
24-ний үдээс хойно, Бээжингийн Олимпийн наадмын боксын 54 кг-ийн жингийн тэмцээн Бээжингийн Ажилчдын Биеийн Тамир Спортын Оронд өндөрлөлөө. Монгол Улсын гавьяат тамирчин Энхбатын Бадар-Ууган олимпийн аваргын төлөөх тоглолтод Пан Америкийн аваргын хүрэл медальт, Кубын боксчин Янкиел Леон Аларконтой тулалдаж, алтан медаль хүртлээ.

Бадар-Ууган нэгдүгээр үеийн тоглолтод 4:1 харьцаагаар тоглолтыг тэргүүлсэн бол дараагийн тойргийн тоглолт 4:4 харьцаагаар тэнцсэн. Харин гуравдугаар тойргийн тоглолтыг манай тамирчин илт давуу үргэлжлүүлж, 4:0 харьцаагаар дуусгасан бол төгсөлийн раундад мөн 4:0 харьцаагаар ялж, нийт 16:5 оноогоор манай тамирчин өрсөлдөгчөө илт давуу ялж, олимпийн наадмын аваргын алтан медаль хүртлээ. Ийнхүү Монгол Улсын тамирчин Бээжингийн олимпийн наадмаас хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн байна. \О.Дарамбазар орчуулав.\
|