• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-21 15:54:27    
Бүгд Найрамдах Латви Улс

CRI

      Нутаг дэвсгээр: 64589 хавтгай дөрвөлжин км, түүний дотор хуурай газар нь 62046 хавтгай дөрвөлжин км, дотоод гол мөрний талбай нь 2543 хавтгай дөрвөлжин км.

      Хүн ам: 2006 оны 1-р сарын байдлаар 2 сая 296 мянга 400. Латви үндэстэн нь нийт хүн амын 58,5 хувийг эзэлж, Орос үндэстэн 29 хувь, Белорусь үндэстэн 3,9 хувь, Украйн үндэстэн 2,6 хувь, Польш үндэстэн 285 хувь, Литва үндэстэн 1,4 хувийг тус тус эзэлдэг. Үүнээс гадна мөн Еврей, Гипсей, Эстони зэрэг үндэстэн байдаг. Албаны хэл нь Латви хэл, Орос хэлээр түгээмэл яридаг. Голдуу Ромын Катулик шашин, Шинэ шашин, Үнэн алдартаны шашин шүтдэг.

      Нийслэл: Рига, 2006 оны 1-р сарын байдлаар 731 мянга 700 хүн амтай. 1-р сарын дундаж агаарын хэм хасах 4,6 хэм, 7-р сардаа 21,4 хэм, жилийн дундаж агаарын хэм 6,7 хэм.

      Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Вайра Вике – Фреиберга, эмэгиэй, 1999 оны 6-р сарын 17-ны өдөр сонгогдож, 7-р сарын 8-ны өдөр тангараг өргөж, 2003 оны 6-р сарын 20-ны өдөр дахин сонгогдов.

      Чухал баяр дурасгалын өдөр: Тусгаар тогтнолын өдөр (Үндэсний баяр)--- 11-р сарын 18-ны өдөр.

      Ерөнхий байдал: Балтын тэнгисийн зүүн эрэг дээр оршиж, умраш Эстонитай, өмнөш Литватай, зүүнш Орос, Белорустай хөршилж байна. Нийт 1862 километр урт хилийн шугамтай. Далайн түвшнээс дундажаар 87 метр өндөр, газрын байц нь доворхог газар болон тал газар. Тэнгис далайн цаг агаараас эх газрын цаг агаарт шилжих цаг агаартай. 1-р сардаа дундажаар хасах 4,6 хэм, 7-р сардаа дундажаар 21,4 хэтэй, шөндөө дундажаар 11 хэмтэй. Жилийн хур тундасны дундаж хэмжээ 732 мм.

      Манай эрний 10-р зуунд эрт үеийн феодал вант улс байгуулж байжээ. 12-р зууны сүүлчээс 1562 он хүртэл Германы Загалмай цэрэгт эзлэгдэж, дараа нь Делионийн дэглэмд харьяалагдав. 1583 – 1710 он хүртэл Швед, Польш – Литвагийн вант улсад хэсэглэгдэв.1710 – 1795 он хүртэл Оросын цагаан хаанд эзлэгдэв. 1795 – 1918 он хүртэл зүүн хэсэг болон баруун хэсэг нь Орос, Германд тус тус эзлэгдэв. 1918 оны 11-р сарын 18-ны өдөр бие даасан бүгд найрамдах улс болов. 1940 оны 6-р сард Зөвлөлтийн арми Латвид орж, зөвлөлийн засаг байгуулж, мөн оны 7-р сарын 21-ний өдөр Зөвлөлийн Засагт Бүгд Найрамдах Социалист Латви Улс байгуулж, 8-р сарын 5-ны өдөр ЗХУ-д нэгдэв. 1941 – 1945 он хүртэл Германд эзлэгдэв.

      Дэлхийн 2-р дайны дараа ЗХУ-д дахин нэгдэв. 1990 оны 5-р сарын 4-ний өдөр Латвийн Дээд зөвлөл нь Латвийн тусгаар тогтнолыг сэргээх тухай тунхаг баталсан бөгөөд улсын нэрээ Бүгд Найрамдах Латви Улс гэж өөрчлөв. 1991 оны 8-р сарын 22-ны өдөр Латвйн Дээд зөвлөл Бүгд Найрамдах Латви Улсын тусгаар тогтнолыг сэргээснээ мэдэгдэв. Мөн оны 9-р сарын 6-ны өдөр ЗХУ-ын Төрийн зөвлөл Латвийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв. 9-р сарын 1-ны өдөр НҮБ-д элсэв. \М.Цэцэн бэлэтгэв\