• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-25 16:29:24    
Олимпийн наадмын төрийн далбаа мандуулагч оюутны хүндэт харуулын анги

CRI

      Олимпийн наадмын шагнал гардуулах тайзнаа зогсож төрийн дууллаа эгшиглүүлэн төрийн далбаагаа мандуулах нь олимпийн наадамд оролцогч тамирчид бүхний хүсэл мөрөөдөл билээ. 2008 оны олимпийн 29-р наадамд Хятадын тамирчдыг оролцуулсан дэлхийн олон орны тамирчид алтан медль хүртэж, Бээжинд төрийн дууллаа эгшиглүүлэн, төрийн далбаагаа мандуулж, эх орондоо яруу алдар нэмэрлэн нүдэндээ баярын нулимс мэлтгэнүүлэн зогсож байсан нь Хятадын олон зуун сая үзэгчдийн сэтгэлд хоногшсон билээ. Үүний зэрэгцээ өндөр нруутай, төрх байдал үзэсгэлэн, жигд хөдөлгөөнтөй Бээжингийн олимпийн наадмын төрийн далбаа мандуулагч хүндэт харуулын анги ч олон нийтийн анхаарлыг татсан байна. Хүмүүс тэднийг гадаад харилцааны хүндэт харуулынхан байх гэж бодох магад. Үнэндээ тэд бол Бээжингийн нэрт их сургууль—Чинхуа их сургуулийн оюутан, Бээжингийн олимпийн наамдын шагнал гардуулагч тусгай сайн дурынхан мөн. Бээжингийн олимпийн наадам эхлэхээс өмнөх зуны бөгчим халуун өдрүүдэд тэд төрийн далбаа мандуулах бүх явцыг алхам дараатай олон хоногоор хатуужилтай дасгал хийж, олимпийн наадмын төрийн далбаа мандуулах үүргийг биелүүлсэн юм.

      "Эх орон маань Олимпийн энэ өргөн их наадмыг зохион байгууллаа. Шинэ цаг эриний оюутнууд олимпийн наадамд хүчин зүтгэл гаргах нь миний хувьд маш яруу алдартай санагдсан гэж Чинхуа их сургуулийн 1-р ангийн оюутан Ван-жэ хэлж байлаа.

      Чинхуа их сургуулийн оюутны төрийн далбаа мандуулах хүндэт харуулын анги 1994 онд байгуулагджээ. Мөн манай улсын оюутнаас бүрэлдсэн төрийн далбаа мандуулах хүндэт харуулын анхны анги мөн. 2007 онд Хятадын соёлын яам уг ангиас хэсэг хүмүүсийг сонгож "Аз тохиосон Бээжин" олимпийн урьдчилсан тэмцээний төрийн далбаа мандуулах үүргийг хариуцуулж, урьдчилсан 97 тэмцээнд төрийн далбаа мандуулах үүргийг ямар ч алдаа дутагдалгүйгээр амжилттай биелүүснээр Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах хороо "алдаагүй гарамгай илрэлтэй анги" гэж хөхүүлэн сайшаасан юм.

      Бээжингийн олимпийн наадмын урьдчилсан тэмцээний төрийн далбаа мандуулах үүргийг амжилттай биелүүлснээр Чинхуа их сургуулийн төрийн далбаа мандуулах хүндэт харуулын 44 гишүүн нь 2008 оны Бээжингийн олимпийн наадмын төрийн далбаа мандуулах албан ёсны анги болсон байна. Олимпийн наадмын хугацаанд тэд 8 ордон талбайд төрийн далбаа мандуулах үүргийг биелүүлсэн байна.

      Олимпийн наадамд үйлчлэх олон ажил төрлийн сайн дурынхантай зэрэгцүүлбэл төрийн далбаа мандуулагч нь олон нийтийн өмнө илүү харагддаг онцлогоос болж тэдэнд тавих шаардлага ч өндөр байдаг. Чинхуа их сургуулийн төрийн далбаа мандуулах хүндэт харуулын дадлагжуулагч Шэй күнь танилцуулж хэлэхдэ, Олимпийн наадмын төрийн далбаа мандуулах сайн дурынхны биеийн өндөр 1 метр 78—1 метр 87-гийн хооронд, тэгш нуруутай, тарган туранхай нь тэнцвэртэй, хөлийн өндөр богино ч адил байх шаардлагтай юм гэжээ.

      Биеийн өндрөөс гадна, дүр төрхийн талаар, жишээлбэл, амаа хамхих, хошуугаа цорвойлгох, хар хөвөөтөй нүдний шил зүүж болохгүй зэрэг нарийн шаардлагатай юм.

      Их сургуулийн оюутан олимпийн наадмын төрийн далбаа мандуулах сайн дурынхан болох нь зөвхөн хатуужилтай дасгал сургууль хийж хөлс асгаруулаад зогсох биш юм. Хятадын 7,8-р сар нь яг их сургуулийн төгсөх ангийн оюутны төгсөх цаг хугацаа тул зарим оюутан ажлаар хангагдах болон олимпийн сайн дурынхан болох энэ хоёр зүйлийн сонголтод нүүрлэсэн байна. Гэлээ ч тэд олимпийн сайн дурынхан болжээ.

      Олимпийн наадамд үйлчлэхийг тэргүүн сонголт болгосон. Учир нь хожим ажлыг олж болно, гэтэл олимпийн наадамд үйлчлэх боломж бидний хувьд нэг л удаа тохиох биз гэж оюутан Сүй Хуахүй хэлж билээ. \Урангоо орчуулж бэлтгэв\