Бээжин хотын Аялал жуулчлалын газрын орлогч дарга, хатагтай Шүн Юймэй 21-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Олимпийн наадам өндөрлөх тийшээ дөхөж байгаа энэ үеэр, Бээжин хотын жуулчдыг хүлээн авах ажлыг авч үзэхэд ерөнхийдөө дэг журамтай явагдаж олон төрлийн үйлчилгээ болон хүлээж авах ажлыг хангалттай сайн хийсэн байна гэжээ.
Сурвалжлагчийн ойлгож мэдээлснээр, Бээжингинй одон зэргэлэлтэй буудлууд нь 8-р сарын 7-ны өдрөөс зочдыг хамгийн олноор хүлээж авах ид үедээ орсон байна. Бээжин хотын таван одтой буудлын захиалгын хэмжээ 80 гаруй хувьд хүрч, дөрвөн одтой буудлын захиалгын хэмжээ нь ч 60 шахам хувьд хүрсэн байна. Бүртгэлийн тоо баримтаас үзэхэд, 8-р сарын 8-аас 20-ны өдрүүдэд Бээжингийн албаны талын 117 зочид буудлын өдөр бүр хүлээн авсан зочдын тоо 32 мянга орчимд хүрсэн байна. Өнөөгийн байдлаар, үйлчилгээний талаар гомдол өгсөн мэдүүлэг нэг ч аваагүй юм байна.
Бээжин хотын аялал жуулчлалын үзэсгэлэнт газруудын үйлчилгээний талаар Шүн Юймэй танилцуулан хэлэхдээ,
8—20-ны өдрийн байдлаар, бүх хотын 164 гол гол аялал жуулчлалын газрууд нь нийт 4 сая 800 мянган хүнийг хүлээж авсан байна. Хааны ордны музей, И Хэюань цэцэрлэгт хүрээлэн, Тэнгэрийн сүм, Ва Далингийн цагаан хэрэм зэрэг Бээжингийн гол болох 21 түүх дурсгалын үзэсгэлэнт газрууд 20 гаруй улс орны 1000 гаруй хүндэт зочдыг хүлээн авсан байна гэжээ.
Бээжингийн аялал жуулчлалын газар нь голдуу Олимпийн хотхууны үйлчилгээний ажил болон Олимпийн хотхонуунд байрлах үйдчилгээний ажил хариуцдаг байна. Өнөөдрийн байдлаар, тамирчдын хотхонууд нь 204 улс орон, газар нутгийн 14 мянга 300 тамирчин болон албаны хүмүүсийг хүлээн авсан байна. Тамирчид дасгалжуулагчдын үзэн танилцаж аялаж жуулчлахад тус дөхөм болгохын тулд, Бээжин хотын аялал жуулчлалын газар нь туршлага сайтай аялал жуулчлалын компанийг Олимпийн хотхонуудад ажиллуулж, тамирчдын болон хэвлэл мэдээллийн хотхонуудыг аялал жуулчлалын үйлчилгээгээр хангасан байна. Уг газар нь бас Бээжингээр хагас болон бүтэн өдрөөр аялах мөн олон хоногоор аялах зэрэг 32 тусгай маршрут ажиллуулж, тамирчид дасгалжуулагчдын сайшаал талархлыг хүлээсэн байна.
Шиүн Юй мэй хэлэхдээ, иргэдийн адил бус хэрэгцээ шаардлагыг хангахын төлөө олимпийн хотхон болон хэвлэлийн хотхоны ажилтад нь тамирчдад хоол, хувцас, байр, зам мөр зэрэг талаар гүйцэд сайн үйлчлэхээс гадна, нарийн ширийн зүйлүүдэд тамирчдад нэн их ээлтэй дотно үйлчилж байна гэжээ.
БОН өндөрлөх дөхөж, Пара Олимп эхлэх ойртлоо. Пара Олимпийн тамирчид нь явж суухад дөхөмгүй талтай тул зочид буудал, зам харилцаа, цэцэрлэгт хүрээлэн зэрэгт бүгдэд нь саадгүй зорчих байгуулалт хийх шаардлагатай байсан юм.
Шиүн Юй мэй танилцуулж хэлэхдээ,
Төхөөрөмжийн талаар бид 3 одон зэрэглэлээс дээшх зочид буудлуудыг бүгдийг нь саадгүй зорчих машины зогсоол, саадгүй зорчих налуу зам, саадгүй хэрэглээний жорлон, саадгүй хэрэглээний өрөө байртай болгосон юм. Пара олимпийнхныг хүлээж авах албаны талын 16 зочид буудалд саадгүй хэрэглээний нийт 174 өрөө байр гаргасан. Аялал жуулчлалын газруудад, саадгүй зорчих 12 мянга 28 метр налуу зам байгуулсан ба бас 3183 метрийн хашлага бариул зохиох юм гэжээ.
8-р сарын 24-нд БОН өндөрлөнө. Дэлхийн олон орны тамирчид Бээжинд медаль авч, олимпийн хөдөлгөөнд оролцох хав цэнгэлийг эдэлсэн төдийгүй Бээжингийн өнө эртний соёлын ид шид болон орчин үеийн амьдралын байдал төрхийг ойлгож мэдлээ. \Э.Цогзолмаа орчуулж, Номин хянав\
|