• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-22 15:02:22    
Бээжингийн олимп Хятад улс болон дэлхийн хэлхээ холбоог гүнзгийрүүллээ

CRI

      Эрхэм сонсогчид оо, та бүхэн сайн байцгаана уу, олимпийн мэдээлэл булагийн та бүхний амрыг эрж байна. Энэ хэдэн хоног та бүхэн түүхэнд анхны олимпийн аврагатай болсон баяр бахдалын дунд шумбан байсан биз ээ, та бүхэнд Хятадын олон улсын радиогийн монгол хэлний реданкцийн хамт олон чин сэтгэлийн баяр хүргэж байна. Бид ч гэсэн энэ хэдэн хоног та бүхнийхээ өмнөөс баярлан догдолж явна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгийн агуулгадаа орцгооё. Бээжингийн олимпийн наадам сүүлчийн шатандаа орж, хоёрхон хонгийн дараа өндөрлөх дөхөж байна. Олон орны тамичид олимпийн ордон талбайд авхалж самбаагаа сорьж, аравгын төлөө өрсөлдөн наадсаар байна. Энэ явцад нь биднийг спортын амжилтаас нэн их баярлуулсан зүйл бол Хятад улс дэлхий дахин улам ойр дотно болж байгаа явдал болно. Саяхан бид Хятадын олимпийн хорооны нэр хүндэт ерөнхийлөгч, олон улсын олимпийн хорооны гишүүн Хэ Жэн Ляныг сурвалжиллаа. Ноён Хэ Жэн Лян энэ жил наян насны сүүдэр зооглож явна. Хятад улсад олимпийн наадам зохион явуулах эрх өгөх эсэх асуудлаар санал хураалт хийхээс өмнө тэрээр Хятадын засгийн газрыг төлөөлөн олон улсын олимпийн хороонд хандаж Хятадын өрөгдөлийг уншсан хүн юм. ийм учраас тэр нь Хятадын олимпийн түүхэн дэхь бэлэг тэмдэг болж байгаа хүн юм. Бээжингийн олимпийн наадам эхэлсэн 2008 оны 8-р сарын 8-ны өдөр эх орныхоо олимпийн түүхэнд асар их хувь нэмэр оруулсан энэ бууралын хүсэл мөрөөдөл биелсэн наньдан мөч байгаа юм. тэр хэлж байна.

      Нээлтийн ёслол дээр Хятадчууд дэлхийн олон орноос ирсэн төлөөлөгчидийг хэрхэн угатаж байгааг хараад энэ бол зочирхог элэгсэг дотно ард түмэн гэдгийг мэдэж болох юм. зан сайтай айлд гийчин цугларч, замаг сайтай усанд загас цуглардаг гэдэг үгийг энэ мөчид хэлмээр байна гэлээ.

      Ноён Хэ Жэн Лян одоо олон улсын олимпийн хорооны соёл, олимпийн боловсролын хорооны дарга гэх нэр төртэй өндөр албан тушаал хариуцаж байгаа юм. түүний хамгийн их анхаарал тавьж байгаа асуудал бол олимпийн соёлыг нэн өргөн хүрээнд дэлгэрүүлэх явдал мөн. Түүний үзэж байгаагаар олимпийн наадам зохион явуулах хотыг тогтохдоо тэр хотын дэд бүтэц ямар байгааг харахаас нэн илүүтэйгээр олимп зохион явуулах хот маань олимпийн үзэл санааг дэлгэрүүлэхэд тохиромжтой уу үгүй үү гэдгийг бодох хэрэгтэй байдаг юм. түүний үзэж байгаагаар олон улсын олимпийн хороо олимпийн наадмыг Хятадад хийхээр болсон нь ийм олон хүнтэй гүрэнд олимпийн үзэл санааг дэлгэрүүлэх алс гүн ач холбогдолыг бодсонд байгаа юм байна.

      Хятад улсад олимпийн наадам зохион явуулах нь хамгийн олон хүнд олимпийг сурталчилж ойлгуулах сайн талтай, Хятадад олимпийн зохиохоор дамжуулах Хятадын 400 сая залуучууд багачууд олимпийн боловсрол хүртэж байгаа хэрэг, ийм учраас олимпийн наадам эхэлэхээс өмнө Хятадын улс олимпийн үзэл санааг дэлгэрүүлэх алтан медалийг хүртсэн гэж хэлж болно. Энэ бол миний зохиож ярьж байгаа зүйл биш, олон улсын олимпийн хорооны удирдлага нар ингэж хэлж байсан гэлээ.

      Нөгөө талаар олимпийн наадам нь Хяатдын хувьд бас асар их нөлөө үзүүлж байгаа юм. жишээлбэл дэд бүтэцийн байгуулалт, байгаль орчны сайжралт зэрэг талаар бүр маш их түлхэц үзүүлж байна. Гэвч түүнээс нэн чухал нь Бээжингийн олимптйн Хятадад өвлүүлж өгсөн оюун санааны өв хөрөнгө нь нэн эрхэм наньдан зүйл болох юм гэж тэр үзэж байна.

      Тэр хэлэхдээ,

      Дэлхийн олон орон Бээжингийн олимпийг өндрөөр үнэлж байгаа нь Хятадын ард түмнийг өөртөө нэн итгэлтэй болгох болно. Хамгийн гол Хятадын ард түмэн үүнээр дамуулан дэлхий олон орны ард түмэнтэй хэрхэн эе эвтэй харилцахыг суралцаж, дэлхийн бусад соёлтой харилцах явцад бие биеэ хүндэтгэхийг суралцсан явдал болно гэжээ.

      Хэн Жэн Ляны хэлж байгаагаар, олимпийн наадам Хятад улсад болсон нь Хяатд улс болон дэлхийн дахинд гүн гүнзгий үр нөлөө авчирсан юм. тэр нь Хятад улс болон дэлхийн зайг улам ойртуулсан гэлээ.

      Хүмүүс Хятад улсад өөрийн биеэрээ хүрэлцэн ирцгээж, Хятадыг нүдээрээ үзлээ. Харилцан ойлгож мэдэхээр дамжуулан харилцан хүндэтгэн итгэх болсон. Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Роггегийн хэлсэнчилэн, Бээжингийн олимп нь Хятадын хөгжлийн нэгэн бэлэг тэмдэг болсноор барахгүй, олимпийн түүхэнд ч бэлэг тэмдэг болсон юм. цааш нь хэлэх юм бол энэ нь Хятадын дэлхийн дахинтай харилцах түүхэн дэхь бэлэг тэмдэг болж байгаа юм гэлээ.