Сүүлийн өдрүүдэд Орос, Украйны хооронд асуудал тасрахгүй боллоо. Орос, Гүржийн мөргөлдөөн тэрчлэн Польш, Америк пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн тухай хэлэлцээр тохиролцсон байдалд, Оросын Хар тэнгисийн флотын ажиллагааг хязгаарлахаа Украин урьдаар мэдэгдсэний дараа, дахиад Барууны орнуудтай пуужингийн довтолгооноос хамгаалах системийн хамтын ажиллагаа хийхээр дахин илэрхийлсэн байна. Барууныхныг дотночлох Украины эдгээр арга хэмжээнд Орос хатуу тусгал гаргав. Орос, Украин хоёр Тусгаар улсуудын холбооны чухал бүрэлдэхүүн орон мөн. Орос, Украины харилцаанд гарсан шинэ өөрчлөлт нь Тусгаар улсуудын холбооны дотоодын хагарлыг гүнзгийрүүлж, Тусгаар улсуудын холбооны ирээдүй нь үүнээс болж хямралд нүүрлэсэн байна гэж шинжээчид үзлээ.
Украины Гадаад хэргийн яам 16-ны өдөр мэдэгдэл нийтэлж, Украин Барууны орнуудтай пуужингийн довтолгооноос хамгаалах системийн хамтын ажиллагаа хийнэ гэж тэмдэглэв. Мэдэгдэлд тэмдэглэхдээ, Орос энэ жилийн 2-р сард Украинтай гарын үсэг зурсан пуужингийн дайралтаас урьдчилан сэргийлэх болон сансрын хяналтын системийн засгийн газар хоорондын хэлэлцээрээс гарсныг авч үзээд Украины Ерөнхийлөгч Ющенко саяхан уг хэлэлцээрийг хүчингүй болгох зарлиг гаргасан байна гэжээ. Украин уг хэлэлцээрийг хүчингүй болгосон нь Украин Европын орнууд тэрчлэн бусад сонирхолтой орнуудтай пуужингийн дайралтаас урьдчилан сэргийлэх болон сансрын хяналтын салбарт идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлэхэд хаалга үүдийг нээсэн байна гэж мэдэгдэлд цохон тэмдэглэв. Мөн үүнээс өмнөхөн, Ющенко бас зарлигт гарын үсэг зурж, Оросын Хар тэнгисийн флотын цэргийн хүн, цэргийн хөлөг онгоц, тэрчлэн нисэх хэрэгсэл Украины хилээр орж гарах тэрчлэн Украины нутагт байрлаж байгаа газраасаа гадна шилжихэд эрхбиш урьдчилан 10 хоногийн өмнө Украины Батлан хамгаалах яамд өргөдөл дэвшүүлж зөвшөөрөл авах хэрэгтэй гэж тогтоов.
Орос, Гүржийн хооронд цэрэг дайны ширүүн мөргөлдөөн болж, Гүрж Тусгаар улсуудын холбооноос гарахаар мэдэгдсэн ба Польш болон Америк, Польшийн нутаг дэвсгэр дээр пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн бааз байгуулах хэлэлцээр тохиролцсон ташрамаар Украин дээрх арга хэмжээг мэдэгдсэн нь яв цав "таарсан" гэдэг нь гэнэтийн биш гэдгийг шинжээчид анхааралдаа авлаа. Ойрын хэдэн жилд, Орос, Украины харилцааны хөгжилд саад тотгорт учирсаар ирлээ. Энэ онд, хоёр орон байгалийн хийн үнэ, нефть дамжуулах хоолой, Хар тэнгисийн флотын асуудлаар мөргөлдөөн тасрахгүй болсон юм. 2-р сард, хоёр тал байгалийн хийн үнийн асуудлаар цаашилбал нэг үе "эцсийн тулган шаардах" алхамд хүрсэн билээ.
5-р сараас хойш, Хар тэнгисийн флотын асуудлаарх хоёр орны маргалдаан өдөр ирэх тутам ширүүсэв. 5-р сарын 11-ний өдөр бол Оросын Хар тэнгисийн флот байгуулагдсаны 225 жилийн ой байсан юм. Уг ойг тэмдэглэх ёслолын явцад Украины үндэсэрхэг үзэлтнүүд болон Оросыг дотночилогчдын хооронд мөргөлдөөн гаргав. Хар тэнгисийн флотын байрлаж байгаа газар Севастороли боомтод Орос бүрэн эрхтэй гэж энэ 8-р сарын 11-ний өдөр Москва хотын дарга Үри Лузиков хэлснээс болж, түүний Украины хил орохыг хориглоно гэж Украины аюулгүй байдлын салбар мэдэгдэж, Орос дараа нь Украины орлогч сайдын хэмжээний нэг албаны хүний Оросын хил орохыг хориглов. Хар тэнгисийн флотын асуудал нь энэ хоёр орны харилцааг хурцадгах өдөөлт болсон байна.
Түүний гүн давхаргаас нь үзвэл, хоёр орны харилцаанд нөлөөлж байгаа шинэ хүчин зүйл бол Украин НАТО-д нэгдэн орохоор оролдож байгаа асуудал болно. Украины иргэдийн тал гаруй хувь нь НАТО-д нэгдэн орохыг эсэргүүцэж байгаа боловч Украины засгийн газар мөн НАТО-д нэгдэн орох "Гишүүн орны үйл ажиллагааны төлөвлөгөө"-ний өргөдөл дэвшүүлсэн байна. НАТО-д түргэн нэгдэн орохын төлөө Украин нь барууны орнуудад ойртох алхамаа ч түргэтгэсэн байна. Эдгээр үйл ажиллагаа нь Оросын талын хатуу дургүйцлийг хүргэж хоёр орны харилцаа хөшүүн байдалд орсон байна.
Тусгаар улсуудын холбооны өнөөгийн байдал нь хүмүүсийн санаанаас гадуур биш юм. НАТО-д нэгдэн орохоор үхэн чармайж байгаа Украин болон Гүржийн Оростай харилцах харилцаа хөшүүн байдалд орсны зэрэгцээ Тусгаар улсуудын холбоотой хэдийн сэтгэл нйилэхгүй болсон байна. Тусгаар улсуудын холбооны дотор энэ холбооноос гарах хүсэлтэй орон нь хэдйигээр цөөн байж, олонх орон нь холбооны хүрээнд нэн нягт харилцаа тогтоох хүсэлтэй байгаа боловч шинэ хагарал болон нийлэлд нүүрлэж байгаа учраас Тусгаар улсуудын холбооны ирээдүй нь мөн хатуу бэрх байх болно гэж шинжээчид үзэж байна. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\
|