• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-21 16:06:20    
Эртний Хуан яо суурин

CRI

     Хятадын Гуаншигийн чжуан үндэстний өөртөө засах районд уул ус болон соёл иргэншил хослон уялдсан Хуан яо гэдэг эртний хот буй.

     Эртний Хуан яо суурин Ли жян мөрний доод сав газарт буй. Гуан шигийн зүүн хэсгийн Хэ чжөү хотод харьяалагдана. Гүй лингээс 200 км зайтай. Тус суурин одоогоос 1036 жилийн тэртээ байгуулагджээ.

      Эртний Хуан яо сууринд нэг гол гудамжтай. Түүнээсээ салаалсан 8 жижиг гудамж бий.

      Тус суурин нь түүхэнд ойр хавьдаа алдартай наймаа арилжааны чухал суурин байжээ. Суурины зонхилох айл өрх арилжаа наймаа хийж амьдрал ахуйгаа өөд нь татаж, нэлээд чинээлэг амьдардаг болохоор айл өрхийн пүүс дэлгүүр, орон сууц, өвөг дээдүүлийн тахилга, асар тагт нь гоё сайхан байгуулагджээ. Эдгээр барилгууд нь хэдэн зуун жилийг нөхцөөж, одоо эндэхийн хамгийн онцлогтой нийгэм соёлын үзэмж болжээ.

      Эртний Хуан яо сууринд хосгүй 4 зүйл байдаг. Тухайлбал:1.Эртний залгалт мод. 2. Суурин дундуур урсан өгөрөх цэнхэр өнгөтэй Яо жян мөрөн. 3. Дээр үеэс үлдэгдэж ирсэн чулуун дэвсгэрт гудамж. 4. Олон асар тагтууд болно.

1 2 3