• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-21 17:10:51    
Орос, Гүржийн мөргөлдөөнөөс Америк ашиг хайж байна [Радио]

CRI

     Польшид Америк пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн бааз байгуулах хэлэлцээрт Америк, Польш 20-ны өдөр гарын үсэг зурлаа. Орос, Гүржийн өмнөд Оссетын мөргөлдөөн нь Польшийг зоригтойгоор энэ хэлэлцээрт гарын үсэг зурахад хүргэсэн бөгөөд энэ нь Оросын хатуу дургүйцлийг дэгдээлээ. Энэ хэлэлцээр нь зүүн Европын бүс нутаг болон Америк, Оросын харилцааны амгалан бус хүчин зүйлийг улам дэврээсэн боловч Америк харин үүнийг ашиглан пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системээ дэлхийн газар бүхэнд байршуулах гэж байгаа бөгөөд зүүн Европын геополитикийг өөрийн хүссэн чиглэлээр ахиулж байна.

     К.Райс болон Польшийн Гадаад хэргийн сайдын гарын үсэг зурсан энэ хэлэлцээрийн дагуу, Америк ирэх жилээс Польшид 96 ширхэг пуужин бүхий пуужин хөөргөх төхөөрөмж байршуулах бөгөөд байршуулах газрыг нь Польш тогтоох юм байна. Польшид Америк цэргийн бааз байгуулах бөгөөд цэрэг илгээн суулгаж, холбогдох зардлыг нь хоёр тал хамтран даах болно. Райс хэлэхдээ, энэ хэлэлцээрийг байгуулснаар Америк, Европ хамтаар 21-р зууны заналхийлэлд хандах болно гэжээ. Польшийн Ерөнхий сайд Туск хэлэхдээ, Польш өөрийн гол зорилгодоо хүрлээ. Энэ хэлэлцээр Польш, Америкийн аюулгүй байдлыг цаашид батлах болно гэжээ.

     Америкийн Чех болон Польштай байгуулсан пуужингйин довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн бааз байгуулах тухай хэлэлцээр нь Орост чиглэж байгаа биш гэж Цагаан ордныхон ахин дахин мэдэгдэж байгаа боловч энэ бол зөвхөн цэвэр дипломатич үг мөн гэж Орос болон олон улсын хамтын нийгэмлэг үзэж байна. Оросын Гадаад хэргийн яам 20-ны өдөр мэдэгдэл хийж, Польшид байгуулах пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн бааз нь Орост чиглэж байгаа нь тодорхой бөгөөд Оросын цэргийн хүчийг хохироох зорилготой юм гэж тэмдэглэжээ. Уг мэдэгдэлд тэмдэглэхдээ, Америк болон Польш цаашид арга хэмжээ авах юм бол Оросын гаргах тусгал гадаад харилцааны хүрээнээс давах болно гэжээ. Польш нутаг дээрээ ийм бааз байгуулахыг зөвшөөрсөн нь цохилтод өртөх эрсдэлээ нэмэгдүүлсэн байна гэж Оросын армийн Жанжин штабын орлогч дарга Ноговицин хэлсэн байна. Америк, Польш энэ гэрээнд гарын үсэг зурсан явдал нь Орос, Гүржийн мөргөлдөөнөөс болж хурцадмал байдалд ороод байгаа Орос, Америкийн харилцааг улам гааруулсан байна.

     Польш, Америкийн хэлэлцээрээс Америкийн олж авсан нь үндэсний аюулгүй байдлаа эрчимжүүлсэн явдлаар л тогтохгүй юм гэж шинжээчид үзэж байна. Гүрж, Украйныг НАТО-д нэгдүүлэхээр Америк улам чармайх ёстой бөгөөд үүний улмаар Америкийн Европд байршуулах пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системээ нэмэгдүүлэх ёстой гэж Америкйн үндэсний аюулгүйн байдлын стратегийн эрдэмтнүүд дэвшүүлжээ.

     Америкийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем нь үндсэндээ Америкийн өөрийн нутгаар төв болгож, зүүн Ази болон Европоор хоёр жигүүр болгосон дэлхийн байршил аажмаар бий болгох болно. Польш, Чехд пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байршуулах нь Америкийн дэлхийн стратегийн байр суурийг улам эрчимжүүлэх бөгөөд Оросын стратегийн орон зайг цаашид багасгах болно. Үүний зэрэгцээ, Орос, Гүржийн мөргөлдөөн болон тодорхой хэмжээнд энэ мөргөлдөөний улмаас Америк, Польшийн гарын үсэг зурсан пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн бааз байгуулах хэлэлцээр нь зүүн Европын уулын геополитикийн байдлыг гуйвуулах болно. Гэвч энэ өөрчлөлтийн Европын бүхэл цогцын аюулгүй байдалд бий болгох тогтворгүй хүчин зүйлд баруун Европын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд сэтгэл түгшиж байгаа юм байна. \Цэцэн орчуулж, Э.Цогзолмаа хянав\