• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-22 14:54:22    
Хөгжмийн зохиолч Чэнь И

CRI

     Сүүлийн үе дэлхийд алдартай Хятадын хөгжмийн зохиолч Чэнь И-гийн найрал хөгжмийн уран бүтээлийн концертийг Бээжинд тоглосон юм.

     Энэ жил 50 хүрч яваа Чэнь И бол Хятадын Гуанжөү хотод төрсөн хүн юм. Хархан багаасаа хөгжимд дур сонирхолтой гэр бүлд өссөн болохоор, тэрээр 3 настайгаасаа хийл хөгжимдэхийг сурч, 5 настайдаа төгөлдөр хуур хөгжимдэхийг сурч эхэлсэн байна. Өнгөрсөн зууны наяад оны эхээр Төвийн Хөгжмийн Дээд Сургуулийн хөгжим зохиох пакультетээс төгсөв. 5 жилийн сурлагийн хугацаандаа Чэнь И маш хатуу боловсрол хүртэж, Хятадын уламжлалт хөгжмийн мэдлэгийг системтэй сурчээ. Энэ нь түүний хойшдын уран бүтээлд бат бэх үндэс суурь тавьж өгсөн байна. Түүний сургууль төгсөх үеийн " дунд хийлийн тодруулалт хөгжим" нь хүмүүсийг гайхаш төрүүлсэн юм. Сургуулиа төгсөөд тэрээр Хятадын алдарт хөгжмийн зохиолч Ү Зүчянгаас үргэлжлэн сурч, уламаар өөрийн хөгжим зохиох чиглэлээ тогтоосон байна. Чэнь И хэлэхдээ: " Магистарын цол хамгаалахаар гурван жил суралцах явцад, багш Ү Зүчян намайг жолоодон маш олон хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг судалсан. Мөн миний чармайх хандлагийг тогтоосон байна. Хэрхэн шинэ үеийн зориг санаатай болох, нэн чухал нь өөрийн соёлын эх үндэсээсээ ишлэн гарсан өөрийн үг хэлтэй байх ёстой. Иймэрхүү үг хэлийг хайх болон эзэмшихэд нэлээд их хүч зарцуулах хэрэгтэй. Учир нь ухаарч мэдэрсэн зүйлээ төдийгүй, нэн чухал нь түүнийг хэрхэн өөрийн үг хэл болгосны дараа, хүнийг итгүүлэх хэлбэрээр түүнээ илрүүлэх гэсэн явдал болох юм гэжээ.

     1989 оноос 1993 онуудад Чэнь И Америкийн Коломб их сургуульд хөгжим зохиохыг сурч байхдаа өрнөдийн төрөл бүрийн хөгжмийн хэлбэрийг өргөнөөр сурч өөрийнхөө юм болгосон төдийгүй өөрийн хөгжмийн стелээ маш түргэн бүрэлдүүлсэн байна. Түүний хөгжим нь Хятадын болон өрнөдийнхийг уялдуулж, уламжлалт болон орчин үеийн стелийг уялдуулсанаараа онцлог юм.

     Чэнь И бол олон уран бүтээлтэй, ажилч хичээнгүй хөгжмийн зохиолч хүн. Тэрээр маш олон хөгжмөө нисэх онгоцоор явж байхдаа бүтээсэн гэдэг. Тэрээр бас ч нийгмийн зүтгэлтэн, олон олон нэр хүндэт орчин үеийн хөгжим судлаач байгууллагын зөвлөлийн гишүүн буюу зөвлөх, олон улсын чухал чухал тэмцээний үнлэн шалгаруулагчийн ажил хавсаргаж байдаг болохоор, үргэлж их сургуулиудад хүрч хичээл орох буюу Европ Америкийн олон хотод хүрч хувийн уран бүтээлийн тусгай концерт хийсэн байна. \Пэрлаймаа орчуулав\