• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-21 15:55:53    
Тяньжин хот Бөхай тэнгисийн бүс нутгийн жуулчлалын төв хот болж байна

CRI

      Тяньжин хотын засгийн газраас ойлгосныг үзвэл, Тяньжин хот сүүлийн жилүүдэд, "Орчин үеийн Хятадын түүхэнд Тяньжин хотыг үзээрэй" гэсэн соёл жуулчлалын үйл ажиллагааг зохион байгуулаж, Тяньжин хотыг хүрээлэн байгаа Бөхай тэнгэсийн бүс нутгийн хамгийн их нөлөө бүхий жуулчлалын төв хот болгон бүтээн байгуулах гэж байна.

      Тяньжин хотын дарга Дай Шянлун хэлэхдээ, Тяньжин хот 3-5 жилийн хугацаа зарчуулж, "Бөхай тэнгисийн гэрэлт сувд, орчин үеийн түүхийн цумхатгал" гэсэн жуулчлалын дүр дүрхийг бүтээж, орчин үеийн түүх соёлыг багтаасан, хүрээлэн байгаа орчин гоо сайхан, ил тод онцлогтой Хятадын умардын тэнгэсийн эрэг дагуугийн нэрт хот болох болно. Үүний зэрэгцээ, Тяньжин хот бас жуулчлалыг ихээр хөгжүүлж, Тяньжин хотыг орчин үеийн үйлчилгээний шинээр хөгжиж байгаа тулгуурь үйлчилгээ болон улс ардын аж ахуйн гол нэмэгдлийн цэг болгох болно гэжээ.

      Тяньжин хот жуулчлалыг хөгжүүлэх зорилт боловсруулан тогтоосон байна. Үүнд 2005 онд, Тяньжин хотын олон улсын жуулчлалын жилд давхацсан тоогоор 700 мянга гаруй жуулчин хүлээн авч, жуулчлалын валютын оролгыг 500 сая ам.доллард хүрүүлсэн байна. улсын дотоодын жуулчлалын жилд давхацсан тогоор 52 сая жуулчин хүлээн авч, жуулчлалын орлогыг 57 тэрбум ам.доллард хүрүүлсэн байна. 2007 он гэхэд, Тяньжин хотын олон улсын жуулчлалын жилд, давхацсан тогоор 1 сая жуулчин хүлээн авч, жуулчлалын орлого нь 800 сая ам.доллард хүрсэн байна. Энэ оны дотоодын жуулчлалын жилд, давхацсан тогоор 70 сая жуулчин хүлээн авч, жуулчлалын орлого нь 80 тэрбум ам.доллард хүрсэн байна.. Жуулчлалын ажил төрлийн нэмэгдлийн үртэг нь бүх хотын GDP –д эзлэх хувийн жинг нь 5.3%-д хүрсэн юм байна. 2010 гэхэд, жуулчлалын ажил үйлсийн нэмэгдлийн үртэг нь бүх хотын GDP –д эзлэх хувийн жинг нь 6%-с давж, эцсийн эцэсд, жуулчлалал нь Тяньжин хотын орчин үеийн үйлчилгээний шинээр хөгөжсөн тулгуурь аж үйлдвэр болох бөгөөд улс ардын аж ахуйн нэмэгдлийн гол цэг болох болно.

      Тяньжин хотын дарга Дай Шянлун хэлэхдээ, Тяньжин хот хүрээлэн байгаа Бөхай тэнгисийн эдийн засгийн төв болон умардын чухал эдийн асгийн төв болсон байр суурь нь эрчимжхийн дагуу тэрчлэн Бээжин Тяньжин хот хоорондын хурдны төмөр зам, Бээжин Тяньжин хот хоорондын 2-р хурдны зам, далайн гарам, нисэх онгоцны буудлын байгуулалт щат өгсөхийн дагуу, Тяньжин хотын жуулчлалын хөгжил шинэ аз тохилд нүүрлэсэн байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулав.\