Бээжин олимпийн наадам зоихон байгуулахаар өргөдөл дэвшүүлж байсан явцад Хятадын нэг настан буурал туйлын чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тэр бол Хятадын олимпийн хорооны хүндэт дарга, Олон улсын олимпийн хорооны гишүүн Хэ Жэнлян мөн. Саяхан тэрээр Бээжингийн Олон улсын хэвлэл мэдээллийн төвд Хятадын болон гадаадын сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө Бээжингийн олимпийн наадмын Хятад улс болон дэлхий нийтэд үзүүлэх нөлөөний тухай тодорхойлон өгүүлсэн байна.
80-ын өндөр насан сүүдэртэй Хэ Жэньлян бол Хятадад нэр нөлөөтэй биеийн тамир спортын дипломат зүтгэлтэн. Тэрээр Бээжингийн олимпийн эрхийн төлөө өрсөлдөх хоёр удаагийн ажиллагаанд оролцож, хоёр удаа олимпийн наадам зохион байгуулахаар санал оруулах Хятадын талын төлөөлөгчдийн тэргүүнээр ажиллаж, олимпийн наадмын эрхийн төлөө өрсөлдөөд ялагдаж дахин амжилтад хүрснийг гэрчилсэн хүн юм. 2001 онд Бээжин зуны 29-р олимпийн наадам зохион байгуулах эрхийг авсны дараа, Хэ Жэньлян Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах хорооны зөвлөх болон гүйцэтгэгч гишүүнээр ажиллаж ирэв. 2008 оны 8-р сарын 8-ны өдөр олимпийг Хятад улсад нээлт хийлгэхэд асар их хүчин зүтгэл гаргасан энэ настан буурал маань олимпийн наадам зохион байгуулах Хятадын зуун жилийн мөрөөдөл биелэгдсэнийг гэрчилсэн байна.
Ноён Хэ Жэньлян хэлэхдээ, нээлтийн ёслол дээр тамирчид талбайд орох үед, Хятадын иргэдийн дэлхийн олон орны баг тамирчдыг халуунаар угтаж байгаа байдлаас Хятад улс бол зочинсог уламжлалтай улс орон мөн. Дэлхийн улс орнуудын ард түмэнтэй найрсгаар оршиход бэлэн байдаг улс орон мөн гэснийг харж болно. Нээлтийн ёслол дээр хэлсэнчлэн "Алсаас ирсэн найз нөхдөө угтан баярламой " гэжээ.
Ноён Хэ Жэньлян үүний зэрэгцээ Олон улсын олимпийн хорооны соёл болон олимпийн боловсролын хорооны даргаар ажиллаж, удаан жилийн турш, олимпийн соёлыг нэн өргөнөөр дэлгэрүүлэхийн төлөө чармайсаар ирсэн юм. Олимпийн наадмыг зохион байгуулах газар, цагийг сонгохдоо түүний дэд бүтцийн байгуулалт нөхцөл хангахаас гадна, олимпийн үзэл санаа, үзэл баримтлалыг хэрхэн дэлгэрүүлэхийг нэн түлхүү авч үзэх ёстой гэж тэрээр үздэг. Олон улсын олимпийн хороо Хятад улсыг сонгосон нь нэлээд их хэмжээнд Хятадын сайн сайхан олон түмэнч үндэс суурийг чухалд үзсэн юм.
Хятад улс олимпийн наадмыг зохион явуулж байгаагийн хамгийн гол онцлог нь түүний өргөн дэлгэр чанар болон нийт ард түмэн дайчлагдсандаа байгаа юм. Хятадын 400 сая хүүхэд залуучууд бүгд олимпийн хүмүүжил хүртсэн үед, олимпийн наадмын нээлтийн ёслолоос өмнө, Хятад улс энэ алтан медалийг авсан байгаа юм. Энэ нь миний хэлсэн үг биш, харин ОУОХ-ны удирдах хүний Хятад улсын олимпийн хүмүүжлийн тухай хийсэн үнэлгээ юм гэжээ.
Олимпийн наадам нь Хятад улсад асар их үр нөлөө авчирсан байна. Дэд бүтцийн байгуулалт, орчин ахуйг сайжруулах зэрэг талаар бүр маш их үүрэг гүйцэтгэсэн байна. Эдгээрээс Бээжингийн олимпийн наадмын Хятад улсад үлдээх оюун санааны өвийг Хэ Жэнлян нэн чухалд үзэж байна. Хэ Жэнлянгийн үзэж байгаагаар, олимпийн наадмыг Хятад улсад зохион байгуулсан нь Хятад улс болон дэлхийн харилцаанд гүн нөлөө үзүүлж, Хятад улс болон дэлхий дахины харилцааг нэн нягт болгожээ.
Хүмүүс биеэрээ Хятад улсад ирж үзсэний дараа, Хятад болон дэлхий нийтийн ойлголцол нэн нягт болов. Энэ үндэс дээр, бие биеэ хүндэтгэн итгэлцэлээ нэмэгдүүлсэн байна. Ноён Рогген хэлсэнчлэн, Бээжингийн олимпийн наадам нь Хятадын хөгжилд бэлэг тэмдгийн ач холбогдолтой төдийгүй олимпийн хөдөлгөөнд ч бэлэг тэмдэг болсон байна. Энэ нь Хятад улс болон дэлхий дахины харилцааны түүхэн дээр чухал бэлэг тэмдэг болно гэдэгт би итгэж байна гэж ноён Хэ Жэнлян хэллээ.
Олимпийн хөдөлгөөн бол дэлхийн олон орны тамирчдыг нэг талбайд ур чадвараа өрсөлдөх спортын өргөн цуглаан болохын зэрэгцээ бас дэлхийн олон янзын соёлыг харуулах тавцан юм. Хэ Жэньлян хэлэхдээ : Зохион байгуулагч орон болгон өөрийн зохион явуулах олимпийн наадамд өөрийн орныхоо соёлыг харуулж байдаг. Ингэвэл сая олимпийн олон янзын соёлын онцлогийг харуулж, мөн олимпийн олон ургалцат соёлын онцлог нь ч олимпийн наадмыг улам гоё, онцлогтой болгож байдаг юм гэжээ. \Пэрлаймаа орчуулж,Урангоо хянав\
|