Даян дэлхийн энх тайван-г уриалсан "Гар гараа хөтлөлцье", Латин Америкийн онцлогтой "Barcelona" …… эдгээр хүмүүсэд танил тасал болсон олимпийн дууллууд нь үргэлж хүмүүсийн зурх сэтгэлийг цуурьяадуулдаг сан. Яг л "Бээжин таныг угтаж байна---2008 оны Бээжингийн олимпийн наадмын дууг цуглуулах" ажиллагааны эхлэлд хэлсэнчилэн, дуу хөгжим нь хамгийн сайхан хөг айзам болон үг хэлээр олимпийн судрыг редакторлон бичиж байгаа юм.
2001 онд Бээжин хот нь олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг эрмэлзэлэх үе дэх олон арван дуунуудын дотроос 1993 онд Бээжин хот нь мөн 2000 оны олимпийг зохион байгуулах эрхийг эрмэлзэлэх үеийн "Аз хийморьт Бээжин" гэдэг хүмүүсийн чихний танил болсон дуу нь байсан аж. Бээжин хот олимпийн зохион байгуулах эрхийг дахин эрмэлзэлхийн төлөө, дуучин Мао А-минь болон Сүнь Гүөчин нар нь энэхүү хүсэл эрмэлзэлээр бялхасан дууг дахин дуулсан байна. Уг дууг Сеүлийн олимпийн наадмын гол дуу болох "Гар гараасаа хөтлөлцье" гэдэг дууг зохион дэлхийн урлагийн нэрт дархан Giorgio Moroder нь Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах эрхийг эрмэлзлэхэд тусгайлан зохиосон дуу байгаа юм.
Өргөн олон дуу хөгжим үүдэн бүтээгч нар болон ард олны олимпийн дууг зохиох ажиллагаанд идэвхийтэй оролцож, нэн олон нэн сайхан олимпийн дуу хөгжим үүдэгдэн гархыг дайчилхын тулд, 2003 оноос 2008 онуудад, Хятад улс нь урьд хожид 4 удаагийн 2008 Бээжингийн олимпийн наадмын дуу хөгжмийг цуглуулан шалгаруулах ажиллагаа өрнүүлж, бүх дэлхийн хэвчээнд 100 мянга гаран дууг цуглуулсан аж.
2007 оны 1-р сарын 21-нд, 4 дэх удаагийн Бээжингийн олимпийн наадмын дууг цуглуулах ажиллагаа эхэлсэн байна, энэ бол Бээжингийн олимпийн наадам эхэлхээс өмнөх хамгийн сүүчийн удаагийн олимпийн дуу цуглуулах ажиллагаа болно. Энэ удаагийн ажиллагаагаар дамжин Бээжингийн олимпийн наадмын 25 ширхэг дуу, параолимпийн наадмын 10 ширхэг дуу, олимпийн бамбар дамжуулалтийн 1 ширхэг дуу, параолимпийн наадмын бамбар дамжуулалтын тухай 1 ширхэг дуу, Бээжингийн олимпийн наадам болон параолимпийн наадмын сайн дурынхны тухай 1 ширхэг дуу, шагнал олгох ёслолд хэрэглэх 1 ширхэг хөгжим, спортийн үзэсгэлэн яармагт хэрэглэх хөгжим 1, содон үг шүлэгтэй бүтээл 30 ширхэгийг тус тус сонгон гаргаасан аж.
2007 оны 8-р сарын 4-нд, Бээжингийн олимпийн наадам болход бүтэн нэг жилийн хугацаа үлдээд байгааг тэмдэглэх ажиллагааны гол дуу болох "We Are Ready" –ийг албан ёсоор нийтэлсэн байна.
2008 оны 4-р сарын 17-нд, 2008 Бээжингийн олимпийн наадам болход 100 хоног үлдээд байгаа үеийн гол дуу болох "Бээжин таныг угтаж байна" гэдэг нь Бээжингийн нийслэлийн музейд болсон өвдөгш их ёслол дээр бүх дэлхийд хандан нийтлэгдсэн аж.
Үүний зэрэгцээ, "Мянган уул түмэн усан", "Бид бүхэн цөмөөр аварга", "Хүслэнтэйгээ хамт дүүлэн нисье", "Инээсгэлэлтэй Бээжин" зэрэг олимпийн наадамтай холбоотой олон арван дуу хөгжим нь ар араасаа эсвэл зэргэдээ үүдэгдэн бүтээгдэж, даян дэлхийн хүмүүсийн сонорт хүрсэн аж. Үнээхээр, Бээжингийн олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг эрмэлзэлж эхэлсэн тэр цагаас Бээжингийн олимпийн наадам, параолимпийн наадам дуусан дуустал тэр олон чихны сонорыг баясгасан дуу хөгжим нь өөрийн гэсэн арга хэлбэрээрээ олимпийн наадамд хүч сэлбэх нь яриангүй юм байна.
|