Хятад улс 1988 оны 5-р сарын 12-ны өдөр Бээжинд болсон 5-р сарын 12-ны Олон улсын сувилагчдын баярыг тэмдэглэх их хурал дээр 750 сувилагчийг Эрүүл мэндийн яма урамшуулан шагнаж, "Жишээч сувилагч" цол олгосон байна. Энэ бол Хятад улс анх удаагаа Сувилагчдыг урамшуулах яруу алдарын цол олгосон болно. Тухайн үед Хятадын хэмжээнд 718 мянган сувилагчтай байжээ.
"Бүх Хятадын шян суурины эмнэлэгийн шилдэг дарга шалгаруулах ажиллагаа"-г анх удаа зохион байгуулсан нь: Хятад улсын анх удаа зохион байгуулсан "Бүх Хятадын шян суурины эмнэлэгийн шилдэг дарга шалгаруулах ажиллагаа"-ны дүн 1991 оны 7-рс арын 18-ны өдөр гарсан юм. Хятадын 30 муж, өөртөө засах район, шууд харьяа хотын олон зуун сая тариачдын эрүүл мэндийн төлөө гарамгай хувь нэмэр оруулсан шян суурины эмнэлэгийн 100 дарга "Бүх Хятадын шян суурины эмнэлэгийн шилдэг дарга"-ар шалгарсан байна.
Хотын могойн шархын байдалд анх удаа байцаалт хийсэн нь: Хятадын анх удаа хийсэн хотын могойн шархын байдлын тухай байцаалт бол 1973 – 1984 онуудад Гуншигийн Жуан Үндэстэний Өөртөө Засах Районы Ү-жөү хотод хийсэн могойн шархын байдлын тухай байцаалт болно. Байцаалтаас үзвэл, засгийн газар могойд хатгагдах явдыг сэргийлэн эмчлэх ажлыг чухалд үзэж, могойд хатгагдсан хүмүүс цаг тухайд нь эмчлүүлэх болсноос өвчний байдлыг хяналтад авч, могойн шархаар нас барах хэмжээ 47 хувь болон буурсан бөгөөд 1983 оноос хойш энэ хотод 254 хүн могойд хатгагдсан боловч нэг ч хүн нас бараагүй юм байна.
Анх удаа хүүхдийн түүвэрлэн байцаалт хийсэн нь: Хятадын анх удаа хйисэн хүүхдийн түүвэрлэн байцаалт бол Төрийн зөвлөийн тамгын газар батлан зөвшөөрч, 1987 оны 7-р сарын 1-нйи өдрөөс Өвөр Монгол, Хэй Лүнжян, Жэжян, Шаньдүн, Хүбэй, Сычуань, Гуандүн, Юньнань, Ниншя зэрэг 9 муж, өөртөө засах районд хийсэн хүүхдийн байдлын тухай түүвэрлэн байцаалт болно. Байцаалтын цэн нь 840 гаруй, байцаалтын төрөл нь нийт 120 гаруй байж, голдуу хүүхдийн эрүүл мэндийн байдал, боловсролын байдал, нийгмийн орчин ахуй зэрэг болно. Энэ бол Хятадын хүүхдэд хийсэн анх удаагийн ерөнхийлсэн нийгмийн байцаалт болно.
Хүүхэд хүмүүжүүлэх хамгийн том бааз: Хятадын хүүхэд хүмүүжүүлэх хамгийн том, тоног төхөөрөмж нь хамгийн тэргүүний, төрөл зүйл нь хамгийн бүрэн бүтэн бааз бол 1991 оны 6-р сарын 1-ний хүүхдийн баяраар Харбин хотод байгуулагдсан Хятадын Хүүхдийн хөгжлийн төвийн Хэй Лүнжянгийн Хүүхдийг шинжлэх уханы аргаар хүмүүжүүлэх бааз болно. Энэ бааз нь Хятадын Хүүхдийн хөгжлийн төв, НҮБ-ын Хүүхдийн сангийн эрдэм шинжилгээний ололт амжилтйг шалгах болон үнэлгээ хийх ажлыг даан гүйцэтгэдэг бөгөөд мөн Хятадын хүүхдэд үйл ажиллагаа өрнүүлэх аятай боломж хангасан байна. \М.Цэцэн бэлэтгэв\
|