• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-19 08:24:42    
Баян-нуур хот шошгийн стратеги хэрэгжүүлж эдийн засгийн хөгжлөө ахиулж байна

CRI

      Өвөр Монголын Баян-нуур хот "Баян-нуур улаан буудай", "Дэнкөүгийн Хуалайши гуа"-г үндэсний үйлдвэр худалдааны ерөнхий газрын шошгийн товчоонд амжилттай бүртгүүлж, уг хотын өөрийн гэсэн шошиггүй байсан түүхийг эцэслүүлжээ.

      Баян-нуур хот нь 2004 оноос эхэлж, гол болох үйлдвэр, давуу хүчинтэй үйлдвэр, онцлог үйлдвэрүүдийг чухалчлан, шошгийн стратегийг бүх талаар хэрэгжүүлж, шошгийн ажил болон орон нутгийн эдийн засгийн хөгжлийг нэгдэлтэй төлөвлөж, бие даасан оюуны өмчийн эрхтэй нэрт бүтээгдэхүүнүүд, нэрт аж ахуйн нэгжүүд, нэрт аж үйлдвэр, нэрт баазуудыг бий болгосон байна. Өнөө уг хотын бүртгүүлсэн шошиг 1103 болсон ба 78 нь нэрт шошиг болсон байна.

      Шошгийн стратеги хэрэгжүүлсэн нь аж ахуйн нэгжүүдийн бие дааж шинийг үүдэхийг ахиулсан байна. Баян-нуур хотын зарим бүтээгдэхүүнүүд нэрийн бараанд орсноос хойш, аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн жилийн орлого нь бүр 10—20%-н хурдаар өсөн нэмэгджээ. Хэтао архины корпурацын ХХК нь 2000 оноос эхэлж, олон салбарт аж ахуйн нэгжийн хөгжилтэй холбоотой 100 гаруй шошгийг бүртгүүлж, Уг компанийн "Хэтао" шошиг нь Хятадын нэрт шошиг болсны дараа эдийн засгийн олон үзүүлэлтүүд нь өөртөө засах районы ажил нэгтэдийн дотроо тэргүүлсэн байна. Уг компани нь аж үйлдвэрээр хөдөө аж ахуйг хөгжүүлж, архи нэрэхэд хэрэглэх шиш тарих талбайг өргөтгөн 2667 гад хүргэж, үүнээс нь 1700 гаруй тариачин айл өрөх үр өгөөж хүртсэн байна.

      Шошгийн стратеги хэрэгжүүлсэн нь Баян-нуур хотын хөдөө аж ахуйн үр ашгийг нэмэгдүүлж, тариачдын орлого болон хөдөө тосгоны хөгжлийг ахиулсан юм. Шошгоо нотлуулж, олон нийтийн шошгийг амжилттай хэрэгжүүлснээр, тус районы газар зүйн байрлалын эх баялгийн давууг нэрт брендийн давуу болон зах зээлийн өрсөлдөөний давуу болгож, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг энгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байснаас нь бохирдолгүй онцлог бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болгож, хөдөө аж ахуйн эрхлэлтийн хэлбэрийг эхний боловсруулалтын шатнаас нь нарийн боловсруулах болгож байна. "Кэхэ" үр сортын аж үйлдвэр, "Ванье" улаан лоолын ундаа, "Шинхүө" наран цэцэг, "Даюгүн" амтат гуа зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний шошгийн ахиулалтайгаар "компани + шошиг + тариачин айл" гэсэн үйлдвэржсэн эрхлэлтийн загвар бий болсон байна.