• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-20 16:26:11    
Хятадын хотжилтын түвшин түргэн дээшилж байна [Радио]

CRI

      Хятадын хотжилтийн түвшин түргэн дээшилж, Хятад улс нь хотын хөгжлийн үйл явцад байгаль, соёлын эх баялаг болон экологийн орчин ахуйг хамгаалах, хүн амын шилжилт болон хотын удирдлага зэрэг олон олон сорилтод нааштай хандаж байна. Хятадын Орон сууц болон хот хөдөөгийн бүтээн байгуулалтын яамны албаны хүн 19-ны өдөр Бээжинд холбогдох байдлыг танилцуулсан байна.

      Хотжилт бол хүн төрөлхтний эдийн засаг нийгмийн хөгжилд заавал өнгөрөөх түүхийн явц юм. Хятад улс бол хотжилт түргэн хөгжих явцад байгаа хөгжиж байгаа том орон мөн. Хотжилтын түвшин 80-аад оны эхэнд 2% орчим байсан бол ноднин жилийн сүүлч гэхэд 44.9%-д хүрч, хотын хүн ам 594 саяд хүрсэн байна. Түргэн хөгжиж байгаа хотжилт нь эн тэргүүнд байгаль, түүх соёлын эх баялаг болон экологийн орчин ахуйг хамгаалахад өрсөлдөөн сорилт болж байна. Үүнтэй холбогдуулан Хятадын Орон сууц болон хот хөдөөгийн бүтээн байгуулалтын яамны Хот хөдөөгийн тохижилтийн ажил эрхэлсэн газрын орлогч дарга хатагтай Жан Чинь хэлэхдээ:

      Шинжлэх ухаанчаар хөгжих үзэлтийг дэвшүүлэхийн хирээр, бид экологийн орчин ахуйг хамгаалах хууль тогтоомжийн талаар маш их дэвшсэн хийсэн юм. Жишээ нь "Газар эдэлбэрийн тухай хууль", " Хүрээлэн байгаа орчныг хамгаалах тухай хууль"-ыг боловсруулан тогтоосон. Энэ оны 1-р сарын 1-ээс хэрэгжүүлж эхэлсэн " Хот хөдөөгийн тохижилтын тухай хууль"-д (хүмүүнлэгийн)эх баялаг болон экологийн орчин ахуйг хамгаалах явдлыг маш чухал үүрэг болгосон юм. Уг төлөвлөгөөнд экологийн орчин ахуйг хамгаалах явдлыг төлөвлөгөө тохижилтын угтвар нөхцөл болгож, бүтээн байгуулалт хийхийг хориглох бүс болон бүтээн байгуулалт хийхийг хязгаарлах бүсийг урьдаар тогтоох хэрэгтэй гэж тогтоосон юм гэжээ.
Хятадын хот, хөдөөгийн хүн амын нүүж шилжих нь дэлхийд урьд өмнө байгаагүй их цар хэмжээтэй юм. Хот орж ажил хийж байгаа хөдөөгийн тариачнаар гол болгосон нүүдэлчин хүн амын тоо хэмжээ бараг 150 сая орчимд хүрч байгаа бөгөөд жил болгон 5 саяар нэмэгдэж байна. Хятадын Орон сууц болон хот хөдөөгийн бүтээн байгуулалтын яамны Тосгон суурины байгуулалтын албын дарга Ли Бинди хэлэхдээ, " хотод орох хаалга"-ыг цаашид онгойлгосноор, сая олон тариачид хот сууринд орох чадалтай болж, хот суурины амьдралд жинхэнэ нэгдсэн байна. Энэ нь хот орж ажиллаж байгаа тариачдын орон сууцны асуудлыг л зохицуулсан төдий биш, харин тогтолцооны дүрэм тогтоох ерөнхий төсөл болох юм гэж би үзэж байна гэжээ.

     Тэрээр цааш нь хэлэхдээ:

      Ийм олон тариачид хот орж ажил хийж, худалдаа наймаа эрхлэн, гуравдугаар үйлдвэрлэлд ажиллаж байгаа нь манай Хятадын хотжилтын хөгжилд асар их хувь нэмэр оруулж байгаа явдал бөгөөд бас ч маш их хөгжүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа юм. Тэд нар бол бидний хүндэтгүүштэй, туслууштай нийгмийн давхарга мөн гэжээ.

      Хятад улсад өнөө 655 хоттой, суурин бараг 20 мянга байгаа юм. Хүн ам, эх баялаг, байгаль орчин зэрэг асуудалд дэлхийн олон орон хамтаар хандаж байгаа өнөөдөр, эх баялгийг хэмнэн, байгаль орчинг хайрлан хамгаалж, эдийн засгийн өндөр үр ашигтай ажиллан, нийгмийг эвсэг зохицонгуй байлгахаар зорилт болгосон Хятадын хотжилт эрүүлээр хөгжиж, хотын тогтвортой хөгжил ил тод үр ашигтай болж, хотын хүн ардын орон сууцны орчин ахуй байнга сайжирч, хотын ерөнхий даац хүчин ихээхэн дээшилж байна. \Пэрлаймаа орчуулж, Цэцэн хянав\