• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-19 08:26:27    
Хятад улс хотын заавал сургах боловсролын сул зардал төлөхөөс чөлөөлөх явцад шударга зарчмыг баримтална

Хятадын Олон Улсын Радио

      2008 оны намрын сурлагын хугацаанаас эхлэн, хотын заавал сургах боловсролын шатны сул зардал төлөхөөс чөлөөлөхөөр Хятадын Төрийн Зөвлөл шийдсэн юм. Засгийн газрын шийдвэр зориг болон хөрөнгө мөнгөний дорвитой дэмжлэг дор, энэ бодлого нь урьдчлан төсөөлсөн учирч мэдэх хүндэрэл бэрхшээл, өрсөлдөөн сорилтыг даван туулж, боловсролын шударга байхыг баталгаажуулах гэсэн анхны зорилтдоо хүрсэн байна.

      Хотын заавал сургах боловсролын шатны сул зардал төлөхөөс чөлөөлөх бодлого бол 2007 онд Хятад улс хөдөө нутгийн заавал сургах боловсролын сул зардал төлөхөөөс чөлөөлсний дараа авч байгаа томоохон арга хэмжээ болно. Энэ хоёр бодлогын хүрээнд хөдөө нутгийн 400 мянган дунд бага сургуулийн 150 сая шахам сурагч болон хотын 25 мянга 900 дунд бага сургуулийн 28 сая 210 мянган сурагч үр өгөөжийг нь хүртэж байгаа юм.

       Хотын заавал сургах боловсролын шатны сул зардал төлөхөөс чөлөөлөх бодлогын хэрэгжилт нь Хятадын заавал сургах боловсролын хөгжлийн явц дахь чухал тэмдэглэлт үйл хэрэг болно. Энэ нь заавал сургах боловсролын шуждарга байх, хотын заавал сургах боловсролын төлбөрийн тогтолцоог төгөлдөржүүлэх, боловсролын салбарт санхүүгийн үйл ажиллагааг журамжуулахад чухал ач холбогдолтой юм гэж үндэсний боловсролын ерөнхий хяналтын зөвлөх, Хятадын Боловсролын Судалдааны Нийгэмлэгийн орлогч дарга Тао Шипин үзсэн байна.

       Хятадын Боловсролын Яамны хэвлэлийн төлөөлөгч Шюй Мэй хэлэхдээ, хөдөө нутгаас хот хүртэл, туршилтаас дэлгэрэл хүртэл, Хятад улс хотын заавал сургах боловсролын сул зардлал төлөхөөс бүрөмсөн чөлөөлж, заавал сургах боловсролыг цаашид ахиулан шинэ шатанд дэвшүүлэн хөгжүүлнэ гэлээ.

      Хотын заавал сургах боловсролын сул зардлын бодит байдалд үндэслэн, Төрийн Зөвлөлөөс боловсролын сул зардал төлөхөөс чөлөөлснөөс биш харин хотын заавал сургах боловсролын бүх зардлыг цуцалсан биш юм. Шилдэг боловсролын талаарх ард иргэдийн хэрэгцээ шаардлагатай харьцуулж үзвэл, хотын заавал сургах боловсролын хөгжил нь нэг л дор тухайн түвшинд хүрч чадахгүй, туршилт ба хайлт хийж алхам алхмаар төгөлдөржүүлэх шаардлагатай байгааг энэ нь харуулж байгаа юм.