• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-20 14:36:24    
Хотон үндэстний хараагүй хүн Ван Жейгийн үйлс бүтээсэн үлгэр

CRI

     24 жилийн өмнө гэнэтийн ослоос болж, Хятадын Ниншагийн хотон үндэстний өөртөө засах районы өмнөд нутагт амьдардаг 13 настай Ван Жей хараагүй болж, нисгэгч болох мөрөөдөл нь үүрд замхарсан юм. Гэвч 24 жилийн дараах өнөөдрийн байдлаар тэрээр Ниншагийн хотон үндэстний өөртөө засах районы хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн анхны мэргэжлийн сургуулийг ажиллуулж байна.

     Ван Жей сурвалжлагчид ярилцлага өгөхдөө өөрийнхөө хатуу шаргуу тэмцэж ирсэн түүхээ нарийн ярисан байлаа. Тэр хэлэхдээ, өөрийнхөө хараагүй болсон бодит хэргийг үнэнхүү хүлээн авч зөвөөр хандаж чадах болсон нь гучаад насны үеийн явдал болно. Шанши мужийн дунд зэргийн мэргэжлийн сургуульд сурч байхдаа хараагүй болсоноо хүлээн авч, их сургуульд орсоны хойно энэ явдалд үнэнхүү зөвөөр хандах болжээ. Мөн энэ хэргээс болж би амьдралын тухай шинэ танилттай болсон байна гэжээ.

     Хараагүй болсон тэр жил Ван Жей 13-хан настай, гэнэт болсон энэ хэргээр тэрээр амьдралд бараг итгэл алдсан байлаа. Тэр хэлэхдээ, гэнэт хараагүй болсон явдалыг яасан ч хүлээн авч чадахгүй байжээ, тэр үед амьдрал мань ямар ч утга агуулгагүй болсон мэт, хүмүүстэй харилцах дургүй, зан ааш ч сонин болсон юм гэжээ. Гэвч хожим нь ээж аав нь түүний төлөө өдөр шөнөгүй зүтгэж явааг хараад заавал өөрийн хүчээр гэрийнхээ ачаалалыг хөнгөрүүлнэ гэж зориг шуудсан юм.

     1987 онд, Ван Жей Шанши мужийн дунд зэргийн сургуульд шалган орж, бариа заслын мэргэжлээр сурсан байна. 3 жилийн дараа тэрээр онц дүнгээр сургуулиас төгсөж, нутагтаа буцаад бариа заслын эмчээр ажиллаж эхэлжээ. Эмчээр ажиллах хугацаанд эмчилгээний онолын талаар ихээр хүрэлцэхгүй байхаа тэрээр олж мэдээд ажиллахын зэрэгцээ их сургуульд шалгуулахаар шийдсэн байна. Тэр үед их сургуульд хөгжлийн бэрэхшээлтэй сурагчийг элсэх хэмжээ нь маш бага, бүх Хятадын хэмжээнд гэхэд 20 гаруйхан сурагчийг элсэж байсан юм, Ван Жей азтайгаар эдгээр хүмүүсийн дундах нэг бүрэлдхүүн нь болж, их сургуулийн оюутны 4 жилийн амьдралыг өнгөрүүлсэн байна.

     1998 онд их сургуулиа дүүргэсэн Ван Жей Хятадын өмнөд нутгийн хөгжсөн хотуудаар ажиллах гэж байснаа нутагтаа эргэн буцаж, Ниншагийн хотон үндэстний өөртөө засах районы хараагүй хүмүүсийн бариа заслын анхдагч сургалтыг зохион байгуулжээ. 3 сарын хугацаатай сургалтын явцад, Ван Жей өөрийн биеэрээ заах материал болгож, нэн олон хараагүй хүнд бариа заслын мэргэжлийг эзэмшүүлсэн байна. 2001 оны 7-р сард, Ван Жей болон олон талын хүчин чармайлтаар Ниншагийн хотон үндэстний өөртөө засах районы хараагүй хүмүүсийн анхдагч тусгай мэргэжлийн сургуулийг албан ёсоор байгуулсан байна, энэ сургуулийг байгуулсаны хойно орон нутагтаа маш их нэр нөлөөтөй болж, мөн хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийг ажлаар хангагдах явцад маш их үүрэг гүйцэтгэжээ.

      Өнөөдрийн байдлаар энэ сургуулиас төгссөн сурагч 2500 гаруйд хүрч, 90 хувиас дээш хүмүүс нь улсаас хүлээн зөвшөөрөх үнэмлэх авсан юм. Тэд нарын зарим нь эмчилгээний газар ажиллуулж, зарим нь Хятадын хөгжсөн том хот цаашлаад Япон, Сингапур, Австральд очиж бариа заслын мэргэжлээр ажиллаж байгаа юм.