• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-21 17:09:31    
Олимпийн үзэл санаа нэн чухал [Радио]

CRI

      Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслол дээр Английн дуучин Сарах Брифтман болон Хятадын дуучин Лю Хуань нар "Чи бидэн хоёр" гэдэг дуу дуулсан юм. "Чи бидэн хоёр, сэтгэл сэтгэлээрээ холболдож, нэг гариг дээр амьдардаг. Хүсэл мөрөөдлийхээ төлөө мянган газрын холоос ирж Бээжинд уулзлаа" гэж хорвоогийн эвсэг зохицонгуйн сайхныг уянгалуулан дуулсан юм. 200 гаруй улс орон, газар нутгийн тамирчид Бээжинд хуран цугларч, ур шандсаа сорин, санаа сэтгэлээ ойлголцож, биеийн тамир спортын ид хавыг мэдрэхийн зэрэгцээ, олимпид агуулсан хүмүүллэгийн баялаг үзэл санааг ойлгосон юм.

     " хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй" гэсэн олимпийн хөдөлгөөний уриа нь олимпийн биеийн тамир спортын үзэл санааны төвлөрөнгүй илрэл болсон юм. Энэ нь тамирчдын өөртэйгөө өрсөлдөх, дэвших, ялахыг урамшуулж, олимпийн хөдөлгөөний тасралтгүй урагшлах болон хэзээ ч сэтгэл ханаж хойш суухгүй мэрийхийг гүйцэд харуулсан байна. Бээжингийн олимпийн наадамд дэлхийн их олон шинэ рекорд амжилт бий болж, шинэ ялалт үй олон гарсан нь шилдгээс шилдгийг эрэлхийлэх олимпийн гайхамшгийг бидэнд мэдрүүллээ.

     8-р сарын 16-нд, Бээжингийн "Шувууны үүр"-т эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн тэмцээн болж, Ямайкын тамирчин Усайн Болт 9.69 секундын амжилтаар дэлхийн рекорд амжилтыг шинэчилж, хүн төрөлхтний хурдны хэмжээг дээшлүүлэх тухай ярианы өрнөлт гаргалаа.

      8-р сарын 17-нд, Америкийн усан спортын тамирчин Мичаел Фелпс "Усан шоо"-гийн шагналын индэр дээр 8 дахь удаагаа гарч, Бээжингийн олимпиос 8 алт авах хүслээ биелүүлжээ. Америкийн төрийн дуулал эгшиглэхэд, бүх талбай баяр хөөрөөр бялхаж байлаа. Учир нь Мичаел Фелпсийн тасралтгүй чармайх үзэл санаа нь мөн нийт Америкийн үзэл санаа болох бөгөөд мөн дэлхийн ард түмнийх юм. Онцгой утга агуулгаас нь авч хэлэхэд, хүн төрөлхтөний үнэн сайн сайхны тухай хүсэл эрмэлзэл нь нэгдэлтэй юм.

      "Энх тайван, эв санааны нэгдэл, найрамдал нөхөрлөл, хөгжил дэвшил" гэдэг бол "орчин үеийн олимпийн эцэг" гэж нэрлэгдсэн Пиеррер Де Коудертиний дэвшүүлсэн олимпийн хөдөлгөөний зорилго юм. Энэ нь олимпийг дээдлэгчдийн үзэл санааны гол цөм болсон бөгөөд хүн төрөлхтний хүсэн эрмэлзэлдэг хамтын зорилтыг төлөөлсөн юм.

      8-р сарын 10-нд, эмэгтэйчүүдийн 10 метрийн зайн хийн гар бууны шагнал гардуулах индэр дээр, мөнгөн медаль авсан Оросын тамирчин Падерина болон хүрэл медаль авсан Гүржийн тамирчин Нино Салуквадзе харилцан баяр хүргэж, "олимпийн үнэсэлтээр" мялаажээ. Тэгэхэд, алс холын тэдний нутагт Орос, Гүржийн хооронд зэвсэгт мөргөлдөөн болж байсан юм.

      Ирак олимп эхлэхээс 10 хоног хүрэхгүй хугацаа үлдээд байсан үед наадамд оролцох эрх олсон байлаа. Иракт дайн болж байсан үед ч тамирчид нь олимпид бэлтгэхээ ерөөс зогсоогүй байжээ. Иракийн төлөөлөгчид олимпийн нээлтийн ёслолд орж ирэх үед, талбайд байсан үзэгчид халуунаар алга ташиж угтан авсан юм. Иракийн ойрын зайн гүйлтийн эмэгтэй тамирчин Данагийн хэлсэн шиг, шагнал олох эсэх нь чухал биш, Иракийн өмнөөс тэмцээнд оролцож байгаа нь юунаас ч чухал юм.

      Олимпийн гайхамшиг нь хүмүүллэгийн баялаг агуулгатайдаа байдаг юм. Олимпид хүн төрөлхтний сайн сайхны хүсэл мөрөөдлийг агуулсан тул энэ нь өнө удаан оршин үргэлжилсээр байгаа юм. Бээжингийн олимпийн наадам нь олимпийн үзэл санааг улам бадрууллаа./Э. Цогцолмаа орчуулж, Цэцэн хянав/