• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-19 17:41:26    
Ван Нань: "Энэ удаагийн алтан медал нь миний хамгийн эрхэм үнэтэй өв хөрөнгө юм"

CRI

      8-р сарын 17-ны орой, Бээжингийн олимпийн ширээний теннисийн эмэгтэй багийн тэмцээн өндөрлөсөний дараа, Хятадын эмэгтэй багийн 29 настай ахмад тамирчин Ван Нань хүмүүсийн анхааралын төвд орсон хүний нэг болсон билээ. Энэхүү тэмцээнд алтан медал хүртсэнээрээ Ван Нань ширээний теннесийн аварга Дэн Я-Пин болон усанд үсрэлтийн аварга Фү Миншияг дараалан олимпийн наадманд дөрвөн алтан медал хүртсэн Хятадын гурав дахь эмэгтэй тамирчин болсон юм. Ван Нань хэлэхдээ, энэ дөрвөн алтан медалын дотор энэ удаагийн олсон медал нь хамгийн эрхэм юм гэлээ. Одоо та бүхэн Ван Наньтай хийсэн ярилцлагыг хүлээн авч сонсно уу?

      Ван Нань Сиднейн олимпод ширээний теннисийн эмэгтэйн ганц хүний болон хоёр хүний төрлийн алтан медал авч байсан тэр жилдээ 22 настай байсан. Түүний дараа 2004 оны Афины олимпод тэрээр багийн гишүүн Жан И-Нинтэй хамтран эмэгтэйн хоёр хүний төрлийн алтан медалыг авсан. Одоо, 30 насыг дөхөж байгаа тэрээр, олимпийн наадмын хамгийн өдөр медалын тавцан дээр дахин нэг удаа гарч зогслоо. Тэгэхдээ удаа болгоны алтан медал гардах үеийн сэтгэгдэл бүр адил бус байсан гэж Ван Нань бидэнд ярилаа.

      "Удаа болгон өөр өөр сэтгэгдэлтэй байсан, Сиднейн олимпод анх алтан медал авч байхдаа, маш их хөөрч баярлаж байсан, учир нь тэр үед би өөрийгөө алт авчхана гэж бодоогүй. Харин хоёрдугаар удаа Афины олимпод алт авахдаа, энэ бол олох ёстой амжилт гэж бодож байлаа. Энэ удаад надад харин өөртөйгөө өрсөлдөж, өөрийнгөө гэрчилж байгаа сэтгэгдэл төрсөн. "

      2000 оны Сиднейн олимпод олимпийн аварга болохдоо, залуу насны эрч хүчээр бадарч байсан Ван Нань, шагнал гардах тавцан дээр халуун нулмас туслуулан, олимпийн хотгон руу явах замдаа хөл н газар хүрэхгүй баярлаж байсан.

      Дараа нь 2004 оны Афины олимпод, Ван Нань мөн дахин нэг удаа алтан медал хүртсэн, тэгэхдээ ганц хүний төрөлд аваргалж чадсангүйдээ харамсах, гонсрох сэтгэл төрж байсан аж.

      Харин энэ удаа, нийт олныхоо итгэлийг хүлээлгэсэн Ван Нань шагнал гардуулах хамгийн өндөр тавцанаа дахин алхан гарч, Хятадын эмэгтэй тамирчдын олимпийн наадмаас хамгийн олон алтан медал авсан тамирчин болохдоо, тэрээр нэн ч тайван тогтуун байлаа.

      "Алтан медалын тоо гээд ярихад миний хувьд ач холбогдол нь хэдий ихдээ байгаа биш, харин эх орондоо болж бий олимпийн наадамд шагнал авч байгаа нь надад хамгийн утга агуулгатай явдал юм."

       Афины олимп зохиогдсоны дараа, 25 настай Ван Наньд нэг чухал сонголт нүүрлэж байлаа, үргэлжлэн тэмцэх үү? Аль эсвэл зодог тайлах уу? гэсэн бодолд орооцолдож байлаа. 25 нас хүрсэн эмэгтэй тамирчин спортын аянаа амжилттай дуусгаад гэр бүлийн амьдарллаа эхэлүүлнэ гэхэд хэн ч буруутгахааргүй. Ялангуя, Ван Наний хувьд, зодог тайлах шялтгаан гүйцэд байсан: тэрээр спортын тавцнаа шантрашгүй зүтгэсэний дүнд гурван ширхэг алтан медалыг өвөрдөлж, өөрийнхөө шилдэг амжилтыг үзүүлж чадсан. Хятад орондоо, тэрээр хүн болгонд танигдаж мэдрэгдсэн спортын одын нэг болсон, үүний зэрэгцээ, Хятадын эмэгтэйн ширээний теннисийн багийнхандаа оргил цаг үеийг авчирч өгсөн түүнд мөн залуу нэг үеийн тамирчдын чанга өрсөлдөөн нүүрлэж байсан.

