаас хойш Хятадын эдийн засагт хөдөлгүүр хүчин дутагдах асуудалд нүүрлэхээс хүмүүс сэтгэл түгшиж байна. Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны макро эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн орлогч дарга Ван И-мингийн үзэж байгаагаар Олимпоос хойш Олимпоос өмнө хугацааны спортын талбай заал болон холбогдох дэд бүтцийн байгуулалтаас болж бий болсон том цар хэмжээний хөрөнгө оруулалтын шаардлага, тэрчлэн Олимпийн наадмыг зохион байгуулах хугацаанд Хятадын ба гадаадын жуулчдын хэрэглээний шаардлага нь багасах юм уу, эсвэл богино хугацаанд үгүй болох боловч 30 жилийн турш Хятадын эдийн засгийн тогтвортой хөгжлийн тулгуур болсон үндсэн хөдөлгүүр хүчинд өөрчлөлт гарахгүй. Олимпоос болж эдийн засаг болон хөрөнгө оруулалтын нэмэгдэл нь Хятадын эдийн засаг болон хөрөнгө оруулалтын нийт хэмжээнд эзлэх хувийн жин тун бага юм. Иймээс Олимп нь Хятадын эдийн засгийн хөгжлийн зааг болохгүй юм. Ван И-мин хэлэхдээ:
Жишээлж хэлбэл, Бээжин хотын эдийн засгийн нийт хэмжээ нь 2007 онд бүх Хятадын эдийн засгийн нийт хэмжээнд эзлэх хувийн жин нь 3,6 хувь болно. Бээжингийн Олимпийн наадмын талбай заалын байгуулалт болон дэд бүтцэд бараг 300 тэрбум орчим юань оруулав. Хэрвээ хөрөнгө оруулалтын оргил үеийнхийг 4 жилд хувааж тооцвол жил бүр дунджаар 75 тэрбум юань ноогдоно. Энэ нь бидний өнгөрсөн 4 жилийн нийт нийгмийн үндсэн хөрөнгө оруулалтад эзэлсэн хувийн жин нь 0,55%-1,06%-ийн хооронд байгааг харуулсан юм. Иймээс түүний нөлөө тусгал нь маш бага гэж хэлж болох юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ: бид Олимпийн талбай заал болон холбогдох дэд бүтцийн гүйцэтгэх үүргийг цаашид бадруулах хэрэгтэй. Бид "ногоон Олимп, шинжлэх ухаанч Олимп, нийгэм соёлын Олимп"-ийн ухагдахууныг нэвтрүүлж, эдийн засгийн хөгжлийн хэлбэрийг өөрчлөхөд тус төхөм үзүүлэх нь бүр чухал болно. Орчин үеийн үйлчилгээний ажил төрөлд Олимпийн үзүүлэх нөлөө тусгалыг бид гүйцэд ашиглах хэрэгтэй гэжээ.
Хятадын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв асар их нөөцтэй байгаа гэж Ван И-мин үзэж байна.
Хятадын аж үйлдвэржилт дунд хугацаанд байгаа. Хотжилтын түвшин дэлхийн дундад түвшнээс доогуур байгаа. үндэсний үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний хүн тутамд ноогдох дундаж хэмжээ 2007 онд 2500 ам доллар орчим байсан. Энэ хэмжээ нь хөгжсөн орнуудын түвшнээс нэлээд зөрөөтэй байна. Иймээс Хятадын аж үйлдвэрийн хөгжил, дэд бүтцийн хөгжил, хотжилтын хөгжлийн хөрөнгө оруулалтын орон заай маш их байна гэж тэрээр хэлж байна. \Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав\
|