• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-25 19:06:05    
Боксын дасгалжуулагч Чулуу

CRI

      Өвөр монголын Улаанхад хотын Оннүүд хошууны Баяндал сумд нутагтай, боксын тавцанд залуу насны цог жавха өнгө галбараа гайхуулж, олон олон медлиар энгэрээ мялаалгаж явсан түүтэй Чулуу өнөө олимпийн алтан медалийн эзний дасгалжуулагч болж, улс орондоо шилдэг тамирчин хүмүүжүүлэн, үйлсийн харгуйдаа ганзга түүрэн махарна.

      Монгол нутгийн хөрсөнд тоглож өссөн Чулуу хархан багасаа монгол бөхөнд бахтай. Бага насны хөөцөлдөл, өөрийн олноос хэтэрсэн авьяасараа тэр тамирчны замаа эхлүүлсэн юм. Чулуу 17-тайдаа Өвөр монголын боксын багт шилигдэн орж, Өвөр монголын боксын баг байгуулагдах үеийн анхны тамаирчны нэг нь болжээ.

      1992 оны Барселонагийн олимпийн наадамд оролцсон явдал нь Чулуугийн тамирчны амьдралын оргил цаг үе байж, нэг насанд нь дахин тохиолдоогүй сайхан туртгал болж хоцорсон төдийгүй дэлхийн хэмжээний тэмцээнд оролцох эрх олсон нь залуу насныхан бахархал болж үлджээ. Өрсөлдөөний тавцанд үзүүр шүүрэхээр тэмүүлдэг монгол эр хэцнээн хөлс асгаруулсныг тэр өөрөө л мэднэ. Гал залуугийн ид хүч, зам үйлсийн хийморьтой эхлэлтээр 1991 оны улсын боксын аварга шалгаруулах тэмцээнд 75 кг-ийн жинд аваргалж, өөртөө засах районы боксын тэмцээний төрлийн анхны алтан медлийг хүртжээ. 1992 оны улсын боксын аварга шалгаруулах тэмцээн жич олимпийн наадмын эрх олох тэмцээнд тэргүүлж, Бангкокд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээн болон олимпд оролцох эрхийн тэмцээний хүрэл медлийг авч олимпийн наадамд оролцох эрхийг олон, 1992 оны 7-р сард Барселонагийн олимпийн наадамд оролцжээ.

      Тамирчнаас дасгалжуулагч болж, олон олон шавь хүмүүжүүлж яваа Чулуугийн тамирын үйлст аргагүй хайртай байгаа нь илхэн. 1994 онд дасгалжуулагч болсноос хойш, түүний хүмүүжүүлсэн тамирчдаас улсын аварга хойно хойносоо цулгаран гарчээ. Түүний хүмүүжүүлсэн шавиас дурдвал, шавь Ма Жин-вэй нь 8 удаа улсын аварга болж, бүх улсын 8-р удаагийн спортын тэмцээнд 3-рд орон, Бангкокд болсон Азийн аварга шалгажуулах тэмцээнд 5-рд оржээ. Шавь Хаданбаатар нь 6 удаа улсын аварга болж, Азийн аварга шалгаруулах тэмцээнд аваргалж өнгөрсөн. Шавь Алмас нь 3 удаагаа улсын аварга болж, шавь Жан Шяо-пин нь 7 удаагаа улсын аварга болж өнгөрсөн түүтэй.

      2008 оны Бээжингийн олимпийн наадамд түүний хүмүүжүүлсэн гарын шавь Жан Шяо-пин боксын эрэгтэйн 81 кг-ийн жингийн алтан медлийг авч олимпийн түүхэнд медальгүй байсан Өвөр монголын хоосныг нөхвөрлөсөн билээ.

      Ажил үйлсээ амжилттай биелүүлж, зүтгэл нэмрээ улс орондоо хандивлаж яваа дасгалжуулагч Чулуу өөртөө засах районы анхдугаар хугацааны "арван содон залуучууд", "тэргүүний ажилтан, хөдөлмөрийн жишээч" гэх аль олон яруу алдрыг хүртэж явсан юм.

     Тэрээр өнөө Өвөр монголын биеийн тамир спортын 3-р ангийн ерөнхий дасгалжуулагч, Өвөр монголын боксын нийгэмлэгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.