      Гэвч, эдгээр бүхэн нь түүнд юу ч болоогүй бололтой Ван Нань үндэсний багтаа үргэлжлэн үлдэхээр шиийдчээ. Энд тэрээр багийн залуу тамирчидтайгаа хамтран, хүч хөдөлмөрөө нэгтэн үргэлжлэн тэмцсэн байна. Ван Нань хэлэхдээ, хэрэв 29-р олимп Бээжинд зохиогдохгүй байсан бол би аль хэдийн зодгоо тайлсан байж мэднэ. Афины олимпоос хойш, өнгөрсөн энэ дөрвөн жилд би эх орндоо бололх өргөн их чуулган дээр алтан медал авчихсан гэсэн сайхан хүслийг өвөрлөн эрч зоригтой дасгалжиж ирсэн юм гэлээ.

      "Би өнөөг хүртэл баримталж чадсаны шалгаан бол Хятад улсад маань олимпод зохиогдох болсон явдал юм, тийм мөртлөө би Хятадын ширээний теннисийн багийнхандаа өнгө гэрэл авчрахын тулд өөрийн биелүүлэх ёстой зүйлээ заавал хийх хэрэгтэй."

      Дөрвөн жил гэж хүний нэг насанд хэд л удаа давтагдах билээ, тэгэхдээ цаг хугацаа нь хүн болгонд янз бүрийн амьдалыг өгдөг нь гарцаагүй. Ван Наний хувьд энэ дөрвөн жил нь олон бэрхшээл саадтай жиүүд байлаа, ялангуя, 2006 онд, Ван Нань олон тэмцээнүүдэд шилдэг амжилтыг үзүүлж чадаагүй байсан, дээр нь Хятадын эмэгтэй багийнханд хүчин төгс, билэг чадвартай залуу тамирчид дараалан цолгорон гарч ирсэн нь түүнд нэн их дарамт үзүүлсэн байжээ. Энэ дөрвөн жилийн турш, түүнд ухран гарах бодол ч төрж байсан гэж тэрээр ярьж байсан, харин дасгалжуулагч болон гэрийн хүмүүсийнхээ итгэл дэмжлэг дор Вань Нань дахин сэтгэлээ чангалан, хүнд хатуу үүргийг зоригтой хүлээн авсан юм.

      "Багийн дортроо өрсөлдөөн ид ширүүн байдаг учраас надад зодог тайлах бодол төрж байсан. Би дасгалжуулагч болон гэрийн хүмүүстээ маш их талархаж байна, тэд нарын маань дэмжлэггүйгээр өнөөдрийн энэ амжилтад би хүрч чадахгүй юм."

      Ширүүн өрсөлдөөн дунд, Вань Нань залуу нэгэн үеийн тамирчидтай адилаар шинэ мэргэжил, шинэ тоглох арга барилийг зоригтой судалж суралцаны дүнд нэлээд сайн үр дүнд хүрч чадсан юм. Энэ оны 3-р сард, Ван Нань Хятадын ширээний теннисийн багийн дотрох тэмцээнд шалгаран гарч, Бээжингийн олимпод оролцох Хятадын гурван эмэгтэй тамирчны нэг нь болжээ. Дасгалжуулагчийн багийнхан Ван Нанийг сонгосоны зорилго нь, нэгд, том тэмцээнүүдэд тэрээр асар их туршилгатай, нөгөө талаар, Ван Нань 2007 онд гадаадын тамирчдад ерөөс хожигдохгүй байсан гайхам амжилттай байсаных юм.

      Энэ удаагийн олимпийн наадмын ширээний теннисийн эмэгтэй багийн тэмцээнд, Ван Нань өрсөлдөгчөө залгаараа хожиж, дасгалжуулагч нарынхаа хүслийг хүсэрдүүлэлгүй, Хятадын багийн хамт олныхоо өмнөөс өнгө гэрэл авчирсан юм.

      Хятадын эмэгтэй багийн гол дасгалжуулагч Ши Жихао тэмцээний дараа Ван Наньд нийхүү үнэлэлт өглөө:

     "30 насыг дөхөж байгаа нэгэн тамирчин, өвчин шархны тарчилгал дор, мөн 2004 оны Афины олимпод ганц хүний төрөлд алтан медалаа алдсан байсан ч дөрвөн жил хатуужилтай тэмцэний дүнд өнөөдөр хамгийн өдөр тавцан дээр зогслоо, би түүнд маш их ханамжтай байна."
Ван Нань хэлэхдээ, энэхүү хүчир бэрхшээлийг туулан, хатуу ширүүн тэмцэн олсон алтан медал бол миний хамгийн их эрхэм үнэтэй медал юм гэлээ.

      "Миний хувьд, өөртэйгөө өрсөлдсөн энэ удаагийн тэмцээнд ялагч болсон, тийм учраас энэ удаагийн алтан медал нь миний хамгийн эрхэм үнэтэй өв хөрөнгө юм."