8-р сарын 8-ны өдөр болохын хэрээр Бээжингийн олимпын наадам нь олны анхаарлыг татаж, дэлхийн биеийн тамир эспортын энэхүү наадамыг хүмүүс цөм цөхөртөлөө хүлээсэн юм. Тун саяхан ХОУР-ийн сурвалжлагч Энэтхэгээс Хятадад суугаа элчин сайд хатагтай Нирупама Раог сурвалжилсан юм. Тэрээр Бээжингийн олимпын наадам дүүрэн амжилт олохыг хүсэн ерөөсөн байна.
Нирупама Рао нь Энэтхэгийн Гадаад харилцааны яамны хамгийн анхны эмэгтэй хэвлэлийн төлөөлөгч байсан юм. 2006 онд Энэтхэгээс Хятадад суугаа анхдагч эмэгтэй элчин сайд болсоны хувьд тэрээр Бээжинд ирж, Хятад Энэтхэг хоёр орны хэвлэлийнхэний анхаарлыг татасан байна. Тэрээр зохион бичих, ши жүжиг болон дуу хөгжим сонирходог, бас биеийн тамир эспортод хайртай. Тэрээр хэлэхдээ, аав минь биеийн тамир эспортод маш хайртай байж, газрын тенист нэн бахтай. Аавынхаа нөлөөнд би ч багаасаа биеийн тамир эспортод хайртай болсон юм. Олимпын 29-р наадам Хятадын нийслэл Бээжин хотод болж байгаад, мөн Хятадын найрсаг хөрш Энэтхэгийн иргэн болсоны хувьд маш сайхан санагдаж байна, бас ч Бээжингийн олимпын наадамд анхаарлаа хандуулах болсон гэлээ. Хатагтай Нирупама Рао Бээжин хотод байгаа учир Олимпын наадамын уур амьсгалыг хамгийн ойр зайгаас мэдэрч, Олимпын наадамын төлөө Хятадын гаргасан хүчин чармайлтыг нүдээрээ харсан юм. Тэрээр хэлэхдээ,
"Хятадын засгийн газар болон ард түмэн Олимпын наадамын бэлтгэл ажлын төлөө уйгагүй хүчин чармайлт гаргасан байна, тэд биеийн тамир эспортын ордон талбайг шинээр бариж байгуулан, зам нэвтрүүлэгийн талаар дөхөм нөхцөл боломж хангахын зэрэгцээ хүрээлэн байгаа орчины бохирдолыг багасгахын төлөө маш олон арга хэмжээ авсан байна" гэжээ.
Олимпын наадам бол бүх хүн төрөлхийтөний биеийн тамир эспортын наадам болно, "нэг дэлхий, ижилхэн мөрөөдөл" бол Бээжингийн олимпын наадамын хүсэн эрмэлзэж байгаа зорилт болно. Олимпын үзэл санааг ярих үед элчин сайд Нирупама Рао ингэж ярилаа.
"Олимпын биеийн тамир эспортын наадам нь бүх дэлхийн хүмүүст цөм чухал ач холбогдолтой юм. 100 гаруй жилийн турш Олимпын наадам нь дэлхийн адил бус улс орон, газар нутагт болж өнгөрөв. Олимпын наадамаар дамжин улс орны хоорондын харилцаа батжин бэхжиж, ах дүүгийн найрсаг харицаа ч эрчимжихийн зэрэгцээ аялал жуулчилал, соёл зэрэг олон салбарын солилцоо ч нааштай хөгжисөн байна" гэжээ.
Элчин сайд Нирупама Рао хэлэхдээ, Хятад Улс нь дэлхийн хамгийн том хөгжиж байгаа орны хувьд энэ удаагийн олимпын наадамыг эрхлэн явагдуулж байгаа нь Хятад болон Хятадын ард түмний омогшил болох төдийгүй бас ч дэлхийн хөгжиж байгаа орнуудын омогшил болно. Олимпын наадамд оролцож байгаа улс орнуудын тамирчин, албаны хүн болон жуулчин бүр Бээжин хот, мөн Хятадад найрсаг сэтгэлийг өвөртөлөн ирж, энэ удаагийн олимпын далай их наадамтай биеэрээ танилцаж байна гэдэгт би бат итгэлтэй байна. Нэн ялангуяа тамирчид, тэд адилхан итгэл хобийгийн төлөө, жинхэнь биеийн тамир эспортын хүслэнгийн төлөө хамтдаа цугларч байна. Урладаан тэмцээний дунд хүн төрөлхийтөний хүчин чадал бүрмөсөн дэлгэгдэж, шинэ тэмдэглэлүүд залгаагаар гарч ирэх болно. Уралдааны талбайд хүмүүс өөр хоорондын ялгаа зөрөөгөө мартаж, уралдаан тэмцээний дунд тамирчид өөрийн орныхоо өнгө төрхийг гайхуулах болно гэжээ. Элчин сайд Нирупама Рао хэлэхдээ,
"эх орноо төлөөлж Олимпын наадамд оролцож байгаа тамирчин бүрт өнгө гэрэлтэй санагдадаг. Тэд уралдаан тэмцээн бүрт оролцож, сайн хэр бүтэмж аван, эх орныхоо өнгө гэрэлийн төлөө өөрийн хүчин чадлаа шавхадаг" гэлээ. Элчин сайд Нирупама Рао хэлэхдээ, өнөө Энэтхэг Хятадын харилцаа тасралтгүй хөгжиж, хоёр талын хэлхээ холбоо өдөр ирэх тутам нэмэгдэж байна. 2008 оны 1-р сард Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Синг Хятадад айлчилах хугацаандаа 2008 оны Олимпын барилга байгууламжын үзэсгэлэнгийн төвтэй тусгайлан танилцаж, Олимпын наадамын талаарах хүсэл мөрөөдөлөө ирэлхийсэн юм. Тун саяхан Энэтхэгийн Гадаад харилцааны сайд Пранаб Мухер Жее Хятадад найрсаг айлчилал хийгээд буцасан юм. Бээжингийн олимпын наадам нь Хятад Энэтхэгийн харилцааны хөгжлийг ахиулах чухал боломж тохиол мөн хэмээн би үзэж байна гэжээ.
|