Өмнөд Оссетийн асуудлаарх Орос, Гүржийн зэвсэгт мөргөлдөөн үүсээд арваад хоносны дараа Орос 20-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд уг асуудлыг зохицуулах тухай шинэ тогтоолын төсөл тараалаа. Үүнээс өмнө Франц ч мөн ийм тогтоолын төсөл тараасан юм. Энэ хоёр төсөл нь зарим асуудлаар их санал зөрөлдөөнтэй учраас уг асуудлаарх Аюулгүйн зөвлөлийн хэлэлцүүлгийг хөшүүн байдалд оруулах болно гэж шинжээчид үзэж байна.
Оросын дэвшүүлсэн төслийн дагуу, Аюулгүйн зөвлөл нь Оросын Ерөнхийлөгч Д.Медведев болон Францын Ерөнхийлөгч Н.Саркозийн саяхан тохиролцсон зургаан зүйлийн зарчимт хэлэлцээрийг дэмжих бөгөөд үүнийг нухацтай хэрэгжүүлэхийг холбогдох талуудад уриалах юм байна.
Европын дарга орон болсны хувьд Франц нь бүр эрт 11-ний өдөр Аюулгүйн зөвлөлд холбогдох тогтоолын төслөө дэвшүүлсэн байна. 19-ний өдөр Франц нь Аюулгүйн зөвлөлд дахин шинэ тогтоолын төсөл дэвшүүлж, зургаан зүйлийн зарчимт хэлэлцээрийг нэн даруй бүх талаар хэрэгжүүлж, Гүржээс цэргээ гаргахыг Оросд шаардсан байна. Энэ тогтоолын төсөл нь зургаан зүйлийн зарчимт хэлэлцээрийг үнэнчээр тусгаж чадаагүй, Оросын талд өрөөсгөлөөр шаардлага, хязгаарлалт тавьж, харин Гүржийн талын амлалтаа биелүүлэх явдлыг дурьдаагүй гэж Орос үзсэн учраас, энэ тогтоолын төслийг хүлээж авахаас татгалзасан бөгөөд 20-ны өдөр энэ тогтоолын төслийн үндэс дээр хамгийн шинэ тогтоолын төсөл тараасан юм байна.
Зургаан зүйлийн зарчимт хэлэлцээрийг Гүрж, өмнөд Оссети болон Абхази зэрэг талууд дэмжсэн учраас Аюулгүйн зөвлөлийн бусад гишүүн орнууд ч энэ тогтоолын төсөлд нааштай тусгал гаргахыг Орос хүсч байна гэж Оросоос НҮБ-д суугаа суурин төлөөлөгч В.Чуркин хэллээ. Гэвч Францаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Ж.Лакроикс хэлэхдээ, зургаан зүйлийн зарчимт хэлэлцээрийг Франц дэмжих боловч Аюулгүйн зөвлөл нь энэ хэлэлцээрийг дэмжихийн хамт зарим чухал асуудлыг тодорхойлох хэрэгтэй гэж үзэж байна гэжээ.
Өнөө үзэхэд Орос, Франц, Америк гурван орон цөмөөрөө зургаан зүйлийн зарчимт хэлэлцээрийг тодорхой дэмжиж байгаа боловч, хэлэлцээрийг адил бусаар тайлбарлаж байгаа явдал нь асар их санал зөрөлдөөн бий болгосон байна. Жишээлбэл Оросын цэрэг мөргөлдөөн үүсэхээс өмнөх байрандаа буцах ёстой гэсэн тухай хэлэлцээрийн талаар, Оросын цэрэг өмнөд Оссетийн хилийн Гүржийн талд байдаг бамбай бүсэд байж болно гэж Оросын тал үзэж байхад Америк, Франц нь Орос цэргээ тодорхой бөгөөд бодитой ач холбогдолтой гаргаагүй, зургаан зүйлийн зарчимт хэлэлцээрийг бүрмөсөн хэрэгжүүлээгүй учраас үүнийг хүлээн авч болохгүй гэж үзэж байгаа юм байна.
Орос хийгээд барууны том гүрнүүд хоорондоо харилцан үл итгэлцсэн сөргөлдөх байдалд ороод байна гэж хэлж болохоор байна. Үүний учир шалтгааныг хэлбэл тус бүс нутгийн хяналтын эрхийг авахаар Орос болон эдгээр барууны орнууд цөмөөрөө оролдож байгаа явдал болно. Гүржээр Оросыг өмнө талаас нь шаан дарж, түүний стратегийн орон зайг хязгаарлах бааз болгохоор барууны орнууд хүссээр ирсэн юм. Орос харин энэ удаагийн үйл ажилагаагаараа Тусгаар улсуудын холбоо болон Кавкази Ковказ район дахь Тусгаар улсуудын хамтын нөхөрлөрийн орнуудын нөлөөлөх хүчин, жич газар нутгийн тал дахь улс төрийн чухал байр сууриа харуулах гэсэн юм байна. Мөн үүний зэрэгцээ тус бүс нутаг дахь бусад улс орнуудад ч өөрийн хүчин чадлаа харуулсан байна. Эрхэм сонсогчдоо. Танд цаг үеийн мэдээлэл хүргэлээ. \Цэцэн орчуулж хянав\
|