8-р сарын 20-н бол "5,12"-нд Хятадын Сычуань мужийн Вэньчуаньд хүчтэй газар хөдөлсөн 100 дахь өдөр билээ. 8-р сарын 19-нд Сычуаний 20 мянган иргэд ган тороор хүрээлсэн Бэйчуань сяний хотод орж, газар хөдлөлтөд амь үрэгдсэн төрөл төрөгсөдөө гашуудан дурсжээ. Мөн өдөр Сычуань мужийн тамирчин Зөү Кай Олимпийн гимнастикийн дан савлуурын тоглолтоос авсан алтан медалиа гамшигдсан районы ард түмэнд зориулна гэж илэрхийлжээ. Олимпийн тоглолтын баяр цэнгэлийг эдлэхийн зэрэгцээ зуун хоногийн өмнө үүссэн газар хөдлөлтийн гамшгийг битгий мартаарай гэдгийг хүмүүст эдгээр нь сануулж байна.
5-р сарын 12-ны өдрийн 14 цаг 28 минутад Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Вэньчуань сяньд үүссэн 8,0 баллын хүчтэй газар хөдлөлтийн тэрхэн мөч түүхэнд хэзээд тэмдэглэгдэх болно. Хоромхон зуурын хооронд 70-аад мянган хүн газар хөдлөлтөөс болсон байшин барилгын нуранги, шавар чулуунд даруулж, хэдэн зуун мянган хүн гэмтэл шарх авч, хэдэн сая хүн гэр оронгүй хоосон хоцорчээ. Үхэж сэхэхийн тэрхэн хооронд хичнээн эцэг эхчүүл энэлэн гашуудаж, хичнээн охид хүүхэд уйлан гансарч, газар хөдлөлтийн район нь хятадчуудын зүрх судсыг нэгэн зэрэг лугшуулж, ой гашуугаа хамтаар хуваалцах газар болжээ.
Зуун хоног өнгөрлөө. Зуун өдөр хоногуудад хүндрэл бэрхшээл, өрсөлдөөн сорилт, хайр халамж, итгэл зориг гээд бодитой үйл хэргүүд нь асар их гамшиг зовлон нүүрлэсэн үед хятадчуудын эрс хатууг батжуулж, ирээдүйн шийдвэр зоригийг харуулсан байна.
Газар хөдлөлтийн гамшиг гарангууд Хятад улсын дарга Хү Жиньтао нэн даруй заавар гаргаж, гэмтэж шархадсан хүмүүсийг шуурхай авран гаргаж, гамшигдсан районы ард иргэдийн аюулгүй байдлыг баталгаажуулах хэрэгтэй гэж шаардсаныг бид тод цээжилсээр байна. Ардын чөлөөлөх армийн 100 мянган офицер дайчид тушаалын дагуу гамшигдсан районд очиж, гамшгаас авран туслах ажилд оролцов. Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао эхний мөчид гамшигдсан районд хүрэлцэн очиж, газар хөдлөлтийн чичирхийлэл, салхи борооноор газар дээр нь авран туслах ажлыг жолоодсон юм.
Хамгийн тэргүүнд хүнийг аврах хэрэгтэй, хүнийг аврах гол газар нь хүнд гамшигдсан район, газар хөдлөлтийн голомт газар, холбоо авч чадахгүй район болно. Эдгээр районд цэрэг анги арга бүхнээр орох хэрэгтэй, хэдий түргэн бол төдий чинээ сайн, нэг минутын өмнө орвол илүү нэг хүнийг авран гаргаж болох юм гэжээ.
5-р сарын 19-нд түүхэнд анх удаагаа эгэл жирийн иргэдэд төрийн гашуудлын өдөр гаргасан. Тянь аньмэнь өргөн талбайд байгалийн гамшгаас болж амь үрэгдэгсэдэд анх удаагаа төрийн далбаа бөхийлгөж хүндэтгэл үзүүлсэн нь хүний амь насыг төр болон үндэстэн хүндэтгэж байгааг харуулсныг бид мартахгүй.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Сычуаний гамшигдсан районы ажил байдалтай танилцсаныхаа дараа, Хятадын засгийн газар болон Хятадын удирдагчид ард түмнээ дайчлан газар хөдлөлтийн гамшгаас авран туслах ажилд шуурхай оролцсон нь олон улсын хамтын нийгэмлэгийг догдлуулан зоригжуулав гэжээ.
Зуухан хоногт Хятад улс үе шатны чанартай ялалт хийлээ. Нуранги доороос 80 гаран мянган хүнийг авран гаргаж, давхардсан тоогоор 3 сая 600 мянган хүнийг эмчлэн засав. Маш богино хугацаанд зам харилцаа, холбоо, усан хангамж, цахилгаан хангамжийг үндсэнд нь сэргээв. Өвчин хижиг дэлгэрэхээс сайн сэргийлж, урсгал боогдож тогтсон нуурны аюулыг арилгасан байна. Нэн чухал нь орон байргүй айл өрхийг орон байртай болж, гамшигдсан районы ард иргэдэд хийсэн амлалтаа биелүүлсэн юм.
Вэньчуаний газар хөдлөлтийн зуун хоногийг гашуудан дурсгаж байгаа нь амь үрэгдсэн хүмүүсийг дурсахын төлөө л биш, нуранги доороос өндийн босож дахин урьд өмнөхөөс шоо шинийг сэргээн босгох нь нэн чухал байгаа юм. \Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав\
|