• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-25 16:31:46    
Бөөр чулуужих өвчинд нэрвэгдэгсдийн анхаарах зүйлүүд

CRI

     Бөөр чулуужих бол хүний бие махбодын цавуулаг биет болон талст биет бодисын солилцоо тэнцвэрээ алдаж, шим тэжээлийн солилцоо замбраагүйдэж, бөөрний систем үгдрэх, хаагдах нь элдэв бодис болон газар зүй уур амьсгал зэрэг хүчин зүйлтэй нягт холбоотой. Бөөр чулуужих нь урологийн сисмемийн чулуужилд харьяалагддаг урологийн гадар тасагт байнга тохиолддог өвчин юм.

      Анхаарах зүйлүүд

      Нэг. Өдөр тутмын амьдралдаа байнга ус ууж, шээс хүрэхэд хориглохгүй байх хэрэгтэй

      Усыг өдөр болгон тэнцвэртэйгээр олонтоо уух нь чухал. Гадаадын хүмүүсийн илрүүлснээр, чулуужлын бүрэлдэхүүнийг шөнөдөө болон өглөө эрт хамгийн их гадагшлуулдаг бөгөөд энэ үед шээсний өтгөний хэмжээ их байдаг тул чулуужих бололцоо нь их байдаг юм байна. Иймээс энэ үед ус уух бол хамгийн аятай сайн цаг хугацаа юм. Шөнийн шээсний хэмжээг хэвээр байлгахын тулд унтахаасаа өмнө ус уухаас гадна, шөнө бие зассаныхаа дараа бас ус уух хэрэгтэй. Өдөр бүр 2000 мл илүү шээс гадагшлуулбал, шээсийг шингэрүүлж, талст бодисийн тунахыг багасгаж, шээсний сүвийн бохир зүйл болон бичил чулуужлыг арилгаж болох юм.

      Хоёр. Шар айргийг бага уу.

      Шар айраг уух нь шээсийг гадагшлуулахад тустай, чулуужил бий болохоос сэргийлж болдог гэж зарим хүмүүс үздэг байна. Үнэндээ шар айргийн түүхий материал буудайн сүеэний шүүсэнд кальци, өвсний хүчил, пурин зэрэг хүчиллэг бодис байдаг бөгөөд түүний бие биедээ үйлчлэх нөлөө нь хүний биеийн шээсний хүчлийг нэмэгдүүлж, бөөрний чулуужлийг бий болгох чухал хүчин зүйл болдог байна.

      Гурав. Махан бүтээгдэхүүн, амьтны дотор эрхтэнийг бага ид.

      Махны зүйлийн солилцооноос шээсний хүчил бий болж, амьтны дотор эрхтэн нь пурин элбэгтэй бөгөөд бодисын солилцооны явцад шээсний хүчлийг их нэмэгдүүлдэг, шээсний хүчил нь чулуужих гол бүрэлдэхүүн юм. Иймээс өдөр тутмын амьдралдаа хөнгөн хоолыг гол болгож, ширхэглэг эд элбэг агуулагдсан хүнсний зүйлийг ахиухан идэж байх хэрэгтэй юм.

      Дөрөв. Давс бага идэх сайн.

      Хэт шорвог хүнсний зүйл идэх нь бөөрний ажиллагааны дарамтыг нэмэгдүүлдэг. Давс болон кальци нь хүний биед нийлж орших үүрэг гүйцэтгэдэг тул бөөрний чулуужлыг арилгах эм бэлдмэлийн солилцооны явцад харшилдаг байна. Өдөр бүрийн давс идэх хэмжээг 5 граммаас бага байлгавал тохиромжтой.

      Тав. Унтахаасаа өмнө үнээний сүү битгий уугаарай.

      Үнээний сүү нь кальци элбэгтэй, чулуужих дийлэнх бүрэлдэхүүн нь кальцитай давс юм. Чулуужих хамгийн аймшигтай хүчин зүйл бол кальци нь шээсний өтгөний хэмжээг богино хугацаанд огцом нэмэгдүүлэх явдал юм. Үнээний сүү уусны дараах 2-3 цагийн хугацаа бол кальцийн бөөрөөр дамжиж байгаа ид үе юм. Энэ үед хүмүүс нам унтаж, шээс өтгөрөн, кальци бөөрөөр түргэн дамжиж байгаа тул чулуужих нь тун амархан байдаг.
Зургаа. Чихэр их идэх муу.

      Чихэр их идвэл шээсэнд байгаа кальцийн йон өтгөрч, өвсний хүчил болон шээсний хүчлийн хэмжээ нэмэгддэг. Шээсний хүчлийн хэмжээ нэмэгдэхээр, шээсний хүчлийн кальци, өвсний хүчлийн кальци нь хялбархан тунаад чулуужил бий болохыг түргэтгэдэг. Үүнээс гадна, бө цай ногоо, цэцэгт байцаа, дүүпүү зэргийг бага идэж болгоомжтой хэрэглэвэл сайн.\Л.Буянтогтох орчуулав\