Нэгэн удаагийн Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахад сайн дурынхны халуун сэтгэлээр оролцох болон харамгүй хувь нэмэр үзүүлэхтэй салшгүй холбоотой байдаг. Бээжингийн Олимпид Шянган, Аомэнь, Тайвань район болон гадаадын 1 сая 700 мянган сайн дурынхан өөр өөрийн эрхэлсэн ажил, үйлчилгээгээ оргилом халуун сэтгэлээр гүйцэтгэж байна. Олимпийн сайн дурынхан чармайн ажиллаж, шаргуу хөдөлмөрөө зориулж, Олимпийн наадмын тоглолтууд урагштай явагдахыг баталгаажуулж, Хятадын ба гадаадын зочин гийчид болон нийгмийн олон давхаргыхны сайшаал талархлыг хүлээсэн байна.
Бээжингийн олон улсын хэвлэл мэдээллийн төвд хийлгэсэн хэвлэлийн хурал дээр Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах хорооны сайн дурынхны газрын дарга Лю Жянь танилцуулж хэлэхдээ: адил бус мэргэшлийн дагуу Олимпийн наадмын 77119 сайн дурынхан ажил төрлийн 61 салбарт үйлчилж байна. Үүнээс гадна 550 хотын үйлчилгээний цэг үйлчилгээгээр хангаж байна. Бас хотын сайн дурынхан болон нийгмийн сайн дурынхан ч нийгмийн олон талт үр ашигтай үйлчилгээ явуулж байна гэжээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун цахилгаан ирүүлж, Бээжингийн Олимп, Параолимийн сайн дурынхан болон Хятадын ард түмний амьдрал ахуйг сайжруулахад товойсон хувь нэмэр үзүүлсэн сайн дурынхныг урамшуулж байгаа болон сайшааж байгаагаа илэрхийлжээ. Бээжингийн Олимпийн сайн дурынхныг Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах хорооны Лю Чи, ОУОХ-ны ерөнхийлөгч Рогге, ОУПОХ-ны ерөнхийлөгч Пхилип Кравен маш өндрөөр үнэлжээ.
Танилцуулснаас үзэхэд, Бээжингийн олимпийн наадам, Пара олимпийн наадмын сайн дурынхны төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш, бүх дэлхийн олон газраас нэрээ бүртгүүлсэн хүн 1 сая 120 мянгад хүрч, олимпийн түүхэнд дээд амжилт тогтоосон юм. Бээжингийн олимпийн наадмыг зохион байгуулах хороо нь нарийн нямбай шалгаруулж, шигшиж авсан хүмүүсээ сургалт дамжаанд хамруулсан юм. Үүний зэрэгцээ "Азын Бээжин" гэдэг сорилт уралдааны хугацаанд, Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах хороо нь бас сайн дурын 30 мянган хүнийг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэсэн байлаа.
Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах хорооны сайн дурынхны газрын орлогч дарга Жан Жюймин хэлэхдээ, чанар сайтай бэлтгэж, дусгалжуулсны ачаар сайн дурынхан маань Олимпийн наадамд өндөр түвшинд үйлчилж чадаж байгаа юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, бид төвлөрүүлэн бэлтгэх арга хэлбэр авч, голлох хүмүүсийг бэлтгэсэн юм. Үүний зэрэгцээ бас интернэт сүлжээ зэргийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан, сайн дурынхан болохоор нэрээ бүртгүүлсэн бүх хүнд хандаж сургалт хүмүүжил хийлээ. Үүнээс гадна бүх сайн дурынханд чанартай шалгалт хийж, бас хэсэг сайн дурынхныг сонгож, дотоод гадаадын том чухал уралдаан тэмцээний ажилд оролцуулж, бүх сайн дурынхныг мэргэжлийн өндөр түвшинд үйлчилж чадахаар бэлтгэлээ гэжээ.
Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах хорооны сайн дурынхны газрын дарга Лю Жянь танилцуулж хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадамтай харьцуулбал Бээжингийн пара олимпийн наадмын сайн дурынхны үйлчилгээний ажилд нэн өндөр шаардлага тавьж байгаа юм. Бээжингийн олимпийн наадам өндөрлөсний дараа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олимпийн уралдаан тэмцээнд туслуулахаар бэлтгэсэн 30 мянган сайн дурынхан цаашдаа Бээжингийн пара олимпийн наадамд үйлчилнэ. Үүнээс гадна бас Бээжингийн олимпийн наадамд үйлчилсэн 400 мянга гаран хотын сайн дурынхан болон сая гаран нийгмийн сайн дурынхан ч Бээжингийн пара олимпийн наадамд үйлчилнэ гэжээ. \Баясгалан Э.Цогзолмаа орчуулж хянав\
|