• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-25 17:05:11    
Бээжингийн параолимпийн бэлтгэл ажил дуусч хоёр олимп нэгэн адил гайхалтай болох болно [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Зуны олимпийн 29-р наадам амжилттай өндөрлөж, Зуны параолимпийн 13-р наадам эхлэх болоод байна. Бээжингийн параолимпийн наадам 9-р сарын 6-наас 17-ны өдрүүдэд болох болно. Бээжингийн олимпийн зохион байгуулах хорооны албаны хүн 24-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Бээжингийн параолимпийн төрөл бүрийн бэлтгэл ажил урагштай явагдаж Хятад улс параолимпийг олимптой нэгэн адил гайхалтай болгохоор чармайж байна гэжээ.

     2008 оны Бээжингийн олон улсын хэвлэлийн төвд болсон хэвлэлийн бага хурал дээр Бээжингийн олимпийн зохион байгуулах хорооны параолимпийн үйл хэрэг хариуцсан газрын дарга Жан Чюпин танилцуулж хэлэхдээ, Зуны олимпийн 29-р наадам бүрэн дүүрэн өндөрлөсний дараа Бээжин хот 25-ны өдрөөс параолимп руу шилжих үед орож, параолимп болохоос өмнөх 12 хоногийн хугацаанд Бээжин хот хоёр ажлыг гол хийх болно гэжээ. Тэрээр хэлэхдээ,

      Нэг нь Бээжингийн олимпийн зохион байгуулах хорооны удирдалгад байгаа уралдаан тэмцээний ордон талбай болон бусад ордон талбайг параолипид бэлдүүлэх, нөгөө нэг нь хотын үйл ажиллагааны талын ажлууд болно гэжээ.

     Олон төрлийн зохион байгуулах ажлын дунд параолимпийн уралдаан тэмцээний ордон талбайг хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүст зориулалттай болгон өөрчлөх ажил олон нийтийн анхааралыг татаж байна. Бээжингийн Олимпийн зохион байгуулах хорооны гүйцэтгэгч орлогч дарга хатагтай Тан Шяочуань танилцуулж хэлэхдээ, параолимпийн төрөл бүрийн бэлтгэл ажил дэг журамтай явагдаж байна. 

      Одоо параолимпийн ордон талбайд угсарсан хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүст зориулсан тоног төхөөрөмж нь улсын стандартыг хангаж, Үндсний биеийн тамир спорын талбай зэрэг 5 талбайн тоног төхөөрөмж нь олон улсын стандартыг хангасан. Одоо Бээжингийн параолимпийн наадмын уралдаан тэмцээний үүрэг гүйцэтгэх талбай заалд тэмцээний өмнөх урьдчилсан тоглолт хийж дууссан. Хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүст зориулсан тоног төхөөрөмж болон үйл ажиллагааны зохион байгуулалтын ажилд шалгалт хийсэн байна. Хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүст зориулсан үйлчилгээний ажлыг туршин хийсэн гэжээ.

     Бээжингийн параолимпийн наадмын уралдаан тэмцээний 20 талбай, дасгал сургууль хийх 6 талбай нь Зуны олимпийн наадмын уралдаан тэмцээн болон дасгал сургуулийн талбай болох юм байна. Үүнээс гадна параолимпид зориулсан 22 эмнэлэг болон 16 зочид буудалд ч холбогдох өөрчлөлт хийгээд байна.

     Зуны олимпийн хугацаанд Бээжингийн хотын үйл ажиллагааны баталгааны ажлыг олон тал өндрөөр үнэлсэн банйа. Хөгжлийн бэрэхшээлтэй тамирчид болон үзэгчдэд уралдаан тэмцээн сонирхох, амьдралд нь дөхөм үзүүлэхийн төлөө Бээжин хот автобус зэрэг олон нийтийн үйлчилгээний тоног төхөөрөмжид ихээхэн ажил хийсэн байна. Бээжингийн Олимпийн зохион байгуулах хорооны гүйцэтгэгч орлогч дарга хатагтай Тан Шяочуань танилцуулж хэлэхдээ,

     Бид үзэмжит район, зочид буудал, банк зэрэг олон нийтийн үйлчилгээний тоног төхөөрөмжид хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүст зориулсан байгуулалт хийсэн. Параолимпийн хугацаанд Бээжин хот мөн автобусын тусгай зориулалтын 16 шугам ажиллуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан 400 автобус ажиллуулах болно. Метрогийн 123 буудалд адаг багадаа хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүст зориулсан нэг гарц гаргасан байна гэжээ.

     Үүний зэрэгцээ Бээжин хот мөн хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүст зориулсан анхны таксын баг байгуулж, параолимпид үйлчилүүлэхээр байна.

     Бээжингийн Олимпийн зохион байгуулах хорооны гүйцэтгэгч орлогч дарга хатагтай Тан Шяочуань хэлэхдээ, параолимпид үйлчилэх мэрэгжлийн 600 ажилтан болон 30 мянга гаруй сайн дурынхан 148 улс орон , газар нутгаас ирсэн хөгжлийн бэрэхшээлтэй 4200 тамирчдад үйлчилэж, параолимпийн наадмыг олимпийн наадамтай адил гайхалтай болгохоор чармайж байна гэжээ. \Гэрэлт орчуулж, Цэцэн хянав\