• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-20 23:58:55    
Найдангийн Түвшинбаярт илгээсэн баярын захиа

Хятадын Олон Улсын Радио

    8-р сарын 14-ний өдөр, Бээжингийн олимпийн наадмийн жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-д хүч үзсэн жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Найдангийн Түвшинбаяр Бээжингийн олимпийн наадамд урамтай сайхан барилдаж, эх орондоо олимпийн аваргын анхны алтан медалийг авчирсан юм. Тэрээр алтан медал авах үеийнхээ сэтгэгдлийг ярихдаа, "Энэ бол зөвхөн миний л амжилт биш, бүх хамт олны минь, Монголын ард түмний минь хүсэн хүлээж байсан медал юм, би тэр сайхан нутагт төрж өссөн Монголынхоо ард түмэн, бүх хүмүүсээрээ бахархаж байна, төрүүлж өсгөсөн аав ээж, найз нөхөд, хамт бэлтгэл сургууль хийж байсан багийн хамт олондоо баярлаж байна" гэж сэтгэл догдлон хэлж байсан.

    Шагнал гардуулах хамгийн өндөр тавцнаа олимпийн алтан медалыг энгэртээ гялалзуулан зогсох үед талбайд нь байсан бүх монгол үзэгч тэрчлэн зурагтаа хараад сууж байсан бүхийл монголчууд баярлын далайд шумбаж байсан юм. Бээжингийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн -100 кг-ийн тэмцээнийг газар дээр нь үзсэн Монгол улсын Ховд аймгийн үзэгч Батсайхан бидэнд ярилцлага өгөхдөө баярласан сэтгэлээ дарж ядан байлаа. Тэрээр хэлэхдээ,

    "Би гэр бүлийнхэнтэйгээ хамт Бээжинд олимпийн наадам үзэхээр ирсэн, монголчуудын маань заяа тэнгэрлэг байна, Түвшинбаяр гэдэг залуу олимпийн алтан медал авснаар, монголчууд маань улам их эв нэгдэлтэй, улам сайхан явах болбуу гэж бодож байна, би үнэхээр хэлэх үгээ олж ядаж байна, медал гаруулах тэрхүү агшаа уйлсан, хашгиралдсан, инээсэн, баярлан улс дүүрэн байсан, үнэхээр их баярлаж байна." гэж яах аргагүй догдолсон сэтгэлээр яриж байлаа.

    Өвөр Монголын Улаанхад хотын Ар Хорчин хошууны Сайхантал сумны малчин Зүрхийн Эрдэнэ, Монгол улс олимпийн анхны алтан медалыг авсан сайхан чимээг дуулаад сэтгэл хөдлөхдөө Найдангийн Түвшинбаярт зориулж, "Монгол хүүгийн яруу алдар" гэсэн шүлэг бичиж ирүүлсэн юм.

                                Монгол хүүгийн яруу алдар

                         Найман сарын Бээжингийн тэнгэрт
                         Найртай амьсгал бялхам байлаа
                         Найргүй ширүүн тамирын мөрийцөөнд
                         Найдангийн төвшинбаяр манлай авлаа
                         Хөх тэнгэртэй монгол нутаг
                         Хөрсөт дэлхийд өндөрлөж үзэгдлээ 
                         Хүдэр дүртэй монгол хүү
                         Хүндтэй тавцанд ханайж зогслоо.
                         Соёнбо үсэгтэй нэгэн далбаа
                         Сугарч дээшээ мандаж байлаа 
                         Судас нэгтэй уул хайрхан
                         Сонор сайхан цууриа өргөлөө
                         Монгол хүүгийн яруу алдар 
                         Монгол улсаа өргөж дуурьслаа
                         Эрийн манлай Түвшинбаяраа
                         Эрдэнэ би чамайг алсаас тэвэрье 
                         Эрээс дээгүүр эр төрхийг
                         Эх газартаа даатган даатгая.