Дэлхий нийтийн анхаарлыг татсан зуны Олимпийн 29-р наадам саяхан Бээжинд өндөрлөсний дараа, Хятадын дээд удирдагч Хү Жиньтао гадаад оронд хийх 6 хоногийн айлчлалаа эхлүүлсэн байна. Өмнөд Солнгос, Тажикстан, Туркменстан 3 оронд айлчилж, Тажикстаны нийслэлд болох Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын дээд уулзалтын 8-р хуралд оролцохоор 25-ны өглөө Хятад улсын дарга Хү Жиньтао Бээжингээс мордлоо.
Өмнөд Солонгос бол Дарга Хү Жиньтаогийн энэ айлчлалын анхны орон юм. Энэ он нь мөн Хятад, Өмнөд Солонгос дипломат харилцаа тогтоосны 16 жилийн ойд тохиож байгаа юм. Хятадын Гадаад Харилцааны Яамны хариуцлагатай хүн саяхан Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Хятад, Өмгнөд Солонгосын харилцааны хөгжлийн өнөөгийн байдал маш сайн байна гэлээ.
Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган саяхан хэлэхдээ, энэ нь 2005 онд Өмнөд Солонгост төрийн айлчлал хийснийхээ дараа, Дарга Хү Жиньтаогийн Өмнөд Солонгост хийж бий хоёр дахь айлчлал юм. Энэ айлчлал нь Хятад, Өмнөд Солонгосын харилцааны хөгжилд чухал ач холбогдолтой юм гэжээ.
"Айлчлалын үеэр, Дарга Хү Жиньтао Ерөнхийлөгч Ли Мюн Бактай хэлэлцээ хийж, бас Өмнөд Солонгосын парламентын дарга болон Ерөнхий сайдтай тус тус уулзаж, Хятад, Өмнөд Солонгосын харилцаа, харилцан сонирхсон олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцоно" гэж Чинь Ган илэрхийлжээ.
Энэ он нь мөн ч Хятад—Тажикстан, Хятад—Туркменстаны дипломат харилцаа тогтоосны 16 жилийн ой тохиож байна. Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Хятад улс болон эдгээр орнууд хоорондын хоёр талын харилцааг нааштай үнэлж, Дарга Хү Жиньтаогийн энэ айлчлал нь Хятад—Тажикстан, Хятад—Туркменстаны найрсаг харилцааг цаашид бэхжүүлэн гүнзгийрүүлж, төв Азийн бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалан, хамтын хөгжлийг ахиулж, эв зохицонгуй бүс нутаг байгуулахад тун чухал ач холбогдолтой юм гэлээ.
28-ны өдөр Дарга Хү Жиньтао Тажикстан, Орос, Какахстан, Киргиз, Узбекстан 5 орны тэргүүн нартай хамтаар Тажикстаны нийслэл Душанбе хотод болох дээд уулзалтад оролцоно. Энэ бол Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага 2001 онд байгуулагдсанаас хойш, түүний шийдвэрт бодлого тогтоох дээд байгууллага болох гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн хийх 8 дахь хурал болно.
Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Орос, Зүүн Европ болон Төв Азийн Судалгааны Газрын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Жян-И хэлэхдээ, Душанбегийн дээд уулзалт нь Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хөгжиж боловсорсон нөхцөлд болох гэж байгаа учраас хүмүүсийн анхаарлыг маш их татаж байна гэлээ.
"Уг бүс нутгийн гишүн орнууд хоорондын харилцааг эрчимжүүлэх, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь Европ-Азийн бүс нутагт нөлөөлөх хүчний хувьд улмаар тодорхой болж байна. Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага нь төв Азийн бүс нутгийн хамгийн амьжиргааны хүчинтэй, механизм байгуулалт нь хамгийн төгөлдөр олон талт хамтын ажиллагааны тогтолцоо боллоо. Уг байгууллагын жил тутамд хийдэг дээд уулзалт нь 6 гишүүн орон хоорондын зөвшилцөл, ажилч хэрэгч хамтын ажиллагаа хийх зохион байгуулалтын чухал хэлбэр болж байгаа бөгөөд бүхий л бүс нутгийн хөгжлийн хандлага, бүхий л бүс нутгийн олон талт ирээдүйн хамтын ажиллагааг төлөвлөх, түүнд нөлөөлөх маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм" гэж доктор Жян И тэмдэглэжээ.
Монгол, Иран, Пакистан, Энэтхэг зэрэг орныг ажиглагчаар элссэний дараа, дэлхийн 4-ний 1-ийг эзлэх хүн амтай бүс нутгийн энэ байгууллага нь уг уулзалтаар "Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын яриа хэлцлийн түншлэлийн дүрэм"-д гарын үсэг зурах боломжтой байгаа нь бас олон нийтийн анхаарлыг татсан асуудал байгаа юм. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\
